Нэн шинэ үеийн “Дур булаам” ном

2019-05-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ “Тагтаа” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Б.Баясгалангийн эмхэтгэн орчуулсан  дэлхийн нэн шинэ үеийн шилдэг өгүүллэгийн анатологи “Дур булаам” ном худалдаанд гарлаа. Энэ номноос нэн шинэ үеийнхний аж амьдрал , үзэл санаа, итгэл үнэмшлийн тусгал болсон эдгээр өгүүллэгээр дамжуулан ирж буй цагийн ая зан, авир маягийг ухаж ойлгох боломжтой юм. Зохиогч номынхоо талаар “Зохиолчид болон бүтээлүүдийг сонгохдоо хамгийн нэр нөлөөтэй, борлуулалттай, шагналтайг нь түүхээс илүүтэй бүс нутгийн уран зохиолын онцлогийг харуулж чадсан, хүн зоныхоо соёл сэтгэлгээг ялгамжлан зурагласан эсвэл энэ цагийн дэлхийн уран зохиолын нийтлэг хандлагыг хамгийн тод шингээсэн эсэхийг гол үзүүлэлт болголоо. Бүтээлийн сонголтод монголчуудын тухай өгүүлсэн онцгой сайн өгүүллэгүүдийг бодлогоор ч гэх үү, зорилготойгоор ч гэх үү сонгон шигтгэж өгсөн нь энэ түүврийн үнэ цэнийг нэмэх болов уу гэж найдаж байна. Он цагийн хувьд бүтээлүүдийг аль болох шинэ байлгахын тулд зохиолчдын үе, насыг эс харгалзан ихэвчлэн 1990 оноос хойш бичсэн өгүүллэгүүдийг орчууллаа” гэжээ. Номонд уншигчдын дунд нэлээд алдаршсан “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” номын зохиолч Милан Кундера, 2013 онд “Орчин цагийн өгүүллэгийн их мастер” гэсэн тодотголтойгоор утга зохиолын төрөлд Нобелийн шагнал хүртсэн Элис Энн Мүнро, Италийн зохиолч, утга зохиолын шүүмжлэгч Умберто Эко , “Амьдрахуй” романы зохиолч Юй Хуа, ХХ зууны Италийн хамгийн чухал зохиолч Итало Кальвино  зэрэг нэн шинэ үеийн шилдэг 21 зохиолчийн бүтээл багтжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.17  баасан  №102  (6069)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06