С.Цэрэнчимэд: Эмч болох мөрөөдлөө орхиж чаддаггүй

2019-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд гэхээр хэн бүхэн андахгүй биз ээ. Тэр ч байтугай дэлхий мэднэ ч гэж хэлж болох юм. Яагаад гэхээр тэр 19-хөн настайдаа дэлхийн аварга болж шуугиулсан хүн. Чөлөөт бөх миний амьдралын нэг чиг шугам гэж тэр хэлдэг юм билээ. Түүнтэй төсөрхөн ярилцлаа.   -Өөрөө ээж болоод дэвжээгээ түр орхиод эргэж иржээ. Өнгөрсөн оны сүүлчээс эхлээд барилдахдаа эхний тэмцээнээс хүрэл медаль авсан билүү? -Тэгсэн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Румынд болсон 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-д оролцохдоо хүрэл медаль авсан. Энэ медаль минь их амттай санагдсан. Хойшид барилдахад ч урам өгсөн шүү. Бас тэр медалийг хүртсэнээр идэрчүүдийн ДАШТ-д барилдаж эхэлснээс хойш дөрвөн насны ангиллаас медаль авсан түүхэн амжилтад нэрээ бичүүлсэн дээ. -Чөлөөт бөхөөр дэлхийн аварга болсон цөөн тамирчны нэг нь гэдэг сайхан алдар хүнд. Дэлхийн аварга болж алтан медаль авсаны дараа нэг удаа мөнгөн медаль хүртсэн байхаа. -Тийм ээ. Анх 2013 онд залуучуудын ДАШТ-ээс алтан медаль аваад дараа жил нь насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртэж байлаа. Бас улсын аваргын гурван түрүүтэй. -Одоо тэр медалийн буухиагаа үргэлжлүүлж яваад чинь баяр хүргэе. Бас Красноярскийн тэмцээний медалийн бүрэн цуглуулгатай болсон чинь саяхны амжилт биз? -Алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит барилдаанд 2014 онд мөнгө, 2016 онд хүрэл медаль авч байсан бол энэ хавар алтан медалийг нь хүртлээ. -Тэр барилдааныхаа тухай жаахан дэлгэрүүлээд ярихгүй юу? -Шөвгийн наймд ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын бөх Бека Литерсийг 9:3-аар, хагас шигшээд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ий аварга Норвегийн Грейс Булланыг цэвэр ялж шигшээ барилдаанд өнгөрсөн жил Оросын аварга болсон Ольга Хорошавцеваг 10:5-аар ялж алтан медаль зүүсэн. Иван Ярыгиний тэмцээн маш чансаа өндөртэй байдаг юм. Тиймээс ч “бага дэлхийн аварга” гэж нэрлэгддэг. -Саяхан Хятадад болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнд бас л медалийн буухиагаа алдсангүйг сонссон? -Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Шиань гэдэг хотод болоход манай бөхчүүд хоёр мөнгө, таван хүрэл медаль авсан. Би 57 кг-д хүрэл медаль зүүлээ. Ер нь ээж болоод дахин дэвжээндээ гараад авсан медаль бүхэн л үнэ цэнэтэй санагдаж байна шүү. -Өөрийн чинь спортын замналд амжилт л харагдах юм. Алдаа байсан уу? -2013, 2014 онд ДАШТ-д миний хувьд гялалзтал барилдсан гэж болно. Харин Риогийн олимпийн өмнөх өрсөлдөөнд шалгарч чадаагүй. Гэхдээ би энэ алдаагаа өөрөөсөө л хайсан. Ганцаарчилж ажиллах дасгалжуулагч хэрэгтэйг ойлгосон. 2016 он надад хар дарсан зүүд шиг өнгөрсөн. Гэхдээ би огт гуньж гутраагүй. Одоо бол зорилгодоо хүрэхийн төлөө л барилдаж явна. Би ер нь алив юманд шантрахгүй л гэж боддог. -Барилдахын зэрэгцээ өөр ямар авьяастай хүн бэ? -Өө надад өөр авьяас байхгүй ээ. Чөлөөт бөх л миний чадах зүйл санагддаг. Чөлөөт цагаараа байгалийн сайханд аялах л дуртай даа. -Спорт залуу насных гэдэг. Тиймээс тамирчид өөр ямар нэг мэргэжил эзэмшихийг зорьдог доо? -Тэр үнээн. Би эмч болохыг мөрөөддөг. Гэвч одоо ХААИС-д маркетингийн чиглэлээр суралцаж байна. Гэхдээ эмч болох хүслээ гүйцэлдүүлнэ гэж боддог. Санаж явбал хүрнэ гэдэг үг бий шүү дээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.5.7  МЯГМАР  №94  (6061)  
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05