Ажлын хэсгийн дүгнэлтээр хийсэн “шоу”, АТГ, Аудитын байгууллагын шалгалт дээр үргэлжлэх үү?

2019-05-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Оюутолгойн гэрээтэй холбоотой гурван өөр дүгнэлт УИХ-д оччихоод байгаа.  АТГ-аас Оюутолгойд шалгалт хийж, 90 хувийн гүйцэтгэлтэй дүгнэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Энэ тухай Х.Энхжаргал дарга ажлаа өгөх үеэрээ мэдэгдсэн.  Хуулийн байгууллагын   тухайн дүгнэлтийг парламент хэлэлцэж  шийдвэрээ гаргах учиртай. Гэтэл энэ асуудлыг хойшлуулсаар байна. Түүнчлэн, Аудитын байгууллагаас  Дубайн гэрээнд шалгалт хийж, дүгнэлтээ УИХ-д өгсөн байдаг.  Хяналтын байгууллагын дүгнэлтийг  нууцын зэрэглэлтэй хэмээн дав дарчихаад, хэлэлцдэггүй.  Үүгээр ч зогсохгүй дүгнэлтүүд  парламентад очихтой зэрэгцэн Оюутолгойд шалгалт хийсэн хууль хяналтын байгууллагын удирдлагыг нэг дор шахуу ажлаас нь чөлөөлчихсөн нь сонин.  Тухайлбал,  АТГ-ын дарга Х.Энхжаргал,  Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нарыг парламент үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ажлаа өгөхийнхөө өмнө “Оюутолгойн гэрээнд шалгалт хийлгэхгүй байх  хар хүч парламентад байна” хэмээн ярьж байсан.  Харин АТГ-ын дарга Х.Энхжаргал  “АТГ-ын хийсэн нэг том ажил нь Оюутолгойд хийсэн шалгалт.  Одоо 90 гаруй хувьтай байгаа.  ҮАБЗ-ийн гишүүдэд Оюутолгойтой холбоотой маш ноцтой баримтуудыг өгсөн. Энэ шалгалтыг зайлшгүй үргэлжлүүлэх хэрэгтэй” гэсэн байдаг.  Тэдний хэлсэн үг цаанаа  учиртай үг байж мэдэх юм.  Ийнхүү парламент  Оюутолгойд шалгалт хийсэн газрын удирдлагуудыг ажлаас нь чөлөөлж,  дүгнэлтүүдийг хэлэлцэж шийдвэрээ гаргахгүй байсаар байна. Одоо улс төрийн хүрээнд гурав дахь буюу УИХ-д байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг л ярьж байна.  Агуулгын хувьд нөгөө хоёроосоо ач холбогдол багатай ч хамгийн их яригдаж байгаа нь энэ сэдэв.   Хууль хяналтын байгууллагын дүгнэлтүүдийг ярихгүй атлаа харин гурав дахь дүгнэлтийг тойрон шуугисаар нэлээд хэд хонолоо.  Уг нь парламент  улс орны эрх ашгийг бодсон ч Оюутолгойн асуудлыг хууль хяналтын байгууллагын дүгнэлт дээр тулгуурлан шийдэж, цааш явуулах учиртай. Түүнчлэн  УИХ дахь ажлын хэсгийн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир парламент хэлэлцэхээс өмнө “Рио тинто” группийн удирдлагуудад хүргүүлчихсэн.  Тангараг өргөсөн төрийн түшээ нь хүртэл гадны компанид мэдээлэл дамжуулаад баригдав.  Д.Дамба-Очирын явуулсан бичгийн хариуд “Риотинто” –гийн зүгээс  “Оюутолгойн гэрээнд ямар ч үг үсгийн засвар хийхгүй” гэдгээ мэдэгджээ.  Манай УИХ  хууль хяналтын байгууллагын дүгнэлттэй танилцаж, аливаа шийдвэр гаргахаас урьтаж гадны хөрөнгө оруулагч компани ийнхүү байр сууриа  мэдэгдээд авлаа.  Тэгэхээр Оюутолгойн асуудал монголын ард түмний талд ашигтайгаар шийдэгдэнэ гэдэг бараг л үлгэр болох гээд байх юм. Түүнчлэн парламент хууль хяналтын байгууллагын дүгнэлттэй танилцаж амжаагүй байхад тухайн дүгнэлтээр зарим хүн улс төрийн шоу хийх вий гэсэн болгоожлол ч байна.  Тухайлбал,  УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Оюутолгойтой холбоотой  тоо баримтын талаар нэхэж, энэ төрлийн мэдээлэлтэй гэдгээ байнгын хороо, чуулганы үеэр илэрхийлж байсан.  Тэгэхээр АТГ, Аудитын байгууллага,  Ажлын хэсгийн дүгнэлтийг парламент хэлэлцэж, ард түмний эрх ашиг, Гадаадын хөрөнгө оруулагч байгууллагын аль талд нь хэрхэн шийдвэр гаргахыг харж л байя даа. Эх сурвалж:www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06