Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг багасгажээ

2019-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЧИМЭГ Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар автомашиныг улсын дугаараар ангилан хөдөлгөөнд оруулах бүсчлэлийг багасгах талаар хэлэлцэв. Учир нь автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахдаа өвөл, зуны бүсчлэлийн хуваарийг баримталдаг. Гэвч зуны улиралд хотын замын хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурдаг тул бүсчлэлийн хамрах хүрээг багасгах талаар холбогдох албанаас судалгаа хийсэн байна. Ингээд олон нийтийн дунд санал асуулга явуулж нийт 7000 гаруй хүн санал асуулгад оролцсоноос 70 гаруй хувь нь бүсчлэлийн хүрээг багасгахыг дэмжжээ. Ийнхүү тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай асуудлыг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцуулсан юм. Энэ үеэр тэргүүлэгч Ч.Гантулга “Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Тэр Ажлын хэсэг юу хийж байна вэ. Зуны улиралд зуслан чиглэлийн хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Ямар бодлого баримталж ажиллах вэ. Өвөл, зуны бүсчлэлийн судалгааг хэр хийсэн бэ. Орон сууцны хотхон доторх замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ. Ачаалал ихтэй хэсгүүдийн замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох ажил хийх үү” хэмээн тодруулсан. Үүнд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг бий. Бид эхний ээлжинд 30-40 орц, гарцыг нээхээр ажиллаж байна. Зуслангийн замд ирэх долоо хоногоос “Хөврөх эгнээ”-г хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Орой нь зуслан чиглэлийн, өглөө нь хотын төв чиглэлийн эсрэг урсгалын нэг эгнээг тухайн чиглэлийн автомашин зорчдог болгоно гэсэн үг. Цаашид хаана хөврөх эгнээ хийж болох байршлуудыг судалж, хэрэгжүүлнэ. Мөн хоёр төвшний замын судалгааг гаргаж, зарим замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлнэ” гэсэн юм. Хуралдаанд оролцсон тэргүүлэгчид нэмэлт тодруулга авч, холбогдох албаныхан санал хэллээ. Тухайлбал, тэргүүлэгч Ё.Цацралтуяа замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад онцгойлон анхаарч, хайс, хашлага замбараагүй тавьдаг байдлыг зогсоох хэрэгтэй гэсэн юм. Хуралдааны төгсгөлд Тэргүүлэгчид хэлэлцэж буй асуудлыг дэмжиж, зуны бүсчлэлийн тойргийг тогтоолы хавсралтаас хасчээ. Ингэснээр дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг цаашид өвлийнхөөр буюу багасгасан тойргоор мөрдөх болж байгааг Нийслэлийн ИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ. Эх сурвалж: www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06