Сүлжээ дэлгүүрүүд хурууны хээг хувилахгүй гэх баталгаа байна уу

2019-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Монгол Улсын иргэн хурууны хээний мэдээллээ зөвхөн төрд л данслуулдаг. Ингэж гарын хурууны хээ буюу хүний биеийн давхцахгүй өгөгдлийг улсын бүртгэлийн нэг төрөл төдийгүй төрийн өмч байна хэмээн хуулиар баталгаажуулж өгчээ. Гэтэл өнөөдөр төр, хувийн хэвшил гэлтгүй ажлаа амарчлахын тулд  бүхий л үйлчилгээг цахимд шилжүүлж байна. Төр өөрт байгаа мэдээллээ иргэдээс нэхэж чирэгдэл учруулахгүй, хувийн байгууллагууд ч мөн адил хурууны хээгээр үйлчилдэг болсон нь дэвшил байж мэдэх. Хэрэгцээ шаардлага нь ч тэр байх. Ингэж дижитал эрин үетэй  хөл нийлүүлж алхах нь зүйн хэрэг боловч банк санхүү, сүлжээ дэлгүүрүүд, гар утасны оператор компаниуд  хувь хүний бүхий л нууц мэдээллийг атгаж суучихаад  баталгаа өгч чадах уу гэдэгт л асуудлын зангилаа байгаа юм. Иргэд ч шуурхай үйлчилгээ авахаа урьтал болгосноос биш хувийн нууцаа даатгаж буйгаа анзаарч, лавласан нь хэр олон бол. Ер нь хэн нэгэн, аль нэг байгууллага таатай үйлчилгээ санал болгох төдийд хурууны хээгээ өгөхөөс хэзээд татгалздаггүй. Энэ янзаараа та, бидний хурууны хээ төр, хувийн байгууллагын “сейфэнд” хаа нэгтээ хэвтэж байж мэдэх нь. Гэтэл дээрх байгууллагууд хурууны хээг минь хуулж авчихаад хувилахгүй байх баталгаа бий юу гэдэг нь хамгийн эрсдэлтэй. Мэдээллийн чиглэлээр дөмөгхөн мэдлэгтэй наад захын оюутан л сургуулийнхаа серверийг хакердаад дүнгээ өөрчилж байна. Тэр бүү хэл хэсэг залуус нийлээд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверийг хакердаж жолооч нарын торгуулийн мэдээллийг устгасан хэрэг гарсан нь үүний нэг бас нэг баталгаа. Тодруулбал, сургалтын тэтгэлэгтээ тэнцэж чадаагүй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 12 оюутан нэг иргэнтэй тохиролцоод сургуулийнхаа системд  нэвтэрч тааруухан дүн авсан  нэгнээ тэтгэлэгт  хамруулсан хэрэг  гарсан. Мөн  www.torguuli.mn сайтад бүртгэгдсэн иргэдийн торгуулийг үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх дүнгээр устгаж өгдөг залуусыг  цагдаагийнхан илрүүлсэн байдаг.  www.bookstore.mn сайтын серверт хандаж 1400 гаруй номын хуулбарласан зэргээр сүүлийн жилүүдэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээллийн бааз руу халдах, мэдээлэл хулгайлах, устгах, сүйтгэх хэргүүд олширч байгааг хууль хүчний байгууллагаас анхааруулсаар байгаа юм. Монголын томоохон  худалдааны  компаниудын өмнөөс түнш байгууллагуудтай нь харьцсан, цахим шууданд хортой кодоор нэвтэрч их хэмжээний мөнгө залилсан хэрэг ч олон гарчээ. Тэгвэл манай улс руу чиглэсэн кибер халдлагууд байнга шахам гардаг. Гэвч Монгол Улс халдлагад өртсөнөө хүлээн зөвшөөрдөггүй, эсвэл мэддэггүй аж. Мэдээллийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын нэр хүндтэй байгууллагуудын тайланд Монгол Улс мэдээллийн аюулгүй байдлаараа эмзэг байна гэдгийг байнга сануулж байгаа. Тухайлбал, 2014 онд Касперскийгийн аюулгүй байдлын сүлжээний тайланд хамгийн их вирус халдварласан эхний 10 улсын нэгдүгээрт Монгол Улс багтжээ. Мөн ThreatConnect судалгааны багийн тайланд дурдсанаар, Хятадын кибер халдлагын мэргэжлийн бүлэг Монголын хуулийн этгээдүүд болон Монголтой эдийн засаг, цэрэг, дипломат харилцаатай бусад этгээд рүү халдсан. Үүнээс гадна Пало Алто компанийн дэргэдэх кибер халдлагад шинжилгээ хийдэг “Unit 42” судалгааны баг 2015-2016 онд дүн шинжилгээ хийхэд Засгийн газар, төрийн байгууллагуудын цахим шуудангаар дамжсан фишин мэйлүүд, олон ноцтой халдлагыг илрүүлсэн,  “Microsoft Word” програмын цоорхой, хулгайн программ ашиглан Монгол Улсын төрийн албан хаагчдыг онилж, кибер халдлага үйлдэж байгааг илрүүлсэн гээд олон ноцтой жишээг дурдаж болно. Өндөр хөгжилтэй техник технологи нь дээд цэгтээ хөгжсөн АНУ гэхэд 50 сая иргэнийхээ хурууны хээг алдсан. Олон улсад нэр хүндтэй SONY, Yahoo, Facebook зэрэг томоохон компаниуд хэдэн мянган хэрэглэгчдийн мэдээллээ алдаж байгаагаас харвал манай улсад мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт тэг зааж буйг төр нь ч хүлээн зөвшөөрсөн. Гэтэл төр, хувийн хэвшлийн байгууллагууд эрчимтэй цахимжиж байгаа гэх хөшигний ард иргэдийн хувийн мэдээлэл хэний ч гарт орчихсон, ямар ч зүй бус зүйлд ашиглагдаж мэдэхээр байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Хурууны хээний тусламжтайгаар хүний генетикийг судалдаг шинжлэх ухааны салбарыг Дерматоглифика /Dermatoglyphics/ гэж нэрлэдэг. Гэмт хэрэг илрүүлэх үйл явцад үүнийг ашиглах нь  криминалистикийн шинжлэх ухааны нэг төрөл зүйлд тооцогддог аж. Тэгэхээр хамгаалалт сул манай өнөөгийн нөхцөлд хүний хурууны хээг хувилаад гэмт хэрэгтэн болгох эрсдэл энүүхэнд юм байна. Тиймээс төр  иргэнийхээ хувийн мэдээллийг найдвартай, баталгаатай хамгаалж чаддаг уу. Тэр дундаа хурууны хээгээр үйлчилж буй банк, санхүү, сүлжээ дэлгүүр, гар утасны оператор компаниуд хэрхэн хамгаалж буй нь тодорхойгүй. Үүнд  ажлын цаг бүртгэлийн төхөөрөмжүүд ч хамаарна. Энэ янзаар бол нэг л өдөр хурууны хээний чинь тусламжтайгаар таны байршлыг мэдээлж, тагнаж, банк санхүү, бүртгэлийн чинь аюулгүй байдалд дур зоргоор нэвтэрч, таны өмнөөс сонгуульд санал өгч, хил гаалиар чөлөөтэй зорчиж, тэр ч бүү хэл гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хорьж цагдахыг ч үгүйсгэх болох нээ. Гэтэл ямар нэг байдлаар иргэдийн хувийн мэдээлэл эрсдэлд орж алдагдвал хэн ямар  хариуцлага хүлээх, хэрэглэгчийн өгөдлийг хэн хамгаалах вэ. Хурууны хээг минь бусдад хувилуулж алдаад хууль бус зүйлд ашиглахгүй гэх баталгаа бий юу  зэргээр хариулт нэхсэн олон асуулт гарч ирж байна. Үүнийг бид үргэлжлүүлэн хөндөх болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.14  мягмар  №99  (6066)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06