“Нийгмээ сэрээж, шинэчлэхийн тулд АН-аас гарч байна” гэв

2019-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ АН-ын гишүүн  Д.Ганболд, Б.Ванчинсүрэн  тэргүүтэй Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хорооны хэсэг гишүүн намаасаа татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Тэд үүнийгээ ард түмнийг шударга ёсны тэмцэлд уриалсан, нийгмээ сэрээх, шинэчлэлийн төлөөх хөдөлгөөн хэмээн тайлбарлаж байна. Цаашид журмын нөхөд, намын гишүүдээ намаасаа татгалзахыг уриална гэв. СХД-ийн АН-ын хорооны ахмад гишүүдийн нэг Д.Ганболд хэлэхдээ “АН-ын үнэт зүйл алга болсон. Нэг сүлжээг нөгөөгөөр сольсон нам болсон. Манай намынхан  МАН-ыг олигархиудын нам гэж шүүмжилдэг байсан. Өөрийн намдаа шинэ хүн гарч ирэх тоолонд шинэчлэгдэж байна гэдэг байлаа. Гэтэл энэ бүхэн эндүүрэл байж, одоогоос хоёр жилийн өмнө Ардчилсан нам шинэчлэгдлээ, олигариудын хараат байдлаас гарлаа гэж С.Эрдэнэ хэлсэн нь худал байлаа. Өнөөдөр С.Эрдэнийн шинэ баг, шинэ сүлжээ намыг удирдаж байна. АН-ын үндсэн дүрэм зөвхөн тэдэнд үйлчилж , доод шатандаа дүрэмгүй тоглолт явж ирлээ.  Нийгэм маань ч  шударга бусын замаар явж байна. АН шударга ёсны төлөө тэмцэхгүй байна. Бид намын төлөө бус нийгмийнхээ төлөө тэмцэх ёстой. Тиймээс бид цаашид шударга ёсны төлөө тэмцэж байгаа. Шударга ёсыг эрхэмлэдэг хүмүүстэй нэгдэж шударга ёсны төлөөх шинэ хүчнийг бий болгох ёстой. Энд АН-ын гишүүд татагдаж орооч, та бүхэн сэрээч” гэв. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06