Бүлэг: Хяналтын хорооны шийдвэрийг хүлээж авахгүй

2019-05-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /05.17/ ээлжит бусаар хуралдаж,  МАН-ын Хяналтын хорооноос гаргасан Д.Дамба-Очир, Ш.Раднааcэд нарт таван жилийн турш улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэх  шийдвэрийг хэлэлцэж, уг асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцэж шийдвэр гаргах ёстой гэж үзжээ.   Хуралдааны дараа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийсэн.  Тэрээр энэ талаар"Бүлгийн хуралдаанд намын дарга, Хяналтын хорооны дарга, Ёсзүйн хорооны дарга нарыг оролцуулсан. Намын дүрмийн дагуу энэ асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж шийдэх ёстой. Тодруулбал, Удирдах зөвлөл хуралдаад Хяналтын хорооны шийдвэрийг хэвээр үлдээх үү, хүчингүй болгох уу гэдгийг шийддэг. Харин бүлгээс сая намын даргад "Удирдах зөвлөл хуралдаад энэ асуудлыг шийдээч" гэсэн хүсэлт гаргасан. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулсан хэмээн буруутгаж, Хяналтын хорооноос таван жил улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна лээ. Харин Ш.Раднаасэд гишүүн бүлгийн хуралдаанд "Хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгох саналыг би албан ёсоор гаргаагүй. Ажлын хэсгээс энэ санал орж ирсэн. Энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үед гэр бүлийн хүний эрүүл мэндийн шалтгааны улмаас БНСУ-д байсан. Намайг байгаагүйд ийм шийдвэр гаргасан байна лээ" хэмээн тайлбарласан. Тиймээс бүлгийн зүгээс УИХ-ын гишүүн хуулинд заасан эрхийнхээ дагуу үг хэлж, байр сууриа илэрхийлж, санал гаргасныхаа төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн заалтыг зөрчиж, үндэслэлгүйгээр шийтгэл ногдуулсан гэж үзсэн. Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын хувьд Оюутолгойд материал өгсөн гэсэн үндэслэлээр хариуцлага тооцохоор болсон байна лээ. Бүлгээс энэ хоёр гишүүний асуудлаар намын Удирдах зөвлөл хуралдах ёстой гэж шийдвэрлэсэн" гэлээ. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06