2-6 настай бүх хүүхдийн шүдийг үнэгүй эмчилнэ

2019-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Хүүхэд өсвөр насныхны дунд элбэг тохиолдож байгаа шүд цоорох өвчнийг эрт оношилж, эмчлэн эрүүлжүүлэхгүй бол цаашид олон өвчний үндэс суурь болох эрсдэлтэй учраас Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн дунд амны хөндийн эрүүл мэндийн өвчнийг илрүүлэн, эмчлэх иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Өнгөрсөн сарын 25-ны байдлаар тус аян хэрэгжиж эхэлснээс хойш 5486 хүүхэд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамрагдсан гэсэн тоон мэдээлэл байгаа нь олон хүнд таатай сонсогдож байна. Энэ хөтөлбөр нь 2019-2023 он хүртэл хэрэгжих бөгөөд  02-12 насны хүүхдийн шүдийг бүрэн эмчилж эрүүлжүүлэн, шүдний цоорлыг 30 хувиар бууруулах зорилготой юм. Эхний ээлжинд  02-6 насны хүүхдүүдийг энэ оныг  дуустал уг хөтөлбөрт хамруулахаар тусгасан байна. Уг хөтөлбөрт  хувийн хэвшлийн 199 эмнэлэг хамрагдахаар шалгарсан бөгөөд нийслэлийн хэмжээнд  118 нь сонгогджээ. Эцэг, эхчүүд  хүүхдээ “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамруулж эмчлүүлэхийн тулд харъяа дүүргийнхээ сонгон шалгарсан эмнэлэгт хандан үнэ төлбөргүйгээр амны хөндийг нь бүрэн эмчлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Энэ нь нөгөө талаараа хувийн эмнэлгүүдэд ажил үйлчилгээгээ сайжруулах, үйлчлүүлэгчдээ татах бас нэгэн том сонгон шалгаруулалт болж байгаа юм. Нөгөөтэйгүүр, бага насны 1-3 хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүүхдийнхээ эрүүл мэндэд улсын дэмжлэгтэйгээр чамлахааргүй хөрөнгө оруулалт хийж байгаа томоохон боломж юм. Эрүүл мэндийн сайдын баталсан  “Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг зохион байгуулах ажлын удирдамж”-д зааснаар  2019 онд эхний ээлжинд 2-6 насны хүүхэд уг хөтөлбөрт  нэг удаа хамрагдах бөгөөд зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдах боломжтой юм. Хөтөлбөр эхлээд удаагүй ч эцэг, эхчүүд болон хувийн эмнэлгүүдийн аль аль нь энэ үйлчилгээний явцад сэтгэгдэл өндөр байна. Тухайлбал, шүд хорхойтохоос урьдчилан сэргийлэх эрдэсжүүлэг түрхлэгийг 929 хүүхэд, араа шүдний төрөлхийн ховил, хаах зориулалтын материалаар битүүлж хаах эмчилгээг 947 хүүхэд, шүдний сувгийн эмчилгээг 911 хүүхэд, шүдний цоорол зогсоох түрхлэгийг 1684 хүүхэд, цоорол эмчлэх тусламж үйлчилгээг 283 хүүхэд, шүд авахуулах тусламж, үйлчилгээг 732 хүүхэд авсан байна. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамрагдсан есөн дүүргийн хувийн эмнэлэгүүд ажлын цагтаа багтаан 2-6 насны хүүхдэд амны хөндийн тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлсээр байна.  

“Хэдэн жилийн дараах их өвчлөлийг бууруулах том алхам”

  Хүүхдийн шүд өвчтэй байх нь 200 гаруй өвчний суурь болдог гэдгийг та өмнө нь сонссон байх. Тиймээс хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг эмч нар хэлж байна. Учир нь, улсын хэмжээнд 5-6 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 94 хувь, 12 настай хүүхдийн дунд 84 хувьтай байна. Манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж байгаа шүд цоорох өвчин нь ихэвчлэн бага насны хүүхдийг түлхүү хамарч байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж байгааг албаныхан хэлж байв. Тэр дундаа хүүхдийн шүдний цоорол болон эрчим нь чих хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд, амь насанд аюултай эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлүүдийн шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь өвчлөлүүд, амьсгалын замын өвчлөлүүдийн дам шалтгаан болдогийг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Тиймээс улсын хэмжээнд хэрэгжиж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр нь “Хэдэн жилийн дараах их өвчлөлийг бууруулах том алхам” болно хэмээн  талархан хүлээж авах гэр бүл олон байна. Иймд нийслэлд сонгон шалгаруулатад тэнцсэн эмнэлгүүд дээрх хөтөлбөрийн дагуу 02-6 насны хүүхдүүдийг хэрхэн эмчилж байгаа талаар зарим эмнэлгээс асууж, тодруулсан юм.  

“Miracle’’ эмнэлэг: Улсаас өгсөн зардал бага ч бид эмчилгээгээ гүйцэд хийнэ

  -Бид үйл ажиллагаагаа дөрөвдүгээр сарын  22-ноос эхлүүлсэн.Одоогийн байдлаар 02-6 насны 40 орчим хүүхэд эмчлүүлээд байна.Тавдугаар сарын 1-ныг хүртэл дүүрэг харгалзахгүй хүүхдүүдээ эмчилсэн. Харин дээрх хугацаанаас хойш харьяалалын дагуу цаг өгч тухайн хүүхдийг эмчилнэ. Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг хүүхдэд 60 мянган төгрөгийн хувьсах зардал өгч байгаа  ч ихэнх хүүхдүүдэд энэ хэмжээнээс давсан эмчилгээ хийж байгаа. Хүүхдүүдийн ихэнх нь хоёроос дээш шүдний цооролд сувгийн эмчилгээ хийлгэж байна. Зарим нь бүр шүднийнх нь тал хувь нь эмчилгээтэй байна. Манай эмнэлгийн хувьд,  нэг шүдний сувгийн эмчилгээг 50 мянган  төгрөгөөр хийдэг. Гэсэн ч бид улсаас өгсөн зардалд тааруулахгүйгээр нэг хүүхдийн шүдийг эмчилж эхэлсэн бол бүрэн гүйцэд эрүүлжүүлэх үүрэгтэй. Энэ дагуу л ажиллаж байна. Эцэг эхчүүд маш их сэтгэл хангалуун үйлчлүүлж байгаа.  

 “UB dent”’ эмнэлэг: Нэг хүүхдийн 2-3 шүд өвчтэй байна

  -Манай эмнэлэг дөрөвдүгээр сарын 11-нээс 02-6 настай хүүхдийг үзэж, эмчилж эхэлсэн. Учир нь, хөтөлбөрт хамрагдах батламжаа аваагүй ч дээрх хугацаанаас эмчилгээгээ эхлээрэй гэсэн чиглэл өгсөн байсан. Одоогоор өдөрт 20 орчим, нийтдээ 140-150 хүүхэд үзэж, эмчлээд  байна. Ерөнхийдөө ачаалал ихтэй, тавдугаар сарын 15-ныг дуустал цаг дууссан. Мэдээж, 60 мянган төгрөгт  багтаж хийгдэх  эмчилгээ бага. Хамгийн доод тал нь 2-3 шүд өвчтэй байдаг. 30-40 хүүхдээс нэг хүүхэд л эрүүл шүдтэй байна. Эрүүл шүдтэй хүүхдэд хамгаалах түрхлэг түрхэж байгаа. Зарим хүүхдэд 300-400 мянган төгрөгийн эмчилгээ шаардлагатай ч байна.Гэхдээ бид улсаас өгсөн үнийн дүнд  баригдалгүй амны хөндийг бүрэн эрүүлжүүлж өгнө. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.9  ПҮРЭВ  96  (6063)  
Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье

Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье

26 мин
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүнээс 87 нь хүрэлцэн ирэв. УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагна

4 цаг 37 мин
Т.Аубакир огцрох ёстой!

Баян-Өлгий аймгийн казах иргэдтэй холбоотой шүүмжлэл багагүй хугацаанд өрнөлөө. Үүний эхлэл нь өн

4 цаг 37 мин
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

15 цаг 22 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

16 цаг 5 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

18 цаг 21 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

18 цаг 29 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

22 цаг 15 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

22 цаг 21 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

23 цаг 9 мин