Авто, мото спортын таван төрөлтөөр уралдана

2019-05-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.ХЭРЛЭН Монголын авто мастеруудын холбооноос зохион явуулдаг сонирхолтой  уралдаануудын нэг нь “BAJA MONGOLIA” билээ. Нийт 50 километр замыг гурван  удаа тойрч уралддаг тус  уралдаан  нь UAZ, UTV, MOTO, SUV, ATV гэсэн таван төрөлтөөр зохион байгуулагддаг. Энэ  нь авто болоод мото спорт сонирхогч, үзэгч, хөгжөөн дэмжигчдийг нэг дор цуглуулж чаддаг бөгөөд үүгээрээ  уламжлалт уралдаануудын нэг байсаар ирсэн. Нөгөөтэйгүүр  ралли, кроссыг бодвол тамирчид нь өгөгдсөн цэгийн дагуу явж замаа урьдчилан үзэж  уралддагаараа онцлог юм. Аймаг сум дамжин хол зам туулж уралддаг раллиг үзэгч, фэнүүд нь даган явж үзэхэд хүндрэлтэй байдаг бол “BAJA150” тэмцээнийг гэр бүлээрээ агаар салхинд гарч амрангаа сонирхож, авто болоод мото спортын тамирчдаа дэргэдээс нь хөгжөөн дэмжих боломжтой  байдаг. Тэгвэл энэ сарын 18, 19-н буюу ирэх амралтын өдрүүдэд хотын утаа, тоосжилтоос хол Төв аймгийн Аргалант сумын нутаг “Цагаан хөтөл” хэмээх  газарт   “BAJA MONGOLIA” уралдаан болно.  Уралдааны үеэр сэлбэг, техникийн холбогдолтой худалдаа, автомашиндаа үзлэг оношлогоогоо хийлгээд авах зэрэг цаг зав хэмнэсэн олон арга хэмжээ болно гэж зохион байгуулагчид онцоллоо. Эх сурвалж: www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05