Чөлөөтийн бүсгүйчүүд Улан-Үдэд гялалзлаа

2019-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн “Байгаль опен” олон улсын тэмцээн энэ сарын 17-19-нд үргэлжилж өнгөрсөн нямд өндөрлөв. Энэ тэмцээн рүү манай чөлөөтийнхөн ёстой л “бэлчсэн дээ”. Зуу гаруй хүнтэй баг очсон. Зорилго нь тэнд жинхэнэ “байлдан дагуулалт” хийнэ гэсэн юм байх. Тэр зорилгодоо ч бараг хүрсэн гэж болно. Монголын баг тамирчид долоон алт, долоон мөнгө, 11 хүрэл медаль хүртлээ гэсэн мэдээ ирэв. Уг тэмцээн жирийн нэг уулзалт төдий тэмцээн биш. ОХУ, Монгол, Доминикан, БНСУ, Унгар, Казахстан, Тажикстан зэрэг 13 орны 440 гаруй бөх чуулж эрэгтэйчүүд 10, эмэгтэйчүүд зургаан жинд өрсөлдсөн байна. Тэр дундаас манай бүсгүйчүүд тун сайхан амжилт үзүүлэв. Зургаан жингийн тавд нь түрүүлсэн гэдэг онцгой амжилт байлгүй яахав. Үүнийг тодруулбал, 50 кг-д Ц.Намуунцэцэг,, 53 кг-д  Э.Сумъяа, 62 кг-д Ө.Пүрэвсүрэн, 68 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа, 76 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа нар алтан медалийн эзэн болжээ. Нэг сонирхолтой тохиолдол гэвэл 68 кг-ын жинд Монголын гурван бүсгүй медалийн тавцанд зэрэгцэн зогслоо. Энэ нь О.Насанбурмаа ээлжит түрүүгээ авсан бол ОУХМ Х.Болортуяа мөнгө, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Э.Цэвэгмэд хүрэл медаль хүртсэн хосгүй сайхан дүр зураг юм. Харин энэ жинд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг шагналт байрт шалгарав. Бас нэгийг онцолбол олон жил манай эмэгтэй чөлөөтийн хүнд жингийн өнгийг тодорхойлж явсан гавьяат тамирчин О.Бурмаа нэг хэсэг завсарлагаатай байсны дараа энэ тэмцээнд торолгүй түрүүлсэн нь ясны тамирчин гэдгээ харууллаа. Тэгвэл бас бүсгүйчүүдээс Н.Анударь, Ө.Хонгорзул, Х.Болортуяа, Г.Ариунжаргал нар мөнгөн медаль, Б.Чимгээ А.Батцэцэг, П.Шинэхүү, Б.Шоовдор, Д.Түмэнхүслэн, Э.Цэвэгмэд, Г.Уртнасан нар хүрэл медалийн  эзэн болж, эмэгтэй багийн амжилтыг өндөрт өргөхөд хувь нэмрээ оруулав. Харин эрэгтэйчүүдээс 61 кг-д Т.Түвшинтулга, 86 кг-д Г.Ганхуяг, 125 кг-д Д.Хүдэрбулга нар мөнгөн медаль хүртэв. Уг нь тэд сүүлчийн өдөр алтан медалийн төлөө барилдсан юм. Гэтэл нэг нь ч өрсөлдөгчөө ялж чадаагүйгээс үзүүрт үлдэцгээв. Чөлөөтийнхөн маань тэмцээн бүхэнд ингэж оролцдог бол сайхан даа. Даангүй бүсгүйчүүд хүчтэй байна шүү. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.21  МЯГМАР  №104  (6071)  
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05