Д.Эрдэнэбат: 10 сая долларын асуудлаар Ерөнхий сайдад хандана

2019-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болохтой холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд мэдүүлэг гаргаж байгаа талаар  АН-ын зөвлөлөөс  өнөөдөр /05.14/ мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат"Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойргийн сонгогчид  төрд төлөөлөлгүй болоод хоёр жил шахам болж байна. Хэнтийн сонгогчдоос  удаа дараа манай намд хандан нөхөн сонгуулийг яаралтай зохион байгуулж,  УИХ-д төлөөлөлтэй болгож өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Өнгөрсөн намар нөхөн сонгуулийн тов гарсан ч ҮХЦ хууль зөрчсөн гэж үзэн хойшлуулсан. Улмаар ирэх зургадугаар сард нөхөн сонгуулийг зохион байгуулахаар УИХ-аас баталсан. Гэвч уг асуудлаар УИХ Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр  гомдол гаргасан байна. Үүнд Үндсэн хуулийн ямар ч зөрчил байхгүй. Тийм учраас 42 дугаар тойргийн сонгогчдын төлөөллийг хангахын тулд нөхөн сонгуулийг зохион байгуулах нь зүйтэй гэдгийг  АН үзэж байна гэлээ.  Түүнчлэн Цэц нөхөн сонгуулийг эрх баригч намын захиалгаар явуулахгүй байх сонирхол давамгайлж болзошгүй учраас манай нам хуулиа мөрдөхийг сануулан  мэдэгдэл хүргүүлж байна.  Улс төрийн сонгуулийг хэн нэгний захиалгаар санаатай болон санамсаргүй гацааж болохгүй. Өмнөх гацаалт нь  ойлгомжтой байсан. Ерөнхий сайдын хамаарал бүхий хүн нэр дэвших эрх зөрчигдлөө гэж гацаасан. Одоо тэр хүн нэр дэвших эсэх нь эргэлзээтэй" гэсэн юм. -Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Гэвч ажлын хэсгээс гарсан дүгнэлтийг УИХ-аас хэлэлцэхээс өмнө  Рио-Тинтогийн талд хүргүүлсэн нь маргаан дагуулж байна.  Энэ долоо хоногт дүгнэлтийг хэлэлцэж амжих болов уу? -Оюутолгойн асуудлыг хурдан шийдэгдэнэ гэж бодохгүй байгаа. Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтэд гэрээг өөрчлөх хэрэгтэй байна гэсэн. УИХ-ын гишүүдэд өгсөн ажлын хэсгийн дүгнэлт нууц мэдээлэл байгаагүй.  Бодлогын зөрчлийн асуудал үүссэн. Эрх баригчид ажлын уялдаа байхгүй, салан задгай байна. УИХ "Оюутолгой"-н гэрээг нэн  яаралтай  авч хэлэлцэх ёстой. Анх Оюутолгойн гэрээг байгуулах эрхийг УИХ өөрөө Засгийн газарт өгсөн. Тухайн үед Оюутолгойн гэрээг олон улс гэрээ биш байна гээд УИХ-аар батлаагүй. Засгийн газарт бүрэн эрх нь байсаар  байтал УИХ-аар оруулж ирж улстөржүүлэх нь буруу. Засгийн газар шийдвэр гаргах хэрэгтэй. Засгийн газар гаргаж чадахгүй шийдвэрээ буцаагаад УИХ-руу  шидэх нь буруу. УИХ-аар анхнаасаа хэлэлцэгдээгүй гэрээг УИХ-аар авч хэлэлцвэл цоо шинэ нөхцөл байдлыг үүсгэнэ. Тиймээс Засгийн газар эхлээд Оюутолгойн асуудалд үгээ хэлэх хэрэгтэй. -МАН-ын бүлэг  иргэдэд гурван хувийн хүүтэй, 20 сая хүртэлх төгрөгийн Итгэлийн зээл олгох  улс төрийн шийдвэр гаргасныг танай зөвлөл юу гэж үзэж байна вэ? -ЖДҮХС-гийн мөнгийг дээгүүрээ зохион байгуулалттайгаар хулгайлж авсан хүмүүс. Өнөөдөр үүнийгээ цайруулах гэж янз бүрийн л улстөржилт хийж байгаа.  Мөн үүнийгээ илааршуулахын тулд доогуур нь 20 сая төгрөг гүйлгэх арга. Энэ бол сонгуульд зориулагдсан зээл. 300 тэрбум төгрөгийг төсвөөс гаргаад гуравхан хувийн хүүтэй, барьцаагүй зээл гэж байхгүй. Ялангуяа ажил хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүст энэ  зээлээ эөгөх гэж байгаа бол энэ нь зээл биш халамж. Бэлэн амлалт хэрээс хэтэрлээ гэдгийг хэн хүнгүй ойлгох байх. Хэрвээ ажил хөдөлмөр эрхэлдэг, баялаг бүтээгчдээ  дэмжье гэж байгаа бол зээлийн хүүг  бууруулах хэрэгтэй. Төсөв хэмжээтэй. Итгэлийн зээл гэж гаргаад 20 сая төгрөг өгөөд 300 тэрбум төгрөгийг жил бүр  төсвөөс гаргана гэдэг нь  үлгэр. Эрх баригчид хэдий болтол ард түмнийг хуурах юм бэ. Өнөөдөр ингэж утгагүй зүйл ярихын оронд 2016 оны УИХ-ын сонгуулиар амласан амлалтаасаа ганцыг нь ч гэсэн биелүүл л дээ. – Улстөрчид хуулийн шахааг хэр хийдэг вэ. Эрүүгийн тухай хуульд  хөөн хэлэлцэх хугацааг багасгасан нь хуулийн шахааны жишээ мөн үү? -Хуулийн шахаа гэдгийг би мэдэхгүй. Би аливаа хуульд зарчим, бодлогыг баримталдаг. Энэ бол туйлын чухал. Хөөн хэлэлцэх хугацааг багасгасан нь гэмт хэрэгтнүүдийг ялаас мултрах боломжийг олгосон.  -Сайд нар урд хөршөөс 10 сая ам.долларын авлига авсан гэсэн мэдээлэл гарсан. Танай зөвлөл хэлэлцсэн үү? -Энэ асуудлыг ирэх Даваа гаригт зөвлөлийн хурлаараа авч хэлэлцэнэ. 10 сая ам.доллар толгойд багтахгүй том тоо. Бид энэ асуудлыг хэлэлцээд У.Хүрэлсүх Ерөнхий сайдад хандана.  Нэг сайд нь энэ хэмжээний авлигад өртөх мөнгө авдаг бол өнөөдөр бид мянга сайхан мөрөөдөөд хэрэггүй. Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06