Н.Номтойбаяр У.Хүрэлсүхэд агсам тавьжээ

2019-05-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Улс төрийн “тал таардаггүй” хоёр хүн МАН-д бий. Нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, нөгөөх нь УИХ-ын гишүүн, “МАК”-ийн гэгддэг Н.Номтойбаяр нар юм. Тэд өмнө нь УИХ-ын чуулган дээр, хэвлэл мэдээллийнхний өмнө хэрэлдэж байсан удаатай. Ерөнхийдөө ил далд иймэрхүү хэрүүл уруул нь болж л байдаг гэж дуулддаг юм. Тэгвэл 2019 оны тавдугаар сарын 17-ны баасан гаригт энэ хоёр хүн дахин “тулсан” байна. Тэр орой УИХ дахь МАН-ын бүлэг, дараа нь МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан байдаг. Хурлуудаар МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нартай холбогдуулж гаргасан шийдвэрийн талаар хэлэлцсэн юм. МАН-ын Хяналтын хорооноос тэдэнд МАН-аас таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж зарласан. Харин УИХ дахь МАН-ын бүлэг ч, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд МАН-ын Хяналтын хорооны дүгнэлт, шийдвэрийг дэмжилгүй унагасан байна. Харин үүний зэрэгцээ хоорондоо баахан эвдрэлцсэн явдал хурлууд дамжаад болжээ. Эхлээд болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр халамцуу орж ирээд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд “хэдэн үг” хэлснээр тэдний хооронд ширүүхэн хэрүүл болсон байна. Энэ нь МАК-ийн нэртэй холбогдож байдаг Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын асуудал УИХ-аар хэлэлцэж эхлэхтэй зэрэгцээд Засгийн газар буцаагаад татчихсан. Мөн “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг тэр өдөр нь болсон Засгийн газрын хуралдаанаар эгүүлэн татахаар шийдсэнтэй холбоотой гэдгийг гишүүд ярьж байв. “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Хөрөнгийн бирж, Төрийн банк зэрэг төрийн өмчтэй 23 аж ахуйн нэгжийг бүрэн хувьчлах, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Хөдөө аж ахуйн бирж”, “Монгол шуудан”, “МИАТ” зэргийн төрийн өмчийн хувийг бууруулахаар оруулаад байжээ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар энд бичээд баймааргүй үг хэрэглэн хэрэлдсэн байгаа юм. Юутай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Н.Номтойбаярын дайралтад “..Хуц” гэсэн үгээр хариу барьжээ. Тэдний хэрүүл удааширвал юундаа ч хүрч мэдэхээр болсон тул Н.Номтойбаярыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хурал болж байсан танхимаас авч гарсан байна. Ингэснээр баасан гаригийн үдэш болсон хэрүүл өндөрлөжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.20  даваа  №103  (6070)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06