Олон улсын марафон гүйлт амжилттай болж байна

2019-05-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.Оюунболд Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлал тогтсон. Нийслэлийн 380 жилийн ойгоор зохион байгуулагдаж байгаа энэ  тэмцээнд гадаадын  30 гаруй орны тамирчин  оролцож байна.  Тухайлбал, Азиас Япон, Солонгос, БНХАУ мөн Европын болон Африкийн Кени улсын тамирчид оролцлоо. Нийслэлийн спорт хорооны мэргэжилтэн Г.Бямбасайхан "Нийт 30 мянга гаруй хүн энэ тэмцээнд бүртгүүлж, оролцсон" гэв . Тэрээр “42 километрийн уралдааны эхний байрт Кенийн тамирчин орж ирсэн. Түүний араас манай улсын шилдэг гүйлтийн тамирчин Гантулга, удаах байранд Бямбажав нар орж ирлээ. Түүний араас Кенийн тамирчин барианд орлоо” гэв. Энэ үеэр марафон гүйлтээс гадна хүүхэд багачуудыг хамарсан асуулт хариулт, шохой зургийн уралдаан болон бусад арга хэмжээнүүдийг  зохион байгууллаа. Тухайлбал,Нийслэлийн  гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Зөв тусгал” хүүхэд хамгааллын  хөдөлгөөний хүрээнд шохой зургийн уралдаан болж байна. Тус байгууллагын  мэргэжилтэн Б.Энхбаяр “Энэ уралдаан нь 6-10, 11-14 нас хоёр насны ангиллаар явагдаж байна. Уралдааныг зохион байгуулснаар хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэх боломжтой.  Зурсан зургаараа дамжуулан найзууддаа замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох, эцэг эх, олон нийтэд  замын хөдөлгөөнд соёлтой хүүхэд багачуудыг хүндэлж оролцохыг уриалах” юм гэв. Одоогийн байдлаар 60 гаруй хүүхэд оролцохоор бүртгүүлээд байна гэж ярилаа. Мөн энэ өдрийн хүрээнд  иргэдэд хэрэгтэй үйлчилгээг зохион байгуулсан байв. Тухайлбал  унадаг дугуйг хүмүүс их сонирхож байлаа.  Солонгосын  “Altan” брэндийн  өдөр тутмын дугуйг 380000-1.100.000 төгрөгөөр зарж байгаа аж. Харин уралдааны дугуй 6.800.000 төгрөгийн үнэтэй байна гэж "Mon- Altan" компанийн менежер Э.Ганбаатар  ярьсан юм.  Энэ дугуйнуудыг үйлдвэрээс нь бөөний үнээр татдаг. Тиймээс Монголд  харьцангуй хямдхан борлуулж байгаа гэв. “Автомашингүй өдөр”   18:00 цаг хүртэл үргэлжилнэ.  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06