Мэргэн харваач Б.Цэнд-Аюуш

2019-03-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА “Миний дуртай спорт” булангийн энэ удаагийн зочноор “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Б.Цэнд-Аюушийг урилаа. Тэрээр байт харваагаар шаггүй харвадаг гэнэ.  

“Барселона”-гийн фанат

Тайз, дэлгэцийн салбарт одтой яваа энэ цагийн шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг нь Б.Цэнд-Аюуш юм. Анх “ТВ коктейль” хамтлагаар овоглож, удалгүй “Гэгээн муза”-гаар авьяасаа үнэлүүлсэн жүжигчин маань багаасаа спортод элэгтэй байжээ. Ялангуяа, хөлбөмбөг, сагсан бөмбөгт. Б.Цэнд-Аюушийг хөлбөмбөгийн улаан фанат гэвэл та итгэх үү. Тэрээр Испанийн “Барселона” багийн хөгжөөн дэмжэгч юм байна. Түүний хүүхэд насны гэгээн дурсамжинд ангийнхаа хөвгүүдтэй хөлбөмбөг хөөж явсан хөгжилтэй үе олон бий. Мөн бусдын адил сагсны шийд хэсч, чөлөөт цагаа өнгөрүүлдэг байжээ. Б.Цэнд-Аюуш бага насныхаа тухай “Хүүхэд байхдаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Спортын олон төрлөөр хичээллэж, өөрийгөө сорихсон гэж хүсдэг байлаа. Харин уран бүтээлч болоод эрүүл мэнддээ анхаарах гэж спорт заал руу гүйдэг болсон” гэжээ.  

50 метрийн зайнаас алдахгүй харвана

  Залуу насанд хийж бүтээх зүйл их байгаа учир зүгээр суухыг хүсдэггүй гэх жүжигчин Б.Цэнд-Аюуш байт харваагаар хичээллээд багагүй хугацааг үджээ. Тэрээр долоо хоногийн хоёр өдөр байнга бэлтгэл хийдэг. Эмэгтэй уран бүтээлчид ихэвчлэн гоо сайхан, биеийн галбиртаа анхаарч фитнессээр хичээллэдэг бол Б.Цэнд-Аюушийн хувьд хурд, хүч, авхаалж самбаа шаардсан спортоор хичээллэх сонирхолтой гэж байв. Тэрээр цааш нь “Байт харваа хүний хувь төлөвшилд тустай. Тэвчээртэй, сэтгэлийн тэнхээтэй амьдрахад нөлөөлдөг юм шүү. Анх хичээллэхэд хэцүү байсан ч хичээх тусам энэ спортын сайхныг мэдэрч эхэлсэн” гэв. Жүжигчин маань анх хичээллэхдээ гурван метрийн зайнаас харваж сурчээ. Харин одоо 50 метрийн зайнаас алдахгүй харвана. Тэрээр харваж эхлэхийнхээ өмнө сэтгэлзүйгээ бэлддэг гэсэн. Байт сурын харваанд сэтгэлзүй их чухал. Тайван байх тусам гар салганахгүй, бай илүү тод харагддаг гээд давуу тал олонтой аж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05