Д.Гантулгыг чөлөөлсөн асуудалд маргаан үүсэх эсэхээ ҮХЦ 14 хоногийн дотор шийднэ

2019-05-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Судлаач Д.Ганхуяг УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, гомдлоо тавдугаар сарын 6-ны өдөр Цэцэд өгсөн. Ингэхдээ "Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн энэхүү мэдээллийг гаргаж байна" гэжээ. Тэгвэл үүнтэй адилхан дахин хоёр ч өргөдөл Үндсэн хуулийн Цэцэд дахин  иржээ. Тодруулбал, судлаач Д.Ганхуяг гомдол гаргасны дараа дахин хоёр иргэн хамтран гомдол гаргасан бол бас нэг иргэн дангаараа Д.Гантулгыг чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн гомдол гаргаад байгаа юм байна. Үндсэн хуулийн Цэцэд гомдол ирсэн тохиолдолд Цэцийн гишүүн хүлээн авч, гомдол хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор маргаан үүсгэх эсэхийг шийдэх учиртай .Хэрэв гомдол хүлээж авсан Цэцийн гишүүн маргаан үүсгэх шийдвэр гарсан тохиолдолд 30 хоногийн дотор Цэцийн хуралдаанд бэлтгэх ёстой. Хуралдаанд бэлтгэсний дараа хуралдааныг товлоно. Нөгөө талаар Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн зөрчлийн шинж агуулаагүй гэх үндэслэлээр иргэдийн өргөдөл, мэдээллээр маргаан үүсгэхээс татгалзах шийдвэр гаргахыг үгүйсгэж болохгүй. Одоогоор энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэх эсэх шийдвэрээ гаргаагүй байгаа юм. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06