Азийн орнуудын чуулган эхэллээ

2019-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД БНХАУ-д Азийн олон орон оролцсон харилцан солилцоо, итгэл, хүндэтгэлийг баталгаажуулах зорилготой чуулган эхэллээ. Ерөнхийлөгч Ши Жиньпинийн нээж үг хэлсэн энэ чуулганд 47 орны 2000 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Тухайлбал, Грек, Шри Ланк, Камбож, Сингапур, Армен, Монгол, Узбекистан болон Засгийн газар, академи, харилцаа холбооны салбарын өндөр албан тушаалтнууд ирсэн байна. Чуулганы үеэр “Нэг зам, нэг бүс” төсөл нь энэ тивийн орнуудыг ойртож нөхөрлөхөд хувь нэмрээ оруулах, хоорондын зөрчлийг бууруулах, хамтран зэрэгцэн оршихын давуу талтай холбоотой нөхцөл байдлыг шинэчлэх талаар хэлэлцэх ажээ. Мөн оролцогчид хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал, соёлын өвийг хамгаалах бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай гэрээг байгуулна гэж найдаж байгаа юм. Түүнээс гадна Азийн орнуудын соёл иргэншлийн талаар хэлэлцүүлэг чуулга, үйл ажиллагааг Бээжин болон Хятадын бусад хотод зохион байгуулна. Ингэснээр Хятадын урлаг, чухал газрууд, ёс заншил, үндэсний хоолны талаар таньж мэдэх боломжийг хүмүүст олгох  ажээ. Тухайлбал, Хятадын өв соёлын таван үзэсгэлэн,  20 гаруй орны бүтээл, тоглолт, бүжиг, театр болон үндэсний хоолны дээжийг танилцуулах юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.16  Пүрэв  №101  (6068)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06