Өндөр албан тушаалтан болон хамаарал бүхий компанид ЖДҮХС-гаас зээл олгохгүй

2019-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мөнгө өндөр албан тушаалтнуудын халаасанд орсон нь илэрч багагүй шуугиан тарьсан. Өнгөрсөн онд ЖДҮХС-гаас зээл авахаар  1544 иргэн, аж ахуйн нэгж хүсэлт гаргаснаас 216-д нь зээл олгосон байдаг. Үүний дунд төрийн албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан авсан зээл цөөнгүй байгааг АТГ шалгаж буй. Шалгалтаар 70 гаруй төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдийн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн тусгаарлан шалгаснаас 10 гаруй материалыг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хаах прокурорын тогтоол гарсан байна. Энэ дунд ЖДҮХС-гаас төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан ямар нэг байдлаар нөлөөлсөн гэж үзэж есөн албан тушаалтныг шалгасан бол гурвыг нь яллагдагчаар татжээ. АТГ-аас Мөрдөн шалгах ажиллагааны явцад 11 иргэн, аж ахуйн нэгжээс нийт 11 тэрбум 195 сая төгрөг битүүмжилж нөхөн төлүүлсэн байна. Үүнээс 5.5 тэрбум төгрөгийг ЖДҮХС-д буцааж олгуулжээ. Тэгвэл ЖДҮХС-гийн зээлийг эрх мэдэлтэй хүмүүс нь авдаг энэхүү байдал нь хууль журам тодорхойгүй, нарийн зохицуулалтгүй, замбараагүй явж ирснийх гэж АТГ-аас дүгнээд байгаа юм. Тиймээс АТГ зэрэг холбогдох байгууллагуудын саналыг тусгаж журмыг нь шинээр боловсруулжээ. Шинэ журмын гол өөрчлөлт нь өмнөх алдаа завхралыг давтахгүйн тулд төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг компанийн төслийг хүлээн авахгүй. Үүнд,  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, сайдууд, яам, агентлагийн дарга нар, аймаг, сум, орон нутгийн Засаг дарга нар гэж тодорхой тусгажээ. Энэ талаар өчигдөр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл өгөхдөө “ЖДҮХС-гийн зээл тодорхой хугацаанд саатаж хүлээлгийн горимд орсон. Олон алдаа дутагдал гарсан тул  журмыг өөрчиллөө. Ойрын хугацаанд шинэчилсэн журмынхаа дагуу ЖДҮХС-аас зээл олгоно. Шинэ журам батлагдсанаар хэд хэдэн зарчмын тодорхой асуудал шийдэгдсэн. Төслийг арилжааны банк болон ЖДҮХС-гаар дамжуулан олгоно. Төсөл сонгон шалгаруулахдаа нарийвчилсан үнэлгээг олон улсын байгууллагын хэрэглэдэг аргачлалын дагуу хийнэ. Ингэж үнэлгээ хийсний дараа хянаж, зээл олгоно. ХХААХҮ-ийн сайд зээл олгодог байсныг болиулсан” гэв. Энэ оны төсөвт ЖДҮХС-д 47 тэрбум төгрөг төсөвлөжээ. Шинэчилсэн журмаар энэ сарын 27-ноос зургадугаар сарын 10-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд төслүүдийг хүлээн авах юм байна.  Энэ удаа 20.5 тэрбум төгрөгийг 21 аймагт, 26.5 тэрбум төгрөгийн зээлийг Улаанбаатар хотод олгоно. Харин өмнөх жилүүдэд зээлийн дээд хэмжээ хоёр тэрбум төгрөг байсныг нэг тэрбум төгрөг болгож бууруулсныг тус яамны ЖДҮ, хоршооны бодлогыг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан хэлэв.  
ЖУРАМД ОРСОН ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД:
  • Төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг компанийн төслийг хүлээн авахгүй.
  • Хороо, дэд хороо нь төсөл сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна.
  • Төсвийн хөрөнгөөс зээл авсан хувь хүний овог нэр, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршил, сонгон шалгаруулсан шийдвэрийг цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээлнэ.
  • Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны саналын эрхтэй долоон гишүүний дөрөв нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн гурван жил үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагын төлөөлөл байна.
  • Хөнгөлөлттэй зээлийн зарим эх үүсвэр, төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн.
  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй бол зээл олгохгүй.
  • Хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкинд тавигдах шаардлагыг бий болгосон.
  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд зээл олгох тохиолдолд зээлийн эрсдэлийн болон хөрөнгийн эрсдлийн даатгалд жил бүр заавал хамруулна.
  • Төсөл сонгон шалгаруулалтыг онооны системээр үнэлнэ.
  • Дээд хэмжээ - ЖДҮХС нэг тэрбум хүртэлх
Дээд хэмжээ - Орон нутаг 200 сая хүртэлх Доод хэмжээ - Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 20 сая Доод хэмжээ - Орон нутаг 20 сая хүртэлх байх ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.15  лхагва  №100  (6067)
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

8 цаг 48 мин
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

9 цаг 18 мин
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

10 цаг 12 мин
Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

12 цаг 57 мин
Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

13 цаг 4 мин
Байнгын хороо: УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

13 цаг 16 мин
Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

18 цаг 51 мин
МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 09:00 цагт хуралдаж,  УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулла

18 цаг 51 мин
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?

Та www.mik.mn сайтын Иргэд олон нийт цэсний Ипотекийн зээлийн мэдээлэл авах хэсэг рүү ДАН системээр нэвтэрч:

Уржигдар 16 цаг 10 мин
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

Уржигдар 14 цаг 27 мин