Бяцхан охинд туслахыг хүслээ

2019-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУН Э.Энэрэл охин одоо зургаан сартай. 19, 20 настай залуу хос өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 4-нд охинтой болжээ. Тэрээр мэндэлсэн даруйдаа л зүрхний дөрвөлсөн гажигтай хэмээн оношлогджээ. Бяцхан охины аав Ц.Эрдэнэхүү, ээж А.Энхзул нар сайхан сэтгэлт хүмүүсээс тусламжийн гараа сунгахыг хүсч буйгаа илэрхийлэн “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийсэн юм.  

А.Энхзул: Охиноо Хятадад эмчлүүлэхээр зорьж байгаа

-Би жирэмсэн байхдаа мэргэжлийн эмчийн хяналтад байсан. Анх таван сартай ургийн гажиг тодорхойлуулахаар 4D эход харуулах үеэр зүрх нь гурван см цоорхойтой гэж эмч хэлсэн. Гэсэн ч охиноо зүрхний дөрвөлсөн гажигтай төрнө гэж огт бодоогүй. Би дөнгөж төрснийхөө дараа л охин маань маш хүнд өвчтэй гэдгийг сонссон. Надад үнэхээр хэцүү байсан. Ингээд нарийн мэргэжлийн эмнэлэг болон төсөл хэрэгжүүлдэг газруудад хандсан боловч миний охин шиг хүнд оноштой хүүхдийг авч явах боломжгүй гэсэн. Тиймээс гадагшаа эмчилгээ ямар байх бол гээд сонирхтол Хятад улс 85 саяар, Энэтхэг 65 сая, Солонгос руу эмчилгээнд явбал 170 сая төгрөг болох юм байна. Хамгийн гол нь охиноо маш яаралтай эмчлүүлэхгүй бол бусад эд эрхтэнд нөлөөлнө гэдгийг эмч нар хэлсэн. Тиймээс бид бүх бололцоогоо дайчилж 20 орчим сая төгрөг цуглуулсан байгаа.

Ц.Эрдэнэхүү: Халуун сэтгэлээр охины минь амийг авраач

-Магадгүй яагаад хамгийн бага зардалтайг нь сонгохгүй байгаа юм бэ гэж хүмүүс гайхаж магадгүй. Хэдийгээр Энэтхэгт 65 сая төгрөгөөр бүрэн эмчлүүлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн ч охины маань биеийн байдал урт зам туулж чадахгүй гэж эмч нар хэлсэн. Учир нь Энэтхэг рүү шууд нислэгээр 12 цаг нисэх юм билээ. Тиймээс л Бээжингийн эмнэлгийг сонгосон юм. Эмчилгээний зардалд шаардагдах мөнгийг өөрсдийн чадлын хэрээр цуглуулж байгаа. Ингэхдээ Хархорин төв болон бусад захаар нэг бал 1000 төгрөг аяныг эхлүүлсэн. Амралтын өдрүүдэд Драгон төвийн орчимд эхнэр маань зогсч нэг бал 1000 төгрөг аянаа үргэлжлүүлдэг. Мөн фэйсбүүкээр хандивын аян зарлаад сар гаруй хугацаа өнгөрч байна. Монголын ард түмэн та бүхнээсээ миний бяцхан охинд туслаач хэмээн чин сэтгэлээсээ, хичээнгүйлэн гуйя.

Ийнхүү балчир охиныхоо амийг авраач хэмээн Э.Энэрэл охины аав ээж халуун сэтгэлт монголчуудаасаа тусламжийн гараа сунгахыг хүссэн юм.

Харин уншигч та охины аав ээжтэй холбогдохыг хүсвэл 88142707 дугаарт залган илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Түүнчлэн ХААН банкны 51 66 57 13 33 тоот данс болон Төрийн банкны 103700705116 тоот дансанд хандив өгч болно.

Эх сурвалж www.polit.mn

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06