Ш.Цэвэлсайхан: Зураасан кодыг 30 гаруй салбарт өргөн хэрэглэдэг

2019-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Монголд бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, албан байгууллага, аж ахуй нэгж бүгд “Бизнесийн глобал хэл” буюу бар кодыг өргөн ашигладаг. Тиймээс “Бизнес хөгжил” булангийн энэ удаагийн зочноор “GS1 Mongolia” нийгэмлэгийн дарга Ш.Цэвэлсайханыг урьж, ярилцлаа. -Бизнес эрхлэгчдийн дунд  олон улсын GS1 байгууллагын гишүүн, “GS1 Монгол” гэсэн нийгэмлэг их яригддаг. Монголд үйл ажиллагаа явуулж буй том, жижиг байгууллагууд бүгд танай гишүүн гэж явдаг. Тиймээс та байгууллагынхаа үйл ажиллагааны талаар товчхон танилцуулаач? -Статусын хувьд GS1 нь өөрөө олон улсын, ашгийн бус, төрийн бус байгууллага. Дэлхийн худалдааны байгууллага, дэлхийн гаалийн байгууллага гэдэгтэй адилхан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бизнесийн байгууллага биш. Өнөөдөр энэ системд дэлхийн 112 улс албан ёсоор нэгдэж, GS1 олон улсын байгууллагатай албан ёсны оюуны өмч, лицензийн гэрээтэйгээр “Бизнесийн глобал хэл” болсон GS1 систем, зураасан кодыг нэг стандарт, нэг дүрэм журмаар өөрийн улс орон бүрт олгож нийлүүлэлтийн хэлхээ, логистикийн системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг. Хэдийгээр “Бизнесийн глобал хэл” гэж хэлдэг ч системийг зөвхөн бизнесийн байгууллагууд бус төрийн болон төрийн бус байгууллагууд гэх мэтээр аливаа талууд өөрийн бараа, үйлчилгээ, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ашиглах боломжтой. Тухайлбал, дэлхий дээр бөөний болон жижиглэнгийн худалдаа, тээвэр, логистик, эрүүл мэнд, иргэний хамгаалал, хөдөө аж ахуй, барилга, боловсрол зэрэг 30-аад салбарт, дэлхийн 160 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байгаа гурван сая гаруй байгууллага энэ системийг ашиглаж байгаа нь дэлхийн нийт эдийн засгийн 90 гаруй хувийг эзэлдэг гэсэн статистик тоог GS1-ын төв байгууллагаас гаргасан байдаг. -Ямар байгууллага гишүүнээр элсэх вэ? -“GS1 Монгол” нийгэмлэгийн гишүүн гэдэг нь аливаа хувь хүн, байгууллага, тухайн хэрэглэгчдэд хэрэгцээ, шаардлага гараад өөрөөр хэлбэл гадаад, дотоодын зах зээлд бараа, үйлчилгээгээ гаргах, худалдан борлуулах, аль нэг талтай бизнесийн харилцаанд орохоор болсон тохиолдолд 865 гэсэн префикс бүхий зураасан код авдаг. Олон улсын жишгээр зураасан код авснаар манай хэрэглэгч гишүүн боллоо гэж үздэг. Энэхүү давтагдашгүй, цор ганц зураасан кодыг авснаар тухайн байгууллага өөрөө, мөн түүний гаргаж нийлүүлж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь бусдаас ялгарах, бодит мөн чанарыг илэрхийлэх таних тэмдэг нь болж явдаг. - Үндэсний үйлдвэрлэгч, импорт­логч 2000 орчим байгууллага, хувь хүн танайхаас авсан бар код буюу олон улсын “Бизнесийн хэл”-ээр гадаад, дотоодод харилцаж, биз­несийн үйл ажиллагаагаа өргө­жүүлж байна.   Бизнесийн глобал хэл гэгддэг энэ систем манайд нэвтрээд хэр удаж байна. Одоогоор хэчнээн төрлийн бар кодыг нэвтрүүлээд байгаа вэ? - Монгол Улс энэ системд анх 2003 онд албан ёсоор нэгдсэнээс хойш 16 жил болжээ. Энэ хугацаанд зураасан код авсан байгууллага, хувь хүмүүсээс дөнгөж 1800 орчим нь идэвхтэй, тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Мөн худалдааны салбараас  гадна эрүүл мэнд, иргэний бүртгэл, үйлдвэрлэл зэрэг хэд хэдэн салбарын бараа, үйлчилгээнд GS1 системийн GS1-8, GS1-13, GS1-14, GS1-128, QR, datamatrix зэрэг стандартыг амжилттай хэрэгжүүлэн холбогдох талуудтай хамтран ажиллаж байна. -Ер нь, GS1 систем, зураасан кодын ач холбогдлын талаар та тодорхой ойлголтыг өгөөч. Бизнес эрхлэгчдэд энэ нь ямар давуу талуудыг олгож байна вэ? -Олон давуу талтай. Үүнийг мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр үнэлбэл илүү зохистой байх. Кодыг зөвхөн эцсийн бэлэн бүтээгдэхүүн дээр бус нийлүүлэлтийн хэлхээний бүхий л цэгт ашиглах, хэрэглэх боломжтой. Хэр өргөн хүрээнд хэрэглэнэ төдийчинээ үр дүнтэй байдаг. Тухайлбал, бусдаас ялгарах цор ганц давхардашгүй зураасан кодтой болох,  албан ёсны эрх бүхий байгууллагаас авсан бол аль улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх,  зардал, цаг хугацаа зэрэг бизнес процессын зардлыг 50 хувь хүртэл бууруулах,  хүний үйл ажиллагаанаас хамааралтай мөнгөн болон мөнгөн бус, санаатай болон санаандгүй алдаа эрсдлийг 80 хувь хүртэл бууруулах, хуурамч бараа, бүтээгдэхүүнийг таних, түүнээс сэргийлэх, хянахад гол хэрэгсэл болох,  хүний нөөцийн зардлыг бууруулах, мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах гэх мэтээр тухайн байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчил­гээний онцлогоос хамаараад харилцан адилгүй байдаг. -Танай байгууллагаас GS1 систем, зураасан код, логистикийн талаар сургалт семинар, уулзалт, үзэс­гэлэнг идэвхтэй зохион байгуул­даг. Мөн дээрх чиглэлээр төр засгийн байгуул­лагууд, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг. Хамгийн сүүлд ямар сургалт семинарыг зохион байгуулав? - Өнгөрсөн оны сүүлээр БНСУ-ын Сөүл хотноо “GS1 Солонгос”-той хамтарсан сургалт танилцах аялалыг хийсэн. Сар бүр шинэ хэрэглэгчдэд зориулсан танилцах сургалт хийдэг. Мөн энэ сарын 2-нд Гадаад харилцааны яам болон НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтраад “Хилийн цаасгүй худалдааг хөнгөвчлөх” үндэсний зөвлөлдөх уулзалтыг хийсэн. -Орчин үед зураасан код, логис­­тикийг хөгжүүлэх чиглэлээр бусад гишүүн орнуудад олон дэв­шилттэй зүйл ажиглагдаж байна. Технологийн шинэчлэл талдаа GS1 систем, зураасан кодны хэрэглээ, стандарт, олон улсын туршлагыг бид хэр нэвтрүүлж байгаа вэ? - GS1 систем, зураасан кодыг хэрэгжүүлнэ гэдэг нь өөрөө мэдээллийн технологи дээр суурилсан үйлчилгээ. Эхлээд тус системийг ямар зорилгоор хаана хэрэглэх зэргээр хүрээгээ тодорхойлох, үүний дараа зураасан кодны бүтэц, хэмжээ, өнгө, ямар сав баглаа боодол дээр ямар стандартыг яаж хэрэглэх нь тодорхой болдог. Зорилгоо тодорхой болгосны дараа холбогдох ажилтан, албан тушаалтнууддаа зөв ойлголт өгч, сургалт зөвлөлгөө аван чадавхжуулах хэрэгтэй. Бид бусад гишүүн орнуудын адил худалдаанаас эхлээд эрүүл мэнд, хүнсний салбарт өргөн хэрэглэж байна. Ялангуяа, тээвэр, логистикийн салбарт өргөн хэрэглэж байна. - Интернэтэд суурилсан цахим мэдээллийн глобал бүртгэл буюу “GEPIR”-т GS1-ын гишүүн 100 гаруй орон бүртгэлтэй байдаг гэж сонссон. Манай улсын үүрэг оролцоо ямар байдаг бол. Энэ бүртгэл манай улсын бизнесийн салбарын хөгжлийг бас илэрхийлдэг байх? -Тэгэлгүй яахав. GS1-ын бүх гишүүн орнууд энэ бүртгэлд бүртгүүлэх боломжтой. Манай улсын хувьд ч мөн адил. Одоогоор энэ системд олон улсын стандартын дагуу зураассан код хэрэглэж байгаа манай гишүүд, хэрэглэгчид болох 200 гаруй байгууллага түүний бүтээгдэхүүн бүртгэгдээд байна. - Ер нь олон улсын “Бизнесийн хэл” гэгдэг энэ GS1 систем, зураасан кодны хэрэглээ Монголд хэр хөгжиж байна. Азийн орнуудтайгаа харьцуулахад хөгжлийн хувьд ямар байна? - Манай улсын хувьд энэ системд нэгдээд даруй 16 жил болж байгаа, харьцангуй жижиг зах зээлтэй гэхэд хэрэглээ өндөртэй гэж хэлж болно. Цаашид нэг аж ахуйн нэгж, байгууллага гэхээс илүүтэй нийлүүлэлтийн хэл­хээний бүх цэгт, салбарын хэмжээнд цогцоор нь хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй. Худалдаанд оролцож байгаа олон талуудын оролцоог хангахын тулд салбарын яамд, төр, засгаас бод­логоор дэмжих, хууль эрх зүйн орчныг салбарын хэмжээнд шийдвэрлээд явах боломжтой гэж харж байгаа. -Бизнес эрхлэгчдэд анхаарах зүйл юу байдаг бол. Төр засгийн зүгээс хамтраад шийдэх асуудлуудын тухай товчхон мэдээлэл өгөөч? -Аливаа бизнес эрхлэгчид олон улсын стандартын дагуу зураа­сан кодыг авч хэрэглэж байгаа бол кодныхоо хэвлэлт, стандарт, хэрэг­лээнд анхаарах хэрэгтэй. Мөн кодоо давхардуулахгүй байх, бусдад дамжуулахгүй байх талаар анхаарах хэрэгтэй. Төр, засгийн зүгээс хууль эрх зүйн орчныг бий болгоход дэмжихээс гадна төрөөс үзүүлж байгаа үйлчилгээ, хяналт, бүртгэлийн үйл ажиллагаанд тус системийг олон улсын стандартын дагуу нэвтрүүлэх, ашиглах нь чухал юм. Ингэснээр өдөр тутмын механик ажил, логистикийн зардлаа хэмнэх, шийдвэр гаргах, төсөв, төлөвлөгөө гаргахтай холбоотой аливаа тоо баримтуудыг цаг тухай бүрт нь авч байх зэргээр өөрсдөө ашиглах бүрэн боломжтой. УБЕГ гээд зарим нэг төрийн байгууллагууд энэ системийг нэвтрүүлээд явж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.15  лхагва  №100  (6067)  
Нямдаваа
Бар кодын талаар сургалт болон зөвлөгөө авах хүсэлтэй байна. GS1 Монгол хаана байрладаг вэ? Холбогдох утас авъя.
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

18 цаг 30 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

22 цаг 28 мин
Эсрэг, тэсрэг байр суурь

Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа.  АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асууд

22 цаг 28 мин
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг бүлэг дэмжжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэд

22 цаг 28 мин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

Уржигдар 15 цаг 31 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

Уржигдар 13 цаг 28 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

Уржигдар 13 цаг 22 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

Уржигдар 13 цаг 21 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

Уржигдар 13 цаг 20 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

Уржигдар 13 цаг 19 мин