Индонезийн Ерөнхийлөгчийн сонгуульд луйвар орсон гэжээ

2019-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Индонезийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгуулийн хорооноос сонгуулийн албан ёсны дүрэм журмуудыг зөрчсөн нь мөрдөн байцаалтын үед илэрсэн талаар “Блүүмберг” мэдээлэв. Санал тоолох үеэр тус хороо буруу мэдээлэл оруулсан талаар тус улсын сонгуулийн хяналтын Bawaslu агентлагаас мэдээлсэн байна. Хэчнээн санал буруу тоолсон болон энэ нь цаашид ямар үр дагавар дагуулах талаар нарийн мэдээлэл одоогоор өгөөгүй байна. Сонгуульд нэр дэвшигч, өдгөө 67 настай Prabowo Subianto-ийн кампанит ажлын багийнхан санал хураалтад зөрчил байгаа талаар гомдол мэдүүлсний дараа Bawaslu агентлагаас 73 мянган зөрчилтэй мэдээллийг олж илрүүлснээ зарласан юм. Prabowo-ийн талын хүмүүсийн мэдээлж буйгаар энэхүү зөрчил нь сонгуулийн луйвраар дэмжлэг авсан үйл ажиллагаа аж. Индонезид төрийн тэргүүнээс сонгох санал хураалт өнгөрсөн сарын 17-нд болсон юм. 190 сая сонгогч Ерөнхийлөгчөө сонгохоор саналаа өгсөн билээ. Санал хураалтаар 2014 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Joko Widodo 56.07, Prabowo Subianto 43.93 хувийн санал авсан билээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06