Ц.Амарбаясгалан: Одоо би 83 дахь тулаанаа хийх гэж байна

2019-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЦЭРЭННАДМИД Тулааны урлагийн нэгэн од гэгддэг “Хар салхи” хочит Ц.Амарбаясгалантай саяхан уулзлаа. Нэгэн үе арлын Япон улсад тулаанчаара шуугиан тарьж муатай, кикбоксоор дэлхийн аварга болж явсан тэрбээр одоо монголдоо даруухан амьдарч байгаа юм. Түүнтэй хийсэн бяцхан ярилцлагаа толилуулья. -Өөрийг чинь тун удахгүй дахин дэвжээнд гарч тулаан хийх гэж байна гэж сонслоо? -Тиймээ. Энэ сарын 20-нд Тайландын тамирчин Т.Синамтай нэг ээлжит тулаан хийхээр боллоо. Уг тулаан Монголд болно. Энэ дэвжээн дээр зөвхөн синам бид хоёр биш мэргэжлийн тулааны дэвжээнд 12 ялж ганцхан дийлдсэн манай авьяаслаг тулаанч Б.Алтандөлгөөн бас Тайландын тамирчинтай хүч үзнэ. Сайхан тоглолт болох байх гэж найдаж байна. -Чамайг дахин тулаан хийхгүй юм байна гэж ойлгож байлаа шүү дээ? -Би тулааны спортоор хичээллээд нэг мэдсэн 30 жил болчихжээ. Энэ хугацаанд муатай болон кикбоксоор дэлхийн аварга болж байлаа. Тийм болохоор хойч үеээ бэлдэхээр монголдоо ирж “Shinobu Fighting Gym” нэртэй клуб нээж тулааны тамирчид бэлтгэх ажилтай болсон юм л даа. Одоо манай клубт 90 гаруй залуу тулааны спортоор хичээллэдэг. -Ер нь бол спортын хүн амжилтыг залуу насандаа л гаргадаг гэдэг. Тэр тусмаа тулааны спорт залуу насных байх гэж бодох юм... -Энэ тухай би бодсон л доо. Тэгээд зодог тайлья гэж... Гэтэл дэвжээнд гарахгүй гэхээр уйтгартай, ямар ч зорилгогүй мэт санаа төрөөд. Зодог тайлах тухайгаа өөрөө хүлээн зөвшөөрч чадсангүй. Дахиад тулалдахаар шийдлээ. Өөрийгөө шинжмээр байна шүү дээ. -Одоо нас хэд хүрч байна даа? -Дөч. Би амьдралын маань утга учир тулааны урлаг гэж би хэлдэг хүн. Тэр үг маань ч намайг дуудсан. “Дөч хүрсэн эр, дөрөв дарсан ат” гэсэн монгол үг ч байдаг биз дээ. Үзнэ дээ. -Тэр жил Тайландын аварга гэх нэг нөхөртэй чи монголдоо тулалдахдаа багахан хугацаанд нам унагаад ялсан. Тэгвэл одоо ялна гэж итгэж байна уу? -Ялах, ялагдах алин ч гол биш. Би өөрийгөө сорих нь чухал байна л даа. Энэ тулаан миний 83 дахь тулаан юм шүү дээ. -Өөрөө чинь ер нь аль нутаг билээ дээ? -Дархан хотод төрж өссөн хүн. Тэгэхээр тэндхийн уугуул гэж болох байхаа. -Яагаад тулааны спорт сонирхсон юм бэ? -Багадаа тулаантай кино их үздэг байлаа. Энэ маань нөлөөлсөн байх. Брюс-Ли, Вандамм гээд л алдартнуудын тоглосон кино тун олон гардаг байсан даа. Тэнд л би... Тэгээд 2001 оноос мэргэжлийн тулаанч болсон доо. -Тэгээд л Японд очсон гэдэг билүү? -Тиймээ. Японд очиж ур чадвараа дээшлүүлэх гэж олон ч тэмцээнд орсон. Бас хажуугаар нь сургуульд сурсан. -Тулааныхаа чиглэлээр үү? -Үгүй ээ. Эдийн засагч болсон. -Урьд нь 63 кг-ын жинд өрсөлддөг байсан даа. Одоо жин өгсөж тулалдах юм уу? -Үгүй тэр л жиндээ үзэлцэх бодолтой. Ер нь тулааны спортод жин өгсөх тун эрсдэлтэй байдаг онцлогтой. Бас нэг сонин юм нь миний жинд өрсөлдөх хүн ховор олддог. -Бас нэг кинонд тоглоод амжсан байх аа өөрө...? -Тэгсэн. Найзуудын ятгалгаар “Татаар ажиллагаа” гэдэг тулаант кинонд тоглосон. Нөгөө толгой дээрээ шил хагалуулдаг дүрд. -За тийм байж. Ямартай ч нэг тулаан хийх нь. Цааш нь яах зорилго байна вэ? -Клубээсээ монголдоо төдийгүй дэлхийд өрсөлдөх сайн тамирчин бэлдэхийн төлөө л ажиллана даа. Алсдаа дахин тулаан хийхээр дэвжээнд гарахгүй ч гэж одоогоор хэлж чадахгүй. Эх сурвалж: www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05