Америк тэрбумтан оюутнуудын төлбөрийн өрийг төлнө

2019-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Тэрбумтан, хөрөнгө оруулагч Роберт Смит АНУ-ын Жеоржиа муж дахь Атланта хотын Моүрхаузын коллежийн төгсөгч оюутнуудад гэнэтийн бэлэг барьсан талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв. Тэрээр энэ онд төгсч буй оюутнуудын оюутны зээлийг тэр чигт нь төлж барагдуулахаа ёслолын ажиллагааны үеэр хийсэн илтгэлдээ онцолсон юм. “2019 оны төгсөгчдийн анги бол миний анги. Манай гэр бүл энэ оны төгсөгчдийн оюутны зээлийг ийнхүү төлж дуусгахдаа баяртай байх болно” гэж оюутнуудтай хувцсаараа ижилссэн Смит илтгэлийнхээ үеэр хэлсэн байна. “Vista Equity Partners” үнэт цаасны хөрөнгө оруулалтын фирмийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал түүний хөрөнгө өнгөрсөн оны байдлаар 4.4 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн “Форбес” сэтгүүлд тэмдэглэжээ. АНУ-д хар арьст оюутнуудын сурч төгсдөг 100 гаруй коллежийн нэг нь энэхүү Моүрхауз бөгөөд түүхэн сургууль гэдгээрээ алдартай. 1964 онд иргэний эрхийн хөдөлгөөний үеэр энэхүү сургуулийн эрхийг хасч байсан юм. Иргэний эрхийг хамгаалагч баатар Мартин Лютер Кинг энэ түүхэн сургуулийн төгсөгч билээ. Ирэх жил болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хувьд оюутны зээлийн асуудал нь санал авах гол сэдэв болоод байна. Зарим нэр дэвшигч ихээхэн хэмжээний зээлийг цуцлах талаарх санал ч гаргаад байгаа юм. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06