Монголын циркийн уран бүтээлчдийн 90 гаруй хувь нь гадаадад ажиллаж, амьдардаг

2019-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт саяхан “Циркийн урлаг хамтын ажиллагаа” зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд циркийн мэргэжлийн холбоодын төлөөлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гадаад харилцааны яам, Оюуны өмчийн газар, Монгол Улсын Консерваторийн цирк бүжгийн урлагийн сургуулийн 70 гаруй хүн оролцсон юм. Энэ үеэр Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуягтай ярилцсан юм. -Зөвлөгөөний талаар товч мэдээлэл өгнө үү. Ямар асуудлыг зөвлөлдөж  байна вэ? -Соёл, урлагийн газар энэ удаагийн зөвлөгөөнөөр циркийн урлагийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл солилцож төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын хөгжлийн гарцыг тодорхойлох, зорилготойгоор зохион байгуулж байна. Эхний асуудлын хүрээнд салбарын урын сан, хүний нөөц, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон уран бүтээлчдийн бэлтгэл сургуулилтын байр танхимын талаар хэлэлцэж байна. Мөн циркийн мэргэжлийн холбоодууд үйл ажиллагаагаа явуулж байна. Циркийн мэргэжлийн холбоодын хоорондын хамтын ажиллагаа л чухал байгаа. Энэ холбоодын хоорондын хамтын ажиллагааны болон төртэй хэрхэн хамтрах тал дээр ямар гарц гаргалгаа хэрэгтэй вэ гэдэг дээр ярилцсан. Цаашид энэ салбарын хөгжлийн стратеги төрийн бодлогын баримт бичгүүдэд хэрхэн тусах хэрэгцээ шаардлага байгаа талаар бас хэлэлцүүлэг зохион байгуулж байна. -Циркийн уран бүтээлчдийн ихэнх нь гадаадад ажиллаж, амьдардаг тухай зөвлөгөөний төлөөлөгчид ярьж байна?  -Монголын циркийн уран бүтээлчдийн 90 гаруй хувь нь гадаадад уран бүтээлээ туурвиж ажиллаж, амьдардаг гэсэн албан бус тоо байдаг. Гэхдээ энэнд бол магадлал бий.  Эх орондоо байгаа хүмүүс бол учиртай. Гадаадад гэрээгээр уран бүтээлээ туурвидаг уран бүтээлчдийн хөдөлмөрлөх нөхцөл, аюулгүй байдал зэрэг асуудал зөрчигддөг талаар зөвлөгөөний төлөөлөгчид ярьж байна. Энэ тал дээр холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байгаа. Мөн гадаадад уран бүтээлээ туурвиж байгаа циркийн уран бүтээлчдийг Монгол Улсын гадаадад сурталчилах том боломж гэж бид харах учиртай. Манай өнөөдрийн зөвлөгөөнд ГХЯ-наас зочин оролцож энэ талаар мэдээлэл өгч байна. Зах зээл хаана байна. Хүмүүс тийшээ явах нь зөв байх. Тэнд ашиг орлоготой байх учраас амьдрал ч боломжийн байна. Харин Монголын үзэгчид циркийн урлагаа дуртай цагтаа үзэж чадахгүй байгаа нь учир дутагдалтай юм. -Циркийн урлагийн хүний нөөцийн талаар яг ямар асуудал яригдаж байна вэ? -Манай улс бол циркийн урлагийн мэргэжлээр уран бүтээлчдээ бэлтгэдэг сургуультай. Циркийн сургууль төгссөн олон уран бүтээлч өнөөдөр тив дэлхийд улс орныхоо нэрийг гаргаад амжилттай ажиллаж, амьдарч байна. Циркийн урлагийн хүний нөөц дээр нэг яригддаг асуудал бол шавь сургалтаар бэлтгэгдсэн уран бүтээлчдийн асуудал.  Уран нугаралт, морин циркийн уран бүтээлчдийн ихэнх нь шавь сургалтаар суралцаж байна.   За эдгээр уран бүтээлчийг цаашид хэрхэн мэргэжлийн үнэмлэхтэй болгох вэ гэдэг асуудал л хамгийн чухал байгаа юм.  Циркийн урлаг бол маш эрсдэлтэй урлаг. Энэ хүмүүс өнөөдөр болж байна гээд л явж байдаг. Нас ахиад ямар нэгэн эрсдэлд орвол нийгмийн баталгааны асуудал маш хүнд байдалд орно. Өнөөдрийн арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжлийн ажилтнаар холбогдох мэдээллийг өгүүллээ. Манай газраас энэ зөвлөгөөний мөрөөр гарсан санал санаачлагын хүрээнд цаашид хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл гаргаж байна. Үүний хүрээнд холбогдох төрийн байгууллагууд болон мэргэжлийн холбоодтой хамтран ажиллана даа. Эх сурвалж: www.polit.mn
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

8 цаг 49 мин
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

9 цаг 19 мин
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

10 цаг 13 мин
Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

12 цаг 58 мин
Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

13 цаг 6 мин
Байнгын хороо: УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

13 цаг 17 мин
Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

18 цаг 52 мин
МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 09:00 цагт хуралдаж,  УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулла

18 цаг 52 мин
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?

Та www.mik.mn сайтын Иргэд олон нийт цэсний Ипотекийн зээлийн мэдээлэл авах хэсэг рүү ДАН системээр нэвтэрч:

Уржигдар 16 цаг 10 мин
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

Уржигдар 14 цаг 27 мин