ТЕГ: Үхсэн малын махыг өнгө оруулж, таргалуулан үйлдвэрүүдэд нийлүүлж байна

2019-05-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Тагнуулын байгууллага нөөцийн маханд шалгалт хийж байгаа нь сүүлийн үед ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Тэгвэл Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг хуульд “Стратегийн хүнс” гэж “Монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг ойлгоно” гэж заасан байдаг аж.  Үүний дагуу  Тагнуулын ерөнхий газраас шалгалт хийхэд Монгол Улсаас мах экспортлох зөвшөөрөлтэй гадаадын хөрөнгө оруулалттай зарим ААН-үүд нь гадаадын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж, үхсэн малын махыг өнгө, үнэр оруулах химийн бодис ашиглан сэргээх, зумлах, таргалуулан худалдан борлуулах, үхсэн малын махыг махан таташ болгон хиамны үйлдвэрүүдэд ханган нийлүүлж байж болзошгүй нь нөхцөл байдал илэрчээ. Энэ нь экспортод сөргөөр нөлөөлөхөөс гадна хүнсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх бодит аюул тулгарч байна гэж үзэж байгаа аж. Мөн сүүлийн үед стратегийн хүнсний бүтээгдэхүүн болох малын махыг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэх, эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй, зориулалтын бус агуулахад хадгалах зэрэг зөрчлүүд их гарч, их хэмжээний ашиг олох зорилгоор гадаадын иргэд, аж ахуйн нэгжүүд болон төрийн зарим албан хаагчид оролцсон зохион байгуулалттай бүлгүүд эцэж үхсэн болон өвчнөөр үхсэн малын махыг хүнсэнд нийлүүлэх, химийн бодис ашиглан өнгө зүсийг сайжруулан борлуулж байгаа ноцтой зөрчлүүд ихээхэн гарч байгаа гэнэ. Мэдээллийн дагуу  МХЕГ болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад  “Эмээлт” захад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай махны үйлдвэрт өнгөрсөн сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгаас  авто тээврийн хэрэгслээр хүнсний стандартын шаардлага хангахгүй, үхсэн болон өвчтэй 20 тонн малын махыг ханган нийлүүлж болзошгүй мэдээллийг ТЕГ авч МХЕГ-тай хамтран шалгаж гадаадын хөрөнгө оруулалттай махны үйлдвэрт буулгах гэж байсан үйлдлийг газар дээр нь таслан зогсоосон. Лабораторийн шинжилгээний хариугаар үхсэн малын сэг зэм байсан нь тогтоогдсон тул Мэргэжлийн хяналт, Цагдаа, Прокурор, Онцгой байдал, Мал эмнэлгийн газрууд хамтран устгалд оруулж ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Мөн энэ сарын 16-ны өдөр “Эмээлт” захад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай “Саян-Уул” ХХК-ийн агуулахад хяналт шалгалт хийхэд 120 тонн хонь, адууны махыг нөөцөлсөн байсан. Дээрх хонины махыг 2018 оны намар, өвөл бэлтгэсэн гэх боловч мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр шинэ мах болох нь тогтоогдсон. Дээрх үйлдвэрт хонь зумлах технологиор гадаадын дөрвөн иргэн боловсруулалт хийж байсан бөгөөд нөөцийн махыг ямар арга, технологиор зумласан нь тодорхойгүй байна. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06