Ц.Батбаатарыг холбооны ерөнхийлөгчөөр сонголоо

2019-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гуравдугаар их хурал өнгөрсөн ням гаригт боллоо. Улс орны түүхийг гэрэл зурагт тод үлдээж ирсэн гэрэл зурагчид Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ойгоо тэмдэглэж дөрвөн жилийн өмнө II их хурлаа хийж холбооныхоо дүрмийг шинэчлэн баталж үйл ажиллагаагаа урьдынхаас өргөн хүрээтэй зохион байгуулж ирсэн юм. Энэ тухай МГЗНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаатар “Өнгөрсөн дөрвөн жилд манай холбооны хувьд өрнүүн бүтээлтэй жил байлаа гээд бид гэрэл зурагчдынхаа бүтээл туурвилыг ном, сэтгүүл, үзэсгэлэн хэлбэрээр олон нийтэд өргөнөөр сурталчлан таниулаад зогсохгүй холбооны гадаад харилцааг шинэ шатанд гаргаж чадлаа. ОХУ, БНХАУ, Япон зэрэг орнуудын гэрэл зургийн агентлаг, холбоодтой байнгын харилцаатай ажиллаж тэдгээр орны гэрэл зурагчдыг эх орондоо урьж бүтээлч аялал зохион байгуулсны гадна өөрийн орныг гадаад орнуудад гэрэл зургаар сурталчлах цогц арга хэмжээ, үзэсгэлэнг БНХАУ, Японд зохион байгуулсан юм. Энэ дотроос онцлох нэг томоохон ажил нь үндэсний брэндийн бодлогын зөвлөл, МОНЦАМЭ агентлагтай хамтран хэрэгжүүлсэн “Өнөөдрийн Монгол” төсөл байлаа. Уг төслийн хүрээнд ОХУ, БНХАУ, Япон, ӨМӨЗО-ы хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид, гэрэл зурагчдыг эх орондоо урьж, Эрдэнэт, Дархан хот болон зарим үйлдвэр, уурхайн ажилтай танилцуулж байгалийн зураг авах долоо хоногийн хамтарсан аялал хийлээ. МГЗНХ-ны шалгаруулалтаар тодорсон өсвөрийн гэрэл зурагчид Японд болсон олон улсын фото фестивальд оролцож багаараа мөнгөн медаль хүртсэн юм. Манай гэрэл зурагчдын баг Японд болсон үзэсгэлэнд оролцлоо. Мөн зарим ахмад болон хэвлэлийн гэрэл зурагчдын гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлсний гадна залуу уран бүтээлчдийн авьяас чадварыг дээшлүүлэх гэрэл зургийн салбараа өргөн сурталчлах зорилгоор телевизийн “Асах гэрэл” шоуг зохион байгуулсан нь их өгөөжтэй ажил боллоо гэсэн юм. Дараа нь холбооны удирдах зөвлөлийн дарга Л.Ганзориг “Монголын гэрэл зургийн өнөөгийн байдал, хөгжлийн асуудал” сэдвээр сонирхолтой мэдээлэл өгсөн бол хяналтын зөвлөлийн санхүүгийн тайланг Н.Гансүх хийлээ. Их хурал холбооныхоо дүрэмд зарим өөрчлөлтийг хэлэлцэж баталсны дараа МГЗНХ-ны ерөнхийлөгч болон удирдах зөвлөлөө сонголоо. Холбооны ерөнхийлөгчид Ц.Батбаатар, Ч.Ганбат, С.Цацралт нарын нэрийг дэвшүүлж тэдний мөрийн хөтөлбөртэй танилцаад урьд нь тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга байсан Ц.Батбаатарыг олон саналын илүүтэйгээр холбооны гурав дахь ерөнхийлөгчөөр сонголоо. Мөн удирдах зөвлөлөө 11 хүний бүрэлдхүүнтэй сонгож батлав. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.14  мягмар  №99  (6066)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06