Яамны харьяа байгууллагуудын спортын тэмцээнд ДХИС тэргүүллээ

2019-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын төв аппаратын ажилтан, албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.  Энэ удаагийн спортын тэмцээнийг Дотоод хэргийн их сургууль түүхт 85 жилийн ойн хүрээнд дөрөвдүгээр сарын 26, 29, 30-ны өдрүүдэд сагсан бөмбөг, волейбол, олс таталт, шатар гэсэн спортын дөрвөн төрлөөр зохиогдлоо. Тэмцээний нээлтэд Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчдаас бүрдсэн 85 морин хуур эгшиглэж, 350 сонсогчийн гардан тулааны үзүүлэх тоглолт, зэвсэгтэй жагсаалын үзүүлэх тоглолтыг сонирхуулж, цэрэг бүжгийн чуулбараар тамирчдын сонорыг мялаасан юм. Уг тэмцээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний  нийт 13 байгууллагын 12 багийн 400 гаруй тамирчин оюун ухаан, ур чадвар, хурд, хүчээ сорин өрсөлдөж шилдгүүдээ тодруулав. Ингээд шатрын төрөлд тэргүүн байрт Дотоод хэргийн их сургууль, дэд байрт Улсын бүртгэлийн ерөнхий газар, гуравдугаар байрт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн баг шалгарч, олс таталтын тэмцээнд тэргүүн байрт Цагдаагийн ерөнхий газар, дэд байрт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, гуравдугаар байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг шалгарч өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиар шагнуулав. Мөн волейболын эмэгтэйчүүдийн ангилалд алтан медалийг Архивын ерөнхий газар, мөнгөн медалийг Дотоод хэргийн их сургууль, хүрэл медалийг Хил хамгаалах ерөнхий газар, эрэгтэйчүүдийн ангилалд алтан медалийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, мөнгөн медалийг Хууль зүй, дотоод хэргийн яам, хүрэл медалийг Гадаадын иргэн, харьяатын газрын багууд тус тус хүртлээ. Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байрт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн баг, дэд байрт Дотоод хэргийн их сургууль, гуравдугаар байрт Цагдаагийн ерөнхий газар, эрэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байрт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, дэд байрт Дотоод хэргийн их сургууль, гутгаар байрт Улсын бүртгэлийн ерөнхий газрын баг тус тус шалгарлаа. Мөн тэмцээний “Шилдэг тамирчин”-аар сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн ангилалд Дотоод хэргийн их сургуулийн багийн тамирчин А.Төмөр, эмэгтэйчүүдийн ангилалд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн багийн тамирчин Х.Амартүвшин, волейболын эрэгтэйчүүдийн ангилалд Хууль зүй, дотоод хэргийн яамны багийн тамирчин  А.Мөнхбаяр, эмэгтэйчүүдийн ангилалд Архивын ерөнхий газрын багийн тамирчин М.Тунгалагсайхан нар шалгарсан. Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт 19 оноогоор доктор, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав захиралтай Дотоод хэргийн их сургуулийн баг шалгарч, шилжин явах цомыг хүртсэн бол хоёрдугаар байрт 23 оноогоор бригадын генерал Д.Батжаргал захиралтай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн баг, гуравдугаар байрт 29 оноогоор цагдаагийн хурандаа С.Баатаржав даргатай Цагдаагийн ерөнхий газрын баг тус тус шалгарч, ирэх жилийн спортын тэмцээнийг Дотоод хэргийн их сургууль зохион байгуулах эрхийг авав. Эх сурвалж: www.polit.mn      
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05