В.Путиний холбоотнуудыг бичсэн “Комерсант”-ын хоёр сэтгүүлчид халагдах өргөдлөө өгчээ

2019-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА ОХУ-ын өдөр тутмын сонин “Комерсант”-ын хоёр ахлах редактор болон 10 сэтгүүлч өнгөрсөн даваа гаригт халагдах өргөдлөө өгөхөд хүрснээ мэдэгдсэнийг “Ройтерс” дамжуулав. Ерөнхийлөгч В.Путины ойрын холбоотнуудын халаа сэлгээний талаар бичсэн нийтлэлийнх нь эсрэг маргаж буй хамт ажиллагч талуудын байр суурь үүнд нөлөөлжээ. “Комерсант”-ын улс төрийн мэдээллийн албанд энэхүү үйл явц өрнөжээ. Сонины эзэн болон сонины ажилтнуудын дунд энэ маргаан өрнөсөн байна. Тус сонин нь хойд хөршийн улсын мэдлийн хэвлэл хэмээн алдаршсан билээ. Сурвалжагчид болох Иван Сафронов болон Максим Иванов нар тэрбумтан бизнесмэн Алишер Усмановын эзэмшдэг энэ сонинд  өнгөрсөн сард бичсэн нийтлэлийг нь ихээхэн шүүмжилсний дараа ийнхүү ажлаа өгөхөөр шийдсэн аж. 2006 онд Усманов “Комерсант” сониныг эзэмшдэг болсон бөгөөд “Ройтерс”-т тайлөар өгөөгүй байна. Усмановын төлөөлөгч хэд хэдэн удаа “Хувь эзэмшигч сэтгүүлчдийн ажил эрхлэхтэй холбоотой шийдвэр гаргахад нь саад болохгүй” гэж байсан юм. Түүнчлэн төлөөлөгч “Нийтлэлээс болсон сэтгүүлчдийн энэхүү маргааны талаар Усманов судалж байгаа” гэжээ. Өнгөрсөн сарын 17-нд нийтлэгдсэн тус нийтлэлд нэрээ нууцалсан эх сурвалж парламентын спикер Валентина Матвиенкогийн оронд Гадаад тагнуулын албаны дарга Сергей Нарушкиныг томилох төлөвтэй байгаа эсэх талаар асуулт тавьсан байжээ. Асуултын хариулт нь тодорхойгүй үлдсэн байв. Матвиенко болон Нарушкин нарын төлөөлөгч энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан бөгөөд “Комерсант”-ын цахим хуудаст одоо ч нийтлэгдсэн хэвээр буй энэ нийтлэлийг “цуурхал” хэмээн мэдэгдсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06