Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч ямар ч ойлголтгүй, хориг тавьсан байна лээ

2019-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхийлөгч Х.Баттулга  Татварын багц хуулиудад бүхэлд нь хориг тавьсан билээ. Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уг хоригийг хүлээж авахгүйгээ илэрхийлж, тайлбар өглөө.  “Татварын багц хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг огт үндэслэлгүй, ойлголгүйгээр хориг тавьсан гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.  Тэрээр “Оюутолгой ХК-д давуу байдал олгох заалт оруулж ирлээ гэдэг зүйлийг Ерөнхийлөгч хоригтоо тусгасан байса Ерөнхийлөгчийн хоригт тусгагдсан энэ үндэслэлгүй, гүтгэлэг. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогоос зардал хасахгүйгээр 30 хувийн татвар ногдуулж байгаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн хуулийн нөхцөлийг дордуулан, өртөг зардал хассаны дараах дүнд 10 хувийн татвар ногдуулахаар хуульчилсан гэсэн. Энэ нь  иргэн хүн рүү шилжүүлвэл 10 хувь болгон өргөн мэдүүлсэн. Хэлэлцүүлгийн үеэр аж ахуйн нэгжүүдээс тавьж байсан гол  санал нь энэ байсан. Татварын багц хуулийн төслүүдийг УИХ-аар өргөн мэдүүлэхээс өмнө маш өргөн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тиймээс хэлэлцүүлгийн үр дүнгээр гаргасан саналыг хуульд тусгасан. Хоригт мөн “Борлуулалтын орлого нь 50 саяас доош аж ахуй нэгжүүдэд татварын хялбаршуулсан горимыг өгөөд бусад хөнгөлөлт чөлөөлөлтөд оролцох боломжгүй болгосон” гэж байгаа юм. Аж ахуй нэгжүүд 50 сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол өөрсдөө сонголтоо хийх эрх нь байгаа. Тухайлбал, аж ахуйн нэгж 10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол жилд 100 мянган төгрөгийн татвар төлөөд нягтлан бодогч авахгүй, жилдээ нэг удаа тайлан гаргаж өгнө. Эсвэл тайлангаа гаргаж өгөөд хөнгөлөлт, чөлөөлөлтөө авах эрхээ эдлэх нь хуулиараа нээлттэй байгаа. Тиймээс  хоригийг хүлээж авах боломжгүй. Хориг дотор байгаа зүйл хүлээж авах боломжгүй. Ерөнхийлөгч Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хааж, боосон хориг тавьсан. -Танай танхимын нэг сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон гэсэн мэдээлэл гарсан. Танд энэ талаар мэдээлэл байан уу? – Хэрвээ тийм зүйл байгаа бол нэр устай нь гаргах хэрэгтэй. АХА тэмцээн шиг зүйл явуулаад байх юм. Нэр ус баримт байгаа бол түүнийгээ эртхэн гаргаад ирэх хэрэгтэй. Би ямар Ванга биш хэн хаанаас юу авсныг хэлж мэдэхгүй шүү дээ. Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06