“Бид үүнийг чадна гэсэн ойлголтыг төрүүлэхийг зорьдог”

2019-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Жил  бүрийн тавдугаар сарын гурав дахь бямба гаригийг “Автомашингүй өдөр” болгож 30 мянга гаруй хүн оролцсон “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээнд багийнхантайгаа оролцсон  олон улсын “Ахиллис Монгол” байгууллагыг үүсгэн байгуулагч, АШУҮИС-ийн багш О.Саранчулуунтай ярилцсан юм. [caption id="attachment_63587" align="aligncenter" width="850"] Баруун гар талаас “Ахиллис Монгол” байгууллагыг үүсгэн байгуулагч, АШУҮИС-ийн багш О.Саранчулуун.[/caption] -“Улаанбаатар марафон -2019” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцсон гэсэн. Хэдэн километрийн гүйлтэд оролцсон бэ? -Би 10 км-ийн гүйлтийн тэмцээнд гүйж, 1:48 цагт барианд орж ирсэн. Энэ тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож байна. Өнгөрсөн жил анх удаа оролцохдоо таван км-т гүйж байсан. -Энэ тэмцээнд багаараа оролцсон гэсэн. Хэдүүлээ оролцов? - Манай багт нийт 24 хүн гүйсний 13 нь хөтөч тамирчин. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хөтөл шаардлагатай иргэдийг тэмцээний үеэр хөтөлж оролцсон. Тэмцээний үеэр тухайн оролцож байгаа  тамирчныхаа хөгжлийн бэрхшээлээс шалтгаалаад 1-2 хүн хөтөлж оролцдог юм. -Хэдэн километрт гүйсэн бэ? -Манай багийн тамирчид 10, 21, 42 км-ийн зайд гүйсэн. Тухайлбал, анх удаа марафонд оролцсон хараагүй тамирчин  Б.Бат-Эрдэнэ 21 км  замыг 2:24 цагт туулсан. 42 км-ийн гүйлтэд спортын мастер, хөгжлийн бэрхшээлтэй Б.Батзориг 3:09 цагт барианд орж ирсэн амжилттайгаар зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа марафонд оролцлоо. Түүнээс гадна нэг хөтөч тамирчин бие дааж тусдаа гүйсэн.  -Энэ төрлийн тэмцээнд багаараа оролцсноор “Би чадна” гэсэн итгэлийг өгөхөөс эхлээд олон давуу талтай байх? -Бидний тэмцээнд оролцож байгаа зорилго бол яг спортын карьер биш л дээ. Тухайлбал, намайг барианд ороход хүмүүс хэддүгээр байранд оров гэж асуудаг. Харин бидний гол зорилго бол сэтгэлгээний өөрчлөлт буюу би үүнийг хийж  чадна гэсэн ойлголтыг авсан байхад тэр хүн ямар хөгжлийн бэрхшээлтэй байх нь хамаагүй. Үүнийг ойлгосон байхад зорьсон зорилго, амьдралынхаа төлөө явдаг. Энэ ойлголтыг бий болгохын тулд бид “Ахиллисс Монгол” клубээрээ долоо хоногийн бямба гаригт гүйж, олон улсын марафонд оролцдог. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд энэ ойлголтыг өгөхийн тулд үйл ажиллагаагаа явуулдаг. -Танай багаас гүйлтээр удаан хичээллэж байгаа тамирчин байгаа юу? -Бий. Хараагүй параолимпийн болон гавьяат тамирчин, ОУХМ, Ази тивийн хошой, дэлхийн аварга мөнгөн медальт, олон улсын мара­фон тэмцээнд улсаа төлөөлж оролцсон Ж.Лхагважав гэж бий. -“Улаанбаатар марафон” жил ирэх тусам хүрээгээ тэлж байна. Энэ тэмцээн танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ? -Монголчууд тэмцээнд түрүүлсэн хүнийг амжилттай оролцсон гэж ойлгодог. Гэхдээ энэ нь бага багаар өөрчлөгдөж байна. Аливаа спортод түрүүлэхдээ биш  бэлтгэлээ сайн хийхдээ байдаг. Тиймээс бид амжилтын талаар ярихдаа хэдэн цаг гүйж, хэдэн сар гүйсэн бэ. Түүнээс гадна бид ажил, амьдралынхаа зав чөлөөгөөр спортыг амьдралдаа оруулж ирэхийн тулд долоо хоногийн  гурван өдөр бэлтгэлээ хийдэг. Тухайлбал, Би АШУҮСИ-д багшилдаг. Гэхдээ өөртөө зав гаргаад гүйдэг. Ингэснээр бид хоорондоо нэгдэж, нэгэндээ тусалж дэмждэг. Энэ бол  спортын бидэнд өгч байгаа том амжилт юм. -“Ахиллис Монгол” олон улсын байгууллагынхаа зүгээс ямар үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ? -Бид байгууллагынхаа зүгээс жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд марафон зохион байгуулдаг. Дунджаар 2000 гаруй хүн оролцдог. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.21  МЯГМАР  №104  (6071)
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05