Дархлаа ба чихрийн шижин

2019-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.ДАЯН Дархлаа гэж юуг хэлэх вэ. Бид яагаад өвдөөд байдаг вэ гэсэн асуултын хариуг мэдэх хэрэгтэй. Бидний хүрээлэн буй орчин олон өвчин үүсгэгчийг агуулж байдаг. Өвчин үүсгэгч биед халдварлан өвчлүүлэх эсэх нь түүний эсрэг тэмцэж буй дархлаа тогтолцооны идэвхээс шууд шалтгаална. Хүний биеийг гадна дотор талаас нь битүү хучиж байдаг арьс болон салст нь ихэнх халдварын эсрэг үр дүнтэй хориг болдог. Сүүлийн үеийн судалгаагаар хүний биед нэвтрэн орж буй өвчин үүсгэгчийн 80-90 хувь нь салст бүрхэвчээр ордог гэсэн мэдээлэл бий. Тиймээс хамар, залгиур, нүдний салст, шээс, бэлгийн замаар орж ирдэг гэж ойлгож болно. Дархлаа тогтолцооны үндсэн гол үүрэг нь гаднаас орж ирэх өвчин үүсгэгчтэй хүчтэй тэмцэхээс гадна бие махбодь дотор үүсч буй хавдрын гаж эсүүд болон болж бүтэхгүй урвалуудыг зогсоохын тулд ажилладаг. Хүн гэдэг амьтан байгалийн бүтээгдэхүүн учир цэвэр байгальдаа амьдарч экологийн цэвэр агаар, ус, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байх ёстой. Гэтэл бид утаа тоосоор амьсгалж, химийн гаралтай бүтээгдэхүүнийг амьдралдаа дэндүү их хэрэглэж, архи, тамхиар биеэ хордуулж, өдөр бүр стрессдэж байгаа нь дархлаа сулруулдаг. Хүний биеийн дархлаа тогтолцоо 1.5 кг-тай олон эрхтэнээс тогтдог бүхэл бүтэн биологий том лаборатори гэсэн үг. Дархлааны төвийн эрхтэн болох сэрээ булчирхайгаас Трансфер Фактор шүүрч ялгарч байдаг. Сэрээ булчирхай нь 15-25 насанд хамгийн сайн ажилладаг. Тиймдээ ч анагаах ухаанд 18 настай залуучуудыг эрүүл хэмээн судалгаанд хамруулдаг. Тэгвэл бага насны хүүхдүүд өвдөх гээд байдаг бол нас ахих тусам бие доройтож байдаг нь үүнтэй холбоотой.  

Хүний дархлаа, дотоод шүүрлийн тогтолцоо хоорондоо холбоотой    

  Хүний дархлаа тогтолцоо болон дотоод шүүрлийн тогтолцоо хоорондоо нягт холбоотой байдаг. Хүний бие махбодь нэг бүхэл цогц бүтээл, бүх тогтолцоо эрхтэний үйл ажиллагаа хоорондоо холбоотой. Дотоод шүүрлийн тогтолцооны алдагдлаас чихрийн шижин өвчин үүсдэг. Энэ тогтолцоо нь өсөлт хөгжил, бэлгийн бойжилт цаашлаад хоол боловсруулах тогтолцоог зохицуулж байдаг. Энэ тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангахын тулд дархлаа тогтолцоо зайлшгүй оролцдог. Тиймээс дархлаа зөв зохицуулгатай ажиллаж байж гэмээнэ хүний биеийн бүх тогтолцоонд тэр дундаа дотоод шүүрлийн үйл ажиллагааг тэнцвэртэй хэвийн ажиллахад нөлөөлдөг. Тэгвэл дархлааны тэнцвэртэй зөв зохицуулгыг хангаж чаддаг Трансфер Факторыг чихрийн шижингийн үед хэрэглэдэг. ТФ плюсыг дархлаа тэнцвэржүүлэхийн тулд ТФ глюкоучийг бодисын солилцоо зохицуулахын тулд хэрэглэдэг. Эрүүл мэндийн яамны зөвлөмжийн дагуу цусан дахь сахарын хэмжээнээс хамаарч ТФ-ын тун хэмжээг тохируулдаг. ТФ нь эм биш, биологийн идэвхт бүтээгдэхүүн тул тогтмол хэрэглэснээр та чихрийн шижин өвчнийг аль болох намжмал байдалд барьж, бие махбодид хүч тэнхээ өгөхийн тулд хэрэглэдэг хэмээн “Диабетес” эмнэлгийн захирал И.Энхсайхан эмч зөвлөж байна. Эх сурвалж www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05