Д.Ганхуяг: Тан ууж, эмчилгээ хийлгэснээр эрүүлжих бүрэн боломжтой

2019-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Хүмүүс эм тариа, химийн орц найрлагатай эмчилгээнээс татгалзаж уламжлалт анагаах ухааныг түшиглэн эмчилгээ хийлгэдэг. Энэ талаар “Цагаан тан” эмнэлгийн их эмч Д.Ганхуягтай ярилцлаа. -Хүмүүс таныг “Цагаан тан”-гийн Ганаа эмч гээд их таньдаг юм билээ. Уламжлалт бариа заслын эм­чээр хэдэн жил ажиллаж байна  вэ? -Би хүний их эмчээр 33, уламжлалт анагаах ухааны эмчээр 27 жил ажил­ласан. Өнгөрсөн хугацаанд Налайх хотын хүүхдийн эмнэлэгт  их эмч, Клиникийн  нэгдсэн II эмнэлэгт “Өрнө Дорно засаг” эмнэлэгт уламжлалт эмчээр, Польш, ОХУ-ын Улаан-Үд, Иркутск, Москва хотод ажиллаж байсан. 2000 оноос “Цагаан тан” хувийн эмнэлгээ байгуулаад ажиллаж байна. Би эрдэмтэн багш нараасаа монгол эмнэлэг, монгол эм тан, зүү төөнө эмчилгээний талаар чамгүй суралцсан. Одоо залуу эмч нартаа сурч мэдсэн зүйл, ажлын  туршлагаасаа хуваалцаж байна.  Эмнэлгээ “Цагаан тан” хэмээн нэрлэсэн нь учиртай. Ард түмний дунд “Цагаан тан” хэмээн нэрлэж заншсан тан нь мана, лидэр, гажаа, гандигар, мана дөрвөн тан гэсэн дөрвийн ургамлын найрлагатай, эмчилгээний чухал ач холбогдолтой тан байдаг. -Хүмүүс уламжлалт эмчилгээг их сонирхож хийлгэдэг болжээ. Үр дүнгийн хувьд ч сэтгэл хангалуун байх юм. Оношилгоондоо байна уу, эмчилгээндээ байна уу? -Дэлхийд өрнийн, дорнын анагаах ухаан гэж бий. Монголын уламжлалт анагаах ухаан нь өвчтэй бие дэх биеийг бүрдүүлэгч хэсгүүд тунгалаг, цус, мах, өөх, яс дусал гэсэн долоон тамир, хий шар, бадганы хоорондын зохистой тэнцвэрт харьцааны алдагдлыг эмч үзээд хүрэлцэх, асуух, шинжилгээний аргаар оношлоод идээ ундаа, явдал суудал, эм заслаар эмнэн засдаг. -Сүүлийн үед залуусын дунд мэдрэлийн ядаргаа, нойргүйдэх өв­чин ихэсч байна. Ялангуяа, хав­рын улиралд биеийн дархлаа сул­рах, хууч өвчин хөдлөх нь их байдаг? -Эдгээр өвчин нь дээр өгүүлсэн гурван гэмийн хий махбодийн хямралтай холбоотой. Хий гэдэг нь зургаан билэг чанартай байдаг. Тус бүрт нь аваад үзвэл тодорхой ойлголт өгөх байх. Тухайлбал,  Хөнгөн билэг чанар гэж бий. Энэ нь ярих, дуулах, бүжиглэх, явах, харайх хөдөлгөөнт үйлд дуртай хөдөлгөөн нь шаламгай, нойронд сэргэг хөнгөн хүмүүс байдаг. Хөлбөрөнгүй билэг чанар: Энэ нь тэсвэр тэвчээр муутай, мартамхай бодол санаа нь тогтворгүй, нэг газар тогтвортой сууж чаддаггүй, хөдөлж явах дуртай байдаг. Ширүүн билэг чанар: Энэ  нь тослоггүй, хэл арьс нь хуурайвтар ширүүвтэр байдаг. Сэрүүн билэг чанар: Энэ нь бээрэг даарвал өвчин нь хөдөлдөг. Нарийн билэг чанар: Энэ нь нарийн нүх сүвээр хий нь гүйж чаддаг болохоор өвдөлт нь тогтворгүй энд тэнд хэрж хэсч өвддөг. Чийрэг билэг чанар: Энэ  нь хэвлий нь их чийрэг байдаг. -Эдгээр шинж чанар нь аль насны­ханд, ямар хүмүүст их тохиол­дож байна. Урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ? -Хөдөлмөрийн насны хүмүүс  ажил ам­ралт, нойр хоолоо зохицуулахгүй олон асуудалд зэрэг анхаарлаа хан­дуулс­наас мэдрэлийн ачаалал ихсэж, хий махбодийн гэм өөрчлөлтөд орс­ноос нойргүй болох, сэтгэл санаа­гаар хямрах, амархан ядрах шинж тэмдгээр илэрдэг. Ийм үед хийг дарах, махбодийг тэгшитгэх, өвдөлтийг намдаах, сарнисныг хураах эм­чилгээний зарчим баримтлан монгол эм тан, бариа засал, зүү эмчилгээгээр эмчилдэг. Урьдчилан сэргийлэхийн тулд дулаан бүлээн, нам сэлүүн орчинд сэтгэл санааг нь тайван, сэтгэлд нь зохистой хүнээр сувилуулна. Тослог зөөлөн, шимтэй идээ ундаа идүүлж, салхи авах, даарч хөрөхөөс сэргийлнэ. Хий үүсэх хөнгөн чанарын идээ ундаа идэхгүй байвал сайн байдаг. -Танай эмнэлгийг хосолсон эмчил­гээтэй гэж сонссон?  -Манай эмнэлэг нь орчин үеийн болон дорно дахины анагаах ухааны оно­шилогоо, эмчилгээний арга барил эзэмшсэн гурван их эмчтэй. Манайд хануур, төөнүүр, алжаал тайлах бариа засал, тархи, бөөр дор­гисныг бариа заслын аргаар засах гэсэн уламжлалт эмнэлгийн аргыг эмчилгээндээ амжилттай хэрэглэдэг. Уламжлалт  Монгол, Түвд эмийн жороор стандартын дагуу бэлтгэгдсэн, чанарын баталгаатай, эрүүл ахуйн шаардлага хангасан 70 гаруй нэр төрлийн эм тангаар үйлчилж  монгол  уламжлалт эмнэлгийн мэргэжлийн эмч судас барьж оношлон, эм хэрэглэх талаар зөвлөгөө өгдөг. Манай эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний үнэ  хямд, эм тангийн чанар баталгаатай, эмч нарын ур чадвар өндөрт  итгэж болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.11 № 74 (6041)
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05