Найруулагч Г.Цоггэрэлийн талаарх онцлох баримтууд

2019-05-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж, зарим асуудлыг шийдвэрлэжээ.  Тухайлбал Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийн сонгон шалгаруулалтад Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл шалгарч, наадмын Ерөнхий найруулагчаар ажиллахаар бэлтгэл ажилдаа орлоо.  Үндэсний урлагийн их театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэлийн талаарх онцлох баримтуудыг хүргэж байна. 

-Тэрээр Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн тоглолт, АСЕМ-ын бэсрэг наадам зэргийг найруулж байсан туршлагатай.  Тухайлбал  АСЕМ-ын үеэр таван хошуу малыг нэг дор бэлчээн, түүх, бахархлаа хамтад нь толилуулсан бэсрэг наадам өндөр хүндтэй зочдын таашаалд нийцсэн гэдэг.

-Кино драм, театрын найруулагч, жүжигчин, эрхзүйч мэргэжилтэй. Хамгийн сүүлд Удирдлагын академид суралцаж төгсчээ.

-Тэрээр өнгөрсөн хугацаанд чуулгын даргаар ажиллахдаа Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга гэдэг нэрийг сольж Монголын үндэсний урлагийн их театр болгон өргөжүүлж, Монголд байгаа үндэсний урлагаа бид хамгаалж авч явах ёстой гэдгээ илэрхийлээд байна.

-Г.Цоггэрэл 20 орчим жүжиг, 7 кино хийжээ. Хошин урлагт олон жил зүтгэсэн. Драмын урлагт ч багагүй хугацаанд зүтгэсэн байна.  Жүжиг бол хүний оюун ухааныг нээж өгдөг. Үүний төлөө би зүтгэсэн гэжээ.

-Тэрээр  “Хувьсал” продакшныг үүсгэн байгуулагчийн нэг. “Хувьсал” гэдэг нэрийг ямар ч үед цаг үеэ мэдэрч, байнга хувьсах ёстой гэдэг утгаар нь өгчээ. Одоо "Хувьсал" продакшны үйл ажиллагааг түүний эхнэр У.Уранчимэг авч явдаг.

-Эцэг эхээс 10-уулаа. Айлын долоо дахь хүүхэд  юм.  Түүний аав Сүхбаатар аймгийн Д.Жунай овгийн Ишийн Гончиг гэдэг хүн байжээ.  Дарьганга сумын уугуул. Харин ээж нь Эрдэнэцагаан сумын үзэмчин. Тайж угшилтай, айлын хамгийн бага охин байсан. Нэрийг нь Товог гэдэг байжээ.

-Г.Цоггэрэл, У.Урнаа нар  нэг охинтой. Тэдний охин Ану өдгөө 20 гаруй настай.

- Түүний олон жүжиг тухайн цаг үеүдэд хит болж байлаа. “Шөнө дундын бүжиг”, “Чамайгаа алдмааргүй байна”, “Надаар тоглосон хайр”, “Нэг л уучилья”, “Бид эрчүүдийг хүснэ”, “Зургадугаар сар минь баяртай”  гээд л.  Түүнээс “Шөнө дундын бүжгийг” эхнэртээ зориулж бичүүлж байсан гэдэг.

-Түүнчлэн тэрээр  захирал гэж хэлүүлэх дургүй гэжээ.  Харин продюсер гэдгээ илэрхийлжээ.  Тэрээр Хүмүүс продюсерийг хальс зөөн гүйдэг зарц гэж ойлгодог. 1999 оноос энэ ажлыг хийхдээ продюсер гэдэг бол хамт олныг нэгтгэдэг, тэднийг хөдөлгөж, өгч чаддаг, хүссэн зүйлээ авдаг л хүн юм байна гэдгийг ойлгосон хэмээжээ.

Эх сурвалж:www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06