Эмийн тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан Д.Сарангэрэл сайдын туслахыг баривчилжээ

2019-05-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ АТГ-аас Эрүүл мэндийн яамны хоёр мэргэжилтнийг саатуулсан байна. Энэ мэдээлэл үнэн гэдгийг АТГ-аас ч баталж буй. Тэгвэл гадуур яригдаж буй мэдээллээр ЭМЯ-ны хоёр мэргэжилтэн эмийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой хэргээр шалгагдаж байгаа гэнэ. Тодруулбал, мэргэлжилтнүүдийн шийдэж өгдөг байсан гэх тусгай зөвшөөрлийн цаана буурай хөгжилтэй орнуудад зориулсан хямд үнэтэй, чанар стандартын шаардлага хангасан эсэх нь тогтоогдоогүй эмийг оруулж ирсэн асуудал яригдаж байгаа бололтой. Яамны мэргэжилтнүүд ийнхүү эмийн тусгай зөвшөөрөл олгоход дэмжлэг үзүүлснийхээ хариуд 1000-2000 ам.доллар авдаг байсан гэх мэдээлэл байна.   Эх сурвалжийн мэдээллээр энэ хэрэгтэй холбогдуулан 20-иод хүнийг байцаажээ. ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-дүгээр ангид хоригдож буй Б, Ч нарын нэг нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн туслахаар цөөнгүй жил ажилласан нэгэн гэнэ. Тухайн үед сайд болонгуутаа туслахаа өндөр албан тушаалд томилсон гэх хэл ам ч гарч байв. Тэгвэл Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийн дээрх үйлдэл нэлээд ноцтой асуудал ч болж магадгүй. Хэрэв чанарын баталгаагүй, өртөг хямд эмийг оруулж ирэхэд хахууль авсан нь тогтоогдвол  Монголчуудын эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал яригдаж мэдэх нь. Ямартай ч хууль хяналтын байгууллагууд үнэн зөвийг олох биз ээ. Эх сурвалж: www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06