“Улаанбаатар марафон” -д 30 мянган тамирчин оролцож байна

2019-05-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр /05.17/ нээлтээ хийлээ. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан гүйлтийн тэмцээнийг нээлээ.  Тэрээр   "Улаанбаатар марафон” спортын арга хэмжээ нь жилээс жилд, зохион байгуулалтын хувьд өргөжин тэлж, оролцогч тамирчид, сонирхогчдын тоо өсөн нэмэгдсээр байгаа төдийгүй олон улсын болон нийслэлийн иргэд, оршин суугчид, орон нутгийн гүйгчдийн хүсэн хүлээж оролцдог томоохон тэмцээн болж чадсанд баяртай байна” гэв. Мөн “Техник технологийн хөгжлийг дагалдан бид хөдөлгөөний хомсдолд орох нь нэмэгдэж,  автомашин, гар утасны хэрэглээг дагалдан алхах, гүйх, бие бялдараа хөгжүүлэх боломж улам бүр хязгаарлагдмал болж байгаа энэ үед нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан иргэд оршин суугчиддаа нэг өдөр ч гэсэн автомашинаа орхиж, алхаж, дугуй унан, гүйлтийн тэмцээнд оролцох боломжийг олгодог болсон. Энэ жилийн хувьд Монгол Улсын нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог төдийгүй бүтэн, хагас марафонд мэргэжлийн гүйлтийн тамирчид оролцохоос гадна иргэд гүйгчдэд зориулагдсан эрүүл мэндийн гүйлт, гэр бүлийн гүйлт, хүүхдийн насны ангиллыг нэмж оруулсан” гэлээ. “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй хүн оролцож байна. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06