Ц.Оч: Зуслангуудад хөгжлийн хөтөлбөрийн чанараас хамаарч санхүүжилт олгоно

2019-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Хүүхдийн зуслангийн бүртгэл, хүртээмжийн талаар Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн амралт чөлөөт цаг, орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Очоос тодрууллаа. -Энэ жил хэдэн зуслан ажиллах вэ. Мөн хүүхдүүдээ хэзээнээс хүлээж авах вэ? - Энэ онд 21 зуслан үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж ажлаа хангаж байна. Зуслангууд зургадугаар сарын 5-наас  эхний ээлжээ хүлээж авна. Нийслэлийн Засаг даргын захи­рамжийн дагуу эрүүл, аюулгүй орчин, хөгжлийн хөтөлбөрийг мэргэжлийн зургаан байгууллагын төлөөлөл хянадаг. Бэлтгэл ажлаа хан­гаж байх үед нь буюу зургадугаар сарын эхээр, мөн хүүхдүүд амарч байх хугацаанд хүүхдийн эрхийг зөрчиж байгаа эсэхийг хянадаг. Ер нь ихэнхдээ зөрчил бага гардаг. Зөрчил гарсан бол 14 хоногийн дотор арилгуулдаг.Гэтэл зарим эцэг эхчүүдээс шалтгаалсан таагүй мэдээлэл их цацагддаг. Жишээлбэл, “Эргэлтээр очлоо юу захих вэ” гэхэд хүүхэд нь ам цангаад байна гэнгүүт гомдол гаргадаг. Тэгээд очоод шалгахаар ус, ундаа, цайг хүүхэд хүссэн үедээ уух боломжтой байдаг. -Энэ жил зуслангийн тоо нэмэгдсэн үү. Хүсэлт гаргасан хүүхэд бүр хамрагдаж чадах уу? -Энэ жил зуслангийн тоо нэмэгдээгүй. Өнгөрсөн жил 21 зусланд 23 мянган хүүхэд амарсан.  Гэхдээ энэ жил 2-3 зуслан шинээр үйл ажиллагаа явуулахаар хүсэлт өгөөд бэлтгэлээ хангаж байна. Хүүхэд хүлээн авах хүчин чадлын хувьд 23 мянгаас их байх боломжтой. Эцэг эхчүүд хүүхдүүдээ зусланд амраах нь багассан. Эхний ээлжүүдэд хүүхдүүд хангалттай хамрагддаг ч наадмаас хойш эрс буурдаг. Ахлах насныхан зусланд явах нь багассан.Нэг талаас санхүүгийн боломжтой холбоотой ч эцэг эхчүүдийн хандлага их нөлөөлж байна. Гэтэл зусланд хамрагдсанаар хүүхдүүд маш олон хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж, төлөвшдөг. -Төрөөс зуслангуудыг хэрхэн дэмждэг бол. Мөн хөгжлийн хөтөлбөрийг ямар шалгуураар магадлан итгэмжилдэг вэ?  - Өнгөрсөн жилээс Засгийн газар зуслангуудыг дэмжиж хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилт олгож эхэлсэн. Харин энэ оноос хөгжлийн хөтөлбөрийг тусгай аргачлалаар үнэлсний дагуу санхүүжилт олгох юм. Өнгөрсөн онд Засгийн газраас үндэсний хэмжээнд 180 сая, нийслэлийн хэмжээнд 80 сая гаруй төгрөгийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилт олгосон. Зуслангуудын хүчин чадал, хөгжлийн хөтөлбөртэй уялдуулж харилцан адилгүй санхүүжилт олгодог. Өнгөрсөн жил гэхэд зургаан зуслан санхүүжилт аваагүй. Энэ жил мөн адил 180 гаруй сая төгрөг  олгохоор төсөвлөсөн. Бас нэг онцлог нь зусланд тавигддаг шаардлага шинэчлэгдэж байна. Өмнө нь байр танхим зэрэг орчны асуудал голдуу ордог байсан бол энэ жилээс хөгжлийн хөтөл­бөрийн чанарыг нэмсэн. Өөрөөр хэлбэл, монгол өв уламжлал, эрүүл бие бялдар, спорт, урлаг, багаар ажиллах чадвараас эхлээд бүх талын хөгжлийн хөтөлбөрийг хэрэг­жүүлнэ. Хүүхэд ерөнхий мэдлэгийг сур­гуулиас авч болно. Гэтэл зан чанар, хандлага, төлөвшил, хүмүүжил, өв соёл, бие даах чадвар гээд бүх талын боловсролыг зуслангууд олго­дог. Хүүхдүүдийг цаашид хэрхэн хөг­жүүлэх вэ гэдгийг нарийн судалж байна.  -Зуслангуудын төлбөр буурсан уу. Ер нь үнийг барих, бууруулах боломж байдаг уу? -Тухайн зуслангийн хэрэгжүүлж байгаа хөгжлийн хөтөлбөр,хоол хүнс, үйлчилгээний онцлогоос хамаарч өнгөрсөн жил 175-280 мянган төгрөгийн хооронд байсан. Зуслангууд хувийн сектор учраас үнэ ханшийг нэгдсэн байдлаар тогтоох боломжгүй. Гэхдээ Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зуслангийн дундаж үнийн тарифыг тогтоодог. Өнгөрсөн жил өдрийн 25-30 мянга байсан бол энэ жил 30-35 мянган төгрөг байхаар тогтоосон. Бүтээгдэхүүний үнэ өссөн учраас төлбөрөө бууруулах боломжгүй гэсэн саналыг хэлдэг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.15  лхагва  №100  (6067)  
Г.Тэмүүлэн: Нам доторх залуу үеийн төлөөлөл болж ил тод, нээлттэй өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа

Г.Тэмүүлэн: Нам доторх залуу үеийнхээ төлөөлөл болж ил тод, нээлттэй өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа

58 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ

1 цаг 14 мин
Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү?

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэ

5 цаг 48 мин
Ж.Золжаргал: Үр дагавар болсон утаанд биш дулаалгад мөнгөө зарцуулъя

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай цаг үеийн зарим асуудлаар  ярилцлаа.  

5 цаг 48 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар Засгийн газраа дангаараа байгуулна гэжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг парламент хэлэлцэж, олонхын саналаар огцруулсан билээ. 

5 цаг 48 мин
Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

18 цаг 52 мин
ТҮЦ эрхлэгчид МАН-ын бага хурлын гадаа эсэргүүцлээ илэрхийлэв

МАН-ын бага хурал хуралдаж байгаа Тусгаар тогтнолын ордны гадаа /2025.06.09-нд

21 цаг 12 мин
Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

21 цаг 21 мин
Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

21 цаг 24 мин
МАН-ын удирдах зөвлөл хуралдаж эхэллээ

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж эхэллээ

23 цаг 50 мин