Х.Надмид: Элэгний өөхлөлт хавдар үүсэх шалтгаан болдог

2019-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН “Монфа трейд” компанийн эмч төлөөлөгч Х.Надмидтай ярилцлаа. -Сүүлийн үед архины бус шалтгаант элэг өөхжилт гэж их ярих боллоо. Энэ талаар хэлж өгөхгүй юү? -Энэ өвчин архи хэрэглэдэггүй хүмүүсийн дунд элбэг тохиолддог. Элэг өөхжилтийг архины болон архины бус шалтгаант гэж ангилдаг. Архины бус шалтгаант гэдэг нь таргалалтаас болж байна. 2016 онд ДЭМБ-аас таргалалтын суурь судалгааг хийсэн байдаг. Монголчуудын хувьд насанд хүрсэн хүмүүсийн биеийн жингийн индекс нь 30-аас дээш буюу таргалалтын I зэргийг бүртгэж үзэхэд 20-25 хувь хувьтай гарсан байна. Энэ нь 4-5 хүн тутмын нэг нь таргалалтын I зэргээс дээш байна  гэсэн үг. -Архины бус шалтгаант элэг өөхжилттэй болсноор биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг юм бэ? -Таргалалтын улмаас чихрийн шижин, даралт ихсэх, холестерол ихсэх, зүрх судас болон тархины шигдээс бий болно. Мөн таргалалттай хүмүүсийн 90 орчим хувьд нь элэгний өөхжилт байдаг гэдгийг судлаач гаргаж ирсэн байна. Ямар өвчний үед өндөр байна вэ гэдгийг АНУ-ын эрдэмтэд 2012 онд судлахад чихрийн шижинтэй өвчтөнүүдийн 67, хүнд хэлбэрийн таргалалттай хүмүүсийн 90, өөх, тосны алдагдалтай хүмүүсийн 50 хувь нь элэг өөхжилттэй гарчээ. 2002-2013 оны байдлаар архины бус шалтгаантай элэг өөхжилттэй нийт хүмүүсийн 30 хувийг эзэлдэг. Эдгээр хүний 80 хувь нь энгийн өөхлөлт байдаг бол үлдсэн 20 хувь нь архины бус шалтгаант хоруу чанартай элэг өөхжилт рүү орж байна. 20 хувиас нь эрт үеийн элэгний хатуурал руу шилжээд 5-10 хувь нь элэгний церроз руу шилждэг. Үүнээс 2.7 хувь нь элэгний хавдар руу шилжиж байна. Тэгэхээр таргалалтын улмаас 13 жилийн дараа генетик хүчин зүйл нь бүрдсэн хүмүүс байлаа гэхэд 2.7 хувь нь хавдар руу шилжих боломжтой гэдгийг харуулж байна. -Элэгний өөхжилт юунаас болж үүсдэг юм бэ? -Элэг рүү орж ирсэн тосны бодисууд микроскопын мембран дээрээ тусгай ферментийн оролцоотойгоор ханасан тосноос ханаагүй буюу шингэн тосны хэлбэрт шилжиж чадахгүйгээс зөв исэлтэд оролгүй элэгний эсийнхээ цитоплазмд илүүдлээр хуримтлагддаг. Тиймээс элэгний өөхлөлтийн үед элэг рүү их хэмжээний өөх тос орж ирэх үед түүнийг бүтэн солилцоонд оруулж чаддаггүй. Ийм хүмүүс ямар нэг эмчилгээ хийхгүй, амьдралын хэв маягаа өөрчлөхгүй яваад байвал цаашаа хоруу явцтай элэгний өөрчлөлт рүү шилжинэ. Энэ үед элэгний өөх тос нь 3-4 дахин нэмэгдсэн байдаг. Томроод байна гэдэг нь тухайн эсийн эзлэхүүний даралт алдагдаж байна гэсэн үг. Эзлэхүүний даралт алдагдахаар эсийн бүрхүүл гэмтэж тухайн эс үхэнгүүт сорвижилтын үйл явц өрнөдөг. Энэ үед нь эмчилгээ хийлгэхгүй явах нь элэгний церроз буюу элэгний хатуурал руу шилждэг. -Тэгвэл энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? -2013 онд Гүржийн эрдэмтэд хэд хэдэн архины бус шалтгаант элэг өөхжилтийн оношилгоо, эмчилгээний менежментийг боловсруулсан байдаг. Үүнд дасгал хөдөлгөөнийг сайн хийх ёстой гэж зөвлөсөн байна лээ. Хоёрдугаарт, антиоксидант бэлдмэ­лүүдийг сайн хэрэглэж байх ёстой. -Архины бус шалтгаант элэг өөхлөлтийн үед ямар эм хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг юм бэ? -АНУ-ын эрдэмтдийн 2016 онд чихрийн шижинтэй, элэгний өөхжилттэй хүмүүст Л карнитины нөлөөг судалж үзсэн байна. 750 мг-аар гурван сарын турш хэрэглэхэд Асат, Алат төвшин буурсан байна. Тэгэхээр Л карнитин хэрэглэж байх үед элэгний эс гэмтэх нь харьцангуй бага байжээ. Мөн Америкийн хүнсний коллежийн сэтгүүл дээр Коэнзим Q10 элэгний төрөл бүрийн энзимүүд, үрэвсэл болон өөхний эсэд хэрхэн нөлөө үзүүлдгийг чихрийн шижинтэй, элэг өөхжилттэй хүмүүст хэрэглэхэд элэгний эс, задралын бүтээгдэхүүнд өндөр хувьтай буурсан байсан. Л карнитиныг тураадаг гэдгээр нь хүмүүс мэддэг. Биеийн жин бууруулах үүрэгтэй. Мөн зүрхний дутагдал, ишми, хэм алдалтын үед хэрэглэнэ. Нас ахиад ирэхээр хүний коэнзим буурдаг. Тиймээс коэнзимийг нөхөж өгөхөд зүрх сайн ажиллаж эхэлснээр бодисын солилцоо эрчимтэй явагдаж коэнзим Q10 нөлөөлснөөр энерги АТФ хэлбэрээр үүсч ядаргаа арилж, эрч хүчтэй болно. Мөн энэ эмийг диализэд ордог хүмүүс их хэрэглэдэг. Чихрийн шижин II үе гээд маш өндөр хэрэглээтэй. -Энэ эмийг эмчийн заавраар уух ёстой юу. Хүний биед гаж нөлөө үзүүлдэг үү? -Л карнитин, коэнзим Q10 хүний биед нийлэгждэг бодис. Учир нь жил бүр энэ хоёр бодисын нийлэгжилт буурч байдаг. Тиймээс энэ хоёр бодисыг гаднаас нөхөхөөр бодисын солилцоо болон удааширсэн үйл явцыг дарж өгдөг. Одоо хаврын цагт хөгшчүүл ядарлаа гэдэг. Энэ эмийг хамгийн багадаа гурван сар хэрэглэж байж үр дүнг нь үздэг. Хүний биед нийлэгждэг учраас ямар ч гаж нөлөө байхгүй. Л карнитинийг бид махнаас авдаг болохоор боломжийн. Харин коэнзим Q10-ыг далайн гаралтай бүтээгдэхүүнээс авдаг болохоор монголчууд далайн гаралтай бүтээгдэхүүнээс хязгаарлагдмал. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.21 № 59 (6026)
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05