МИАТ мэргэжлийн бус шахааны хүмүүсээс хэзээ салах вэ

2019-05-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ МИАТ байнга хэл ам таталж байдаг. Саяхан дахин асуудалд орсон байна. МИАТ-ийн шинэ чиглэл болох  Гуангжоу хот руу нисэх гэсэн гурван зорчигч Зам тээврийн хөгжлийн яаманд гомдол гаргажээ. Тухайн зорчигч Z24 гэх газраас худалдан авсан онгоцны тасалбараа буцаах гэтэл  борлуулагч  Z24 гэх газар нь утсаа аваагүй байна. Яваад  очтол хаалга нь хаалттай, сураглахад дампуурсан гэжээ. Ингээд  аргагүйн эрхэнд билетээ буцаахаар МИАТ компанид  хандтал   дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болжээ. Z24 компанийн талаар тодруулахад  МИАТ компанид гэлтгүй Олон улсын агаарын тээврийн холбоонд ихээхэн хэмжээний өртэй учраас үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж хаалгаа барьсан, ерөнхий захирал н.Заяат Солонгос руу зугтаасан гэсэн мэдээлэл байна. Z24 гэх энэ компанийн талаар  сануулахад “Намайг дараач” гэх зодог шуудагтай бөхийн зурган сурталчилгаа, Трансжендер Солонго болон дуучин Нарааг рекламандаа тоглуулан өвөрмөц маягаар олны анхаарлыг татан гарч ирж байв. Удалгүй  онгоцны тасалбар  борлуулах  зах зээлд маш хурдтай нэвтэрч, хүчээ авсан. Тус компани  хэрхэн  хурдтай хүчээ авч,  түргэн хугацаанд амжилттай ажиллах болсныг учир мэдэх хүмүүсээс тодруулахад,  энэ компанийг дэмжиж МИАТ компанитай онгоцны тасалбар  борлуулах гэрээ байгуулсан хүн нь тухайн үед Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга одоо Канадад суугаа Элчин сайд Я.Ариунболдын эхнэр н.Энхтуяа гэх сураг дуулдав. н.Энхтуяа МИАТ-ийн Маркетингийн албаны даргаар томилогдон ажилласны дараахан Z24 компанитай нэлээн өргөн хүрээний, маш их давуу тал олгосон онгоцны тасалбар  борлуулах эрхтэй агентын гэрээ байгуулсан байдаг аж. Харин н.Энхтуяагийн нөхөр Канадын элчин сайд болж тэрээр  МИАТ компаниас урт хугацааны чөлөө авснаар Z24 компани хэцүүдэж эхэлсэн бололтой. Өөрөөр хэлбэл, н.Энхтуяа дарга байх үед цэцэглэн хөгжиж харин буусны дараа дампуурсан гэж болохоор. Энэ компаниас болж олон зорчигч хохирсон мэдээлэл байна. Мөн МИАТ компани  их хэмжээний тэрбумаар яригдах нислэгийн тийзний мөнгөө авч чадахгүй хохирч байгаагийн цаана хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь Маркетингийн албаны дарга н.Энхтуяа гэж хэлэх хүн ч бас байна. Хэрэв энэ гомдол Зам тээврийн яаманд ирээгүй байсан бол н.Энхтуяа эрх мэдлээ ашиглан дахин хэчнээн ч асуудал үүсгэх байсныг хэн мэдлээ. Ямартай ч асуудал ил болсныг дуулсан дэлхийн нөгөө талд суугаа Элчин сайдын эхнэр хатагтай н.Энхтуяа яаран сандран Канад улсаас ирж байгаа сурагтай. Ер нь МИАТ-д  мэргэжлийн бус томилгоо хэтэрч шахааны албан тушаалтнуудаар дүүрсэн  нь энэ асуудлаас харагдана. Ийм хүмүүс  МИАТ-ийн удирдлагын сэнтийд заларснаар ямар их хохирол учирч болохыг энэ үйл явдал  харуулж байна. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2019.5.10  Баасан  №97  (6064)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06