Чуулган: Наториатын танхимын ерөнхийлөгчийг дөрвөн жилээр томилно, улираахгүй

2019-05-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы өнөөдрийн /05.10/ хуралдаанаар  Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг  хэлэлцлээ. Хуульд Нотариатын танхимын ерөнхийлөгч нь хоёр жилийн хугацаатай томилогдох бөгөөд “улираан томилох” гэсэн заалтыг нэмэлтээр оруулах байнгын хорооны санал гишүүдийн дунд маргаан дагуулав. УИХ-ын гишүүн Л.Болд-Нотариатын холбоо нь өөрөө төрийн бус байгууллага. Иймд өмчлөхийг багасгаж, олон хүнд бололцоо олгох зарчмаар явах нь зөв. Ер нь албыг өгдөг, авдаг зарчим дутагдаад байгаа. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар -Өнгөрсөн 22 жилийн хугацаанд Нотариатын танхим дөрвөн ерөнхийлөгч сольсон. Одоогийн хуулиар дөрвөн жилээр нэг удаа томилогдож, улиран томилогддог. Тиймээс төрийн бус байгууллагын гүйцэтгэх удирдлагын, төрийн гэрчлэх үйлчилгээг үзүүлж байгаа том чиг үүрэгтэй учраас улс төр оруулсан тогтворгүй байдал руу оруулахаас илүү одоогийн заалтаар нь хэвээр үлдээх хэрэгтэй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж- Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, дөрвөн жилд нэг удаа их хурлаа хийдэг. Жаахан тогтвортой удирдлагатай байхгүй бол үйлчилгээ нь тогтохгүй. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж -Нэг байгууллагыг нэг хүн олон жил удирдахдаа шинэ зүйл хийгээгүй байгаа юм. Тиймээс залуучуудыг түлхүү гаргаснаар нотариатын байгууллагад шинэчлэл ирнэ. Ингээд Нотариатын удирдлагыг хоёр жилээр сонгох саналаа Л.Болд гишүүн татсан учраас  Нотариатын байгууллагын удирдлагыг дөрвөн жилээр сонгож, улираан томилохгүй байх заалтыг дэмжсэн юм. Эх сурвалж:www.polit.mn
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

13 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

13 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12