Элэгний өөхлөлт гэж юу вэ. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

2019-05-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.ДАЯН Элэг бол хүний хоёр дахь том эрхтэн. Элэгний нэг гол үүрэг нь бидний хэрэглэсэн хоол, ундыг боловсруулах, цусанд үүссэн хортой нэгдлийг хоргүйжүүлэх юм. Элэгний өөхлөлт нь элэгний эсийн цитоплазм дотор их хэмжээгээр өөх, тосны бодис хуримтлагдахыг хэлдэг. Хэрэв тосны бодис элэгний биеийн жингийн 5-10 хувиас илүү байвал элэг өөхөлсөн гэж үздэг. Элэг өөхлөхийн молекул механизм нь элэг рүү орж ирсэн тосны бодисууд микросомын мембран дээрээ тусгай ферментийн оролцоотойгоор ханасан тосноос ханаагүй буюу шингэн тосны хэлбэртээ шилжиж чадахгүйгээс зөв исэлдэлтэд оролгүй элэгний эсийнхаа цитоплазмд илүүдлээр хуримтлагдана. Тиймээс элэгний өөхлөлтийн үед элэг рүү их хэмжээний порц бүхий өөх, тос орж ирэх үед түүнийг бүтэн солилцоонд оруулж чаддаггүй. Түүний илүүдэл нь элгэндээ хуримтлагддаг гэж үздэг. Элэг өөхлөлтийн шалтгаан нь архаг архидалт, таргалалт, өөх, тосыг хэт илүү хэмжээгээр идэх, цусан дахь тосны агууламж хэт их байх, чихрийн шижин өвчин, төрөлхийн генетик онцлог, зарим эмийн /аспирин, стероидууд, антибиотикууд, химийн нэгдлүүд/ гаж нөлөө юм. Шинж тэмдэг нь хэвлийгээр таргалах, биеийн жингээ хаях боломж хязгаарлагдах, цусанд холестерол, триглицерид ихсэх, ядарч сульдах, дотор муухайрах, хоол шингэхгүй байх, бие хүндрэх, хэт их хөлрөх, нүд улайх, элэг орчмоор эвгүй мэдрэмж төрөх, унгуулах, хэхэрнэ. Элэгний өөхлөлтөөс урьдчилан сэргийлэх хүнсний бүтээгдэхүүн Артишокт агуулагдах цинарин, хлороген, квин, кофейны хүчлийн нийлбэр полифенольт хүчлүүд нь элгэнд илүүдлээр хуримтлагдсан өөх, тос түүнчлэн цусан орчинд байгаа сахарын бодисыг эс рүү дотогш нь оруулж ингэснээр илүүдэл сахар, өөх тосыг зөв исэлдэлтэд оруулахыг дэмждэгээрээ элгийг хоргүйжүүлэх, цөс нийлэгжүүлэх, ялгаруулах үйл ажиллагааг маш сайн дэмждэг. Сармисны нэг жижиг цагаан хумс элэгний ферментийг идэвхжүүлэн биеэс хорт бодисыг гадагшлуулахад тустай. Түүнчлэн сармисанд селен, аллицин нь элгийг хоргүйжүүлэх үйл ажиллагаанд тустай нэгдлүүд их агуулагддаг байна. Жүрж өөртөө витамин С болон антиоксидант нэгдлүүдийг ихээр агуулдгаас тэдгээрээс шахсан шинэхэн шүүс нь элгийг хоргүйжүүлэх ферментийг өдөөж өгдгөөрөө тустай гэж үздэг. Хүрэн манжин, лууван хоёулаа бета-каротин, флавоноид агуулдгаас элэгний үйл ажиллагааг бүхэлд нь дэмждэг. Ногоон цай элгэнд хайртай энэ ундаа нь катехин зэрэг антиоксидант маш ихээр агуулдаг тул зөвхөн уухад таатай төдийгүй элэгний үйл ажиллагааг сайн дэмждэг тул ногоон цайны ашиг тусыг маш сайн мэдэж байх ёстой. Ногоон навчит хүнсний ногоог түүхийгээр нь эсвэл чанаж, мөн шахсан шүүсээр хэрэглэдэг. Эдгээр ногоон навчнууд нь хлорофилл маш арвин агуулдаг тул цуснаас гадны хортой нэгдлүүд тухайлбал, хүнсний ногооны ургалтад хэрэглэдэг пестицид, химийн зарим нэгдэл, түүнчлэн хүнд металлуудыг саармагжуулдаг. Энэ ч утгаараа элэгний хамгийн сайн туслагч юм. Та өөрийнхөө хоолонд гашуун хулуу, багваахай цэцэг, өргөст ногоон бууцай, ногоон гич, шинцайг аль болох түлхүү хэрэглэвэл элгэнд тань цөсний хүчлүүд сайн үүсч, биеэс хортой бодисыг гадагшлуулахад нэн тустайг анхаарах хэрэгтэй. Авакодо жимс нь глютатионыг нийлэгжүүлэхэд оролцож элэгний антиоксидант тогтолцоог хамгаалан биеэс хорыг гадагшлуулахад тустай бүтээгдэхүүн юм. Алиминад их хэмжээний пектин агуулагддаг нь хоол боловсруулах замд хортой бодисыг чөлөөлөх саармагжуулахад үнэхээр хэрэгтэй байдаг. Оливын тос хүйтнээр шахах замаар гаргаж авсан оливын тос нь элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааг дэмжсэнээр тосонд уусамтгай хэлбэрт байгаа хортой нэгдлийг шингээж авахад нэн тустай байдаг. Эх сурвалж: www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05