“Мөрөөдлийн зүг”-т

2019-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Дуучин Ш.Хүрэлбаатар сурагч төгсөгчдийн  сэдэвт дуунуудаас бүрдсэн “Мөрөөдлийн зүг” хоёр дахь тоглолтынхоо талаар мэдээллээ. Тэрээр “Тоглолтын  гол онцлог бол сурагчдын, төгсөгчдийн дуунуудаас бүрдсэнээр онцлог” гэв. Тоглолтын болон Монголын үндэсний олон нийтийн телевизийн найруулагч О.Найманжаргал “Үе үеийн төгсөгчид анх сургуулийн алтан босгоор алхан орсноос төгсөх мөч хүртэлх үеэ энэ тоглолтоос үзэх болно. Тоглолтыг зөвхөн  дуу биш театрчилсан хэлбэрээр хийхээр зохиомжилж найруулсан. Үзсэн хүн бүр нандин гэгээлэг зүйлсээр дүүрэн сурагч ахуй үеэ дурсан санах болов уу. Мөн бидний хамгийн нандин шүтээн болсон багш нарын тухай үзүүлэх болно” гэв. Энэ үеэр  Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар “Энэ тоглолт нэг шинэ соёл нэвтрүүлсэн, оюуны өмчийг хүндлэн дээдэлж дуунууддаа зохиогчийнх нь зөвшөөрлийг авсан. Тухайлбал, тоглолтод дуулах дууны эзэн хөгжмийн зохиолч Л.Галмандах агсны сантай гэрээ хийж зөвшөөрлийг нь  авсан” гэв. Хоёр цаг үргэлжлэх тоглолтдоо дуучин Ш.Хүрэлбаатар 14 дуу дуулах ажээ. Харин тоглолтод урилгаар оролцох дуучид хоёр дуу дуулах юм байна. Тоглолтын ерөнхий зөвлөх, яруу найрагч Д.Ган-Очир “Дуучин Ш.Хүрэлбаатар надад энэ тоглолтоо хийх гэж байгаа. Тиймээс сүлд дуу хийж өгөх саналыг тавьснаар “Мөрөөдлийн зүг” дууны шүлгийг бичсэн. XXI зуун технологийн зуун. Энэ зууны хүүхэд, залуучууд мөрөөдлийнхөө  зүг явах ёстой юм байна.  Залуучуудыг мөрөөдлөө цаасан дээр буулгаж зорилго болгоод, түүнийхээ төлөө амьдраасай гэж бодож энэ шүлгийг бичсэн. Энэ дууг олон түмний санаанд хүрсэн дуу болох болов уу” гэж найдаж байгаагаа илэрхийллээ. UB palace-т нөгөөдөр болох тоглолтын үеэр үзэгчдийн дундаас азтан тодруулна гэж дуучин Ш.Хүрэлбаатар ярьсан юм. “Мөрөөдлийн зүг” сурагч, төгсөгчдийн  сэдэвт дуунуудаас бүрдсэн тоглолтын тасалбарын үнэ 20 мянга, харин төгсөх ахлах ангийн сурагчид 10 мянган төгрөгөөр худалдаж авах боломжтой ажээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06