Зургийг чихмэл болгодог “Хүсэл” тоглоомын үйлдвэр

2019-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Хүүхэд бүр өөрийн төсөөлөл дэх ертөнцийг зургаар илэрхийлдэг. Тэдний оюун бодол дахь ертөнц том хүнийхээс эрс ялгаатай юунд ч үл хязгаарлагдах хамгийн гэгээн, үл давтагдашгүй байдаг. Тиймдээ ч тэд орчлон дээр байх боломжгүй содон амьтан, эд зүйлс зурах нь олонтаа. Энэ удаа бид хүүхдүүдийн уран сэтгэмжээр дүүрэн зургийг чихмэл тоглоом болгон урладаг “Хүсэл” хүүхдийн тоглоомын үйлдвэрийг танилцуулж байна. Хүүхдүүдийн зурсан зургийг чихмэл тоглоом болгон урлах гайхалтай санааг анх АНУ-ын Флорида хот дахь “Budsies” хүүхдийн тоглоомын компанийг үндэслэгч Alex Furmansky бодож олсон байна. Түүний 13 настай охин дүүгийнх нь зурсан зургууд хайрцганд овоорч, эцэст нь хогийн сав руу шидэгдэж байгааг анзаарч энэ санаагаа олсон. Мөн хүүхэд насны хачирхалтай бүтээлүүдийн мөнх амьдрах боломж нь чихмэл тоглоом юм гэж ярьжээ. Энэ гайхалтай боломжийг Монгол хүүхдүүддээ олгохоор “Хүсэл”-ийн хамт олон өнгөрсөн оны есдүгээр сараас хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдсанаасаа хойш 200 орчим тоглоомыг гараар урлаж бяцхан багачуудын хүслийг биелүүлжээ. Тэд хүүхдийн зурсан зургийг чихмэл болгохоос гадна бас нэг шинэлэг санаа сэдсэн нь хүүхдийн тань багын хувцас, өлгийг бамбарууш, заан, туулайн чихмэл болгон хувиргах юм. Хүүхдийн тань зурсан зургийн бодит биелэл болсон давтагдашгүй өвөрмөц чихмэл эсвэл бага байхдаа өмсөж байсан хувцасных нь материалаар хийсэн чихмэл таны гэрийг чимэх боломжтойг дуулгая. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.16  Пүрэв  №101  (6068)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06