Дэлхийн мэдээ долоо хоногийн тойм

2019-05-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД  

2019-05-13

  1.Өмнөд Солонгос бүх төрлийн халдлагаас, хөрш Хойд Солонгосын ойрын зайн пуужингийн заналхийллийг оролцуулаад иргэдээ хамгаалахын тулд батлан хамгаалах чадвараа бэхжүүлнэ гэж мэдэгджээ. 2.АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт үндсэн хуулийнхаа дагуу албан тушаалаа хүлээлгэж өгөх шийдвэрийг дэмжиж байгаагаа мэдэгдсэн захиа илгээсэн байна. 3.Москва, Бээжин дэлхийн тогтворгүй байдлыг тогтворжуулахын тулд хамтын ажиллагаа бэхжүүлэх ёстой гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдэв.  

2019-05-14

  4.Японы Өөрчлөлт шинэчлэлийн нам Курилын арлуудыг буцааж авахын тулд ОХУ-тай дайн хийх боломжтой талаар мэдэгдсэний дараа парламентын гишүүн Ходака Мураяма намаасаа гарахыг хүсчээ. 5.ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулах  шинэ стратегийг  баталсан байна.  

2019-05-15

  6.Энэтхэгийн зэвсэгт хүчин агаарын дайралтаас хамгаалах ангиудаа Пакистаны хилтэй ойрхон хөрш улсынхаа хийж болзошгүй дайралтаас сэргийлж байрлуулахаар төлөвлөжээ. 7.Германы Гадаад хэргийн сайд Хейко Маас ОХУ-гүйгээр олон улсын зарим мөргөлдөөнийг шийдвэрлэх боломжгүй гэж мэдэгдсэн байна. 8.Иракийн Гадаад харилцааны яамны  хэвлэлийн төлөөлөгч Ахмад Сахаф тус улс АНУ, Ираны хоорондын хямралыг шийдвэрлэхэд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаа гэв.   9.Их Британийн ерөнхий сайд Тереза Мэйгийн Засгийн газар тус улсын парламентад Европын холбооноос гарахыг баталсан шинэ хуулийн төслийг оруулж ирвэл Брикстийн гэрээний ирээдүй ирэх сард шийдэгдэх юм байна. Энэ талаар тус улсын парламентын нэгэн гишүүн мэдэгджээ.  

2019-05-16

  10.Их долоогийн бүлгийн Элчин сайд нар Украйны одоогийн ерөнхийлөгч Петро Порошенког албан тушаалаа ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр хүлээлгэж өгөхийг уриалсан талаар сайд нар твиттертээ жиргэсэн байна. 11.”Globe and Mail” сонинд БНХАУ-ын шүүх албан ёсоор Канадын иргэн Майкл Ковриг, Майкл Спавор нарыг тагнуул хийсэн хэргээр баривчилсан гэж бичжээ. 12.“Хаан ширээний тоглоом” цувралын үзэгчид тус киноны хамгийн сүүлчийн найм дахь улирлыг өөр зохиолчидтой хамтарч дахин шинээр хийхийг киног зохиогчдоос хүссэн байна. 13.БНХАУ АНУ-ыг буруу үйлдлээ засах, хоёр орны компаниудын хамтын ажиллагааг хэвийн байдалд нь эргэн оруулах нөхцөл бүрдүүлэхийг уриалжээ. 14.Японы ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-тай харилцаагаа хөгжүүлэхийг сонирхож буйгаа илэрхийлэв. Мөн ерөнхийлөгч Владимир Путинтэй Их 20-ын бүлгийн орнууд хийх уулзалтын үеэр уулзана гэж найдаж байгаа аж.  

2019-05-17

  15.Германы “Lilium” компани энэ сарын 4-нд туршиж үзсэн 36 цахилгаан мотортой нисдэг таксины загварыг танилцууллаа. 16.Өмнөд Солонгосын эрх баригчид Хойд Солонгост хүнсний тусламж үзүүлэх шийдвэрээ өөрчлөхгүй. Гэхдээ энэ асуудлыг аюулгүй байдалтай холбоогүй гэдгийг анхаарах ёстой гэсэн байна. 17.“Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард эхэлсэн шар хантаазтнуудын эсэргүүцлийн жагсаалын үеэр Францын цагдаагийнхан 54 сэтгүүлчид халдсан гэж мэдэгджээ.   2019-05-18   18.ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябаков цөмийн зэвсгийг хязгаарлах, зэвсгийн хэрэглээг хянах талаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын зөвлөх Чжан Цюзаньтай зөвлөлдсөн талаар ОХУ-ын талаас мэдээлэв. 19.НҮБ-д Хойд Солонгосыг төлөөлөн суугаа Элчин сайд Ким Сонг тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришид АНУ Хойд Солонгосын хөлөг онгоцыг саатуулсныг хууль бус үйлдэл гэж үзэж байгаагаа мэдэгдсэн захиа илгээсэн байна. Энэ талаар Хойд Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээллээ. 20.Оролцогчдын тоо буурсан ч Францын шар хантаазтнуудын хөдөлгөөн Парист 27 дахь долоо хоногтоо үргэлжилж байна.   Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06