Япон Улсын Засгийн газраас монголд 542 төслийг хэрэгжүүлжээ

2019-04-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Япон улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока  Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд дөрвөн аймгийн эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжүүлэх  төсөл хөтөлбөрийн гэрээг өнгөрсөн сарын 28-нд үзэглэсэн юм.  Уг арга хэмжээнд төслийг хэрэгжүүлэх аймаг, орон нутгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд хүрэлцэн ирсэн байв. Тухайлбал, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БОАЖ-ын сайд, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар оролцсон юм.  

Япон улсын Элчин сайд Масато Такаока: “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын бүх аймагт зочилсон

  Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын дөрвөн аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах буцалтгүй тусламжийг эхлүүлэх гэж буйдаа талархаж  байна. Энэ төслийг оролцуулаад Япон улсын Засгийн газар 2018 оны санхүүгийн жилд Монгол Улсад хэрэгжүүлэх  19 дэх төсөл болж байгаа юм. Харин  1990 оноос хойш Монголд хэрэгжүүлж буй  542 дахь төсөл гэдгийг дурдах хэрэгтэй байх. Монгол Улсад ажиллаж байгаа бусад улсын дипломат төлөөлөгчдөөс тус улсын сургууль, цэцэрлэгт зочилж, нөхцөл байдалтай танилцсан тоогоороо  би хэнд ч гүйцэгдэхээргүй болсон байх. Учир нь миний бие “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын бүх аймагт зочилсон. Бид саяхан 10 түргэн тусламжийн машиныг хандивлахын зэрэгцээ Хавдар судлалын үндэсний төвийн засварын ажлыг хийхээр болсон. Мөн “Өвсний үндэс” хөтөлбөрийн төсөв хүрэлцэхгүй болоход Монгол Улсын Засгийн газраас тодорхой хувийг гарган үргэлжлүүлэн хийхээр болсонд баяртай байна” гэсэн юм.  

Баянхайрхан суманд эрүүл мэндийн үйлчилгээ сайжирна

  Энэ үеэр төсөл хэрэгжүүлэгч аймгуудын Засаг дарга нар Япон улсын Засгийн газраас орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг төслүүдийн  үр шимийг иргэд шууд хүртэж байгаад талархлаа илэрхийлсэн юм. Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлэхдээ “Завхан аймгийн Баянхайрхан сумын эрүүл мэндийн төвийн засварын ажлыг санхүүжүүлэхээр энэ гэрээнд гарын үсэг зурлаа. Баянхайрхан сум нь нийслэлээс мянга гаруй, төвөөсөө 260 гаруй километр алслагдан оршдог. Дунджаар 1800 орчим хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Энэ эмнэлгийн барилга 1989 онд баригдсан ч өнөөг хүртэл огт засвар хийгдээгүй байсан. Тиймээс иргэд тойргийн сумдын эмнэлгүүдэд очиж үйчлүүлэх хүндрэлтэй нөхцөл үүсээд байсан юм. Энэ нөхцөл байдлыг өөрчлөх тухай бидний саналыг Японы Элчин сайдын яам хүлээн авч нутгийн зон олонд минь үнэтэй хувь нэмэр оруулж байгаад баяртай байна. Бид ч мөн тодорхой хэмжээний санхүүжилтийг гаргаж энэ ажлыг хамтран хийнэ. Намар гэхэд манай Баянхайрхан сумын ард олон эрүүл мэндийн үйлчилгээг тавтай тухтай хүртэх боломж бүрдэх гэж байгаад баяртай байна. Дэлгэр зуны цагт Завхан аймагт минь морилон саатаарай” гэсэн юм. Дээрх дөрвөн төслийн нийт дүн 310 мянга 598 ам.доллар буюу 796 сая 122 мянган төгрөг болж байгаа аж. 2018 оны Япон улсын санхүүгийн жилд (2018.04.01-2019.03.31)-нд “Өвсний үндэс” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй 19 төсөлд нийт дүн нэг сая 299 мянган ам.доллар буюу гурван тэрбум 238 сая төгрөгийн тусламжийг үзүүлжээ.  

Японы томоохон төсөл, хөтөлбөрүүд

  Сурвалжлагынхаа төгсгөлд тодотгон хэлэхэд, одоогоос 30-аад жилийн өмнөх зах зээлийн үе, хоосон лангуутай дүр зургаас Монгол Улс өнөөдрийн хөгжлийн шинэ шатанд хөл тавихад Япон улс голлох үүргийг гүйцэтгэжээ. 1990 оноос өнөөг хүртэл гадны орнуудаас манай улсад үзүүлж буй тусламжаар тэргүүлсээр байгааг албаныхан хэлж байв. Монгол Япон хоёр улсын хооронд 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа буюу 1977 онд “Говь” ноолуурын үйлдвэр байгуулах буцалтгүй тусламж үзүүлснээр Япон улсаас манай улсад үзүүлэх зээл, тусламжийн цуваа эхэлсэн гэж үздэг. Түүнээс хойш өдийг хүртэл 500 гаруй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа юм байна. Тухайлбал, манай улсад томоохон бүтээн байгуулалт болж буй “Улаанбаатар хотод олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”, “Цэций салхин станц барьж байгуулах төсөл”, “Улаанбаатар хотын дулааны IV цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төсөл”, “Инженер, технологийн дээд боловсрол төсөл”, “1000 инженер” зэрэг төслүүдийг дурьдаж болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.1 № 66 (6033)
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

2025 оны аравдугаар сарын 17. Монголын парламентын түүхэнд мартагдах ёсгүй өдөр. Эн

2 цаг 20 мин
О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

АН-аас мэдээлэл хийж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл

2 цаг 20 мин
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр хуралдаж, Засгийн газрын сайд нарын танилцуулга, бусад асуудл

2 цаг 20 мин
С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Аргентин ДЭМБ-аас албан ёсоор гарав

Аргентин улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас гарах шийдвэр гаргасан нь албан ёсоор хэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орлоо. 2-4 сайдын суудал суларч магадгүй гэж яригдаж байсан ч энэ уда

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!

АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!

Уржигдар 14 цаг 06 мин
Б.Чойжилсүрэнгийн даагаагүй “улс төр”-ийг Б.Найдалаа даах уу?!

Б.Чойжилсүрэнгийн даагаагүй “улс төр”-ийг Б.Найдалаа даах уу?!

Уржигдар 13 цаг 47 мин
“Эмхэтгэл бэлтгэн хэвлүүлэх нь агуулгаараа төрийн хууль тогтоох үйл ажиллагааны салшгүй хэсэг юм”

Монгол Улсад хууль тогтоомжийн албан ёсны анхны эмхэтгэл хэвлэгдэн гарсны 100 жил, мөн “Төрийн мэдээлэл” эмхэ

Уржигдар 06 цаг 00 мин
"Шинэ хоршоо хөтөлбөрт хийсэн хяналт шалгалтын дүгнэлт удахгүй гарна"

Шадар сайд Х.Ганхуяг  "Шинэ хоршоо" хөтөлбөр болон “Стандартчилал, техникийн зохицуулалт,

Уржигдар 06 цаг 00 мин