Э.Төрмөнх: Чихний өвчлөл хүндэрвэл тархины менингит болох аюултай

2019-03-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн мэс заслын ахлах зэргийн эмч Э.Төрмөнхтэй ярилцлаа. -Сүүлийн үед чих, хамар хоолойн өвчлөл  нэмэгдэх хандлагатай байгааг олон судалгаа харуулж байна. Яг амьдрал дээр өвчлөл хэр байна вэ? -Манай тасгаар өдөрт 60-80 хүн үйлчлүүлж байна. Амбулаторит дээр нэг эмч 23 хүн үзэж, зөвлөгөө өгөх ёстой байдаг. Гэсэн ч 40 орчим өвчтөнд үйлчилж байна. Ер нь чих, хамар, хоолойн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Энэ төрлийн өвчлөлд  насны хязгаар байдаггүй. Бага насны хүүхдэд ихэнхдээ хамар, хоолойн өвчлөл их байдаг бол ахмад насныхан дүлийрлээс болж ирдэг.  Манай эмнэлэг Сонгино-хайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн өвчтөнд тусламж үзүүлж байна. -Мэс заслын эмчилгээний хувьд? - Ерөнхийдөө өдөрт  манай тасаг 6-8 мэс засал хийдэг.  2018 оны байдлаар 3000 гаруй мэс засал хийсэн байгаа. - Хоолойны мах буюу гүйлсэн булчирхайн мэс заслыг ямар төвшинд хийж байна вэ? - Гүйлсэн булчирхай хүн бүрт байдаг. Манай тасгийн ихэнх хагалгааг хоолойны мах авах мэс засал эзэлж байна. Иргэдийн дунд намар сэрүүн орохтой зэрэгцэн хоолойны махаа авахуулах сайн байдаг гэдэг өрөөсгөл ойлголт бий.  Мэс ажлын дараах дэглэм, гамаа сайн барьвал жилийн аль ч улиралд авахуулж болдог. -Хоолойны махыг авдаг, авдаггүй гэх ойлголт байдаг.  Эмч хүний хувьд ямар тайлбар өгөх вэ? - Гүйлсэн булчирхай үрэвссэн үед салстын ойролцоо идээт уутанцар, буглаа үүсчихдэг. Ингэснээр эрүү, чихний ар, хүзүү зэрэг ойролцоох булчирхайгаа цочроож, цаашлаад үрэвсэл үүсгэж амь насанд аюул учруулдаг. Ихэвчлэн бага насны хүүхэд, залуус энэ өвчнөөр өвдөх гээд байдаг.  Энэ нь  шүд хорхойтох, биеийн эсэргүүцэл сулрах,  халуун, хүйтэн хүнс харших, бусдаас халдвар авах гэсэн шалтгаантай.  Юм идэх, шингэн ууж чадахгүй болтлоо томрох нь ч бий. Үүнээс болоод хордлогод орж бусад хүндрэл өгөх талтай.  Энэ нь олон дахин давтамжтай болж,  үе мөч, зүрх судас, тархи мэдрэлийн үйл ажиллагаа, бөөрний үйл ажиллагаа зэрэг олон эрхтэн системийг өвчлүүлдэг сөрөг үр дагавартай. - Хамрын мэс заслын тухайд танай тасаг ямар хагалгаа хийж байна  вэ? - Сүүлийн үед хамрын харшил, агаарын бохирдол, осол гэмтэл, архидан согтуурах тохиолдол их байгаатай холбоотойгоор хамрын мэс заслын тоо ихэсч байна. Хамар битүү удаан явснаар чихний сонсголд сөргөөр нөлөөлдөг. Бид хугарал засах, хамрын амьсгал сэргээх, таславч тайрах, хамрын хөндий нээх мэс засал хийж байна.  Үүнээс  хамгийн түгээмэл нь хамрын таславч тайрах мэс засал юм. Хүүхдүүдийн 34 хувь нь төрөлхийн хамрын таславчийн муруйлттай, насанд хүрэгчдийн 60 гаруй хувь нь гэмтлийн улмаас хамрын таславчийн муруйлттай болсон байдаг. Энэ муруйлт нь хамар битүүрэх цаашлаад  чихний эмгэг үүсгэж байна. -Чихний өвчлөлд  ямар эмгэг давамгайлж байна вэ? -Дунд чихний үрэвсэл, хэнгэрэгийн хальс цоорхой удаан явснаар дуу дамжуулах үйл ажиллагаа алдагдаж, сонсгол муудах нь бий. Долоо хоногт дунджаар дөрвөн чихний мэс засалд орж байна.   Үүнээс олонх нь чих цэвэрлэх мэс засал, мөн хэнгэргийн хальс нөхөх мэс засал байдаг. Амьсгалын замын халдварт өвчин, хальсны гэмтэл, хөхлөг сэртэнгийн үрэвсэл, хамрын хөндийн үрэвсэл нь дунд чихний хурц үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг. Үүнд томуу, томуу төст өвчнүүд, хамар дайврын үрэвслүүд, тагнайн гүйлсний үрэвслийн улмаас хамар битүүрдэг. Хамар битүү байснаас хурц үрэвсэл үүснэ.  Ерөнхийдөө чихнээс өнгөтэй, үнэртэй, шингэн зүйл гарч байвал заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Манайхан хэнэггүйгээсээ болж мэргэжлийн эмчид хандалгүй дур мэдэн, бие биеэсээ буруу ташаа мэдээлэл аван хүндэрсэн тохиолдлууд гарч байна.  Хүндэрснээр тархиныхаа хатуу ясыг идээд, тархины менингит, буглаанаас болж амь насаа алдаж болзошгүй байдалд хүрдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. - Чих, хамар, хоолойн үрэвсэлт өвчнөөр өвдөхгүйн тулд юуг анхаарч, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? -Юуны өмнө өвдвөл дур мэдэн эмчилгээ хийхгүй байх , ам дамжсан буруу арга хэрэглэхгүй байх хэрэгтэй.  Мэргэжлийн эмчид хандан оношоо зөв тогтоолгон, зөв эмчилгээг хийлгэх нь чухал. Нөгөөтэйгүүр хүйтэн сэрүүний улиралд хувцсаа зөв тохируулан өмсч, дархлаагаа дэмжиж, амьсгалын замын халдварт өвчнөөр өвдөхгүй байх. Мөн зуны улиралд хүмүүс халууцаад хүйтэн юм их уудаг. Тухайн үед амны цангаа гарч байгаа боловч  гүйлсэн булчирхайн үрэвслийг сэдрээх хүчин зүйл болдог гэдгийг анхаараарай. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.14 № 53 (6020)
Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх гэж хэн бэ?

Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх гэж хэн бэ?

2 цаг 37 мин
Э.Батшугар: Гар утсаараа компаниа байгуулж хянах боломжтой боллоо

Э.Батшугар: Гар утсаараа компаниа байгуулж хянах боломжтой боллоо

2 цаг 41 мин
Луугийн хүчнээс эмээхийн учир

“Болгоомж бол зөв шийдлийн ээж. Болгоомжтой нэг нь ивээгдэнэ”. Мэргэдийн ийм нэгэн

10 цаг 24 мин
Нууц эвлэрлийн гэрээ: Б.Энхбаяр VS Б.Солонгоо

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Нууц эвлэ

10 цаг 24 мин
Их Британийн Ерөнхий сайд К.Стармер БНХАУ-д айлчилж байна

Их Британийн Ерөнхий сайд Киер Стармер БНХАУ-д дөрвөн өдрийн айлчлал хийж байна. Э

2026-01-30
УИХ-ын дарга Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ

Говь, тал хээр, хангай хосолсон гурван бүсийн нутаг Баянхонгор аймгаас УИХ-ын  дарга Н.Учрал т

2026-01-30
АН албан ёсны ротацидаа бэлдэж, МАН жам ёсны “ротаци”-аа хийгээд эхлэв үү?!

Энэ хаврын улс төр элдэв “сэдэв”-ээр өрнөж магадгүйгээр дуншиж байна.

2026-01-30
АН: Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцохгүй бол Засгийг огцруулах акц хийнэ

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэрэ

2026-01-30
Оюу толгойн авлигыг “сөхсөн” сөрөг нэхэмжлэлээ татаж “Рио Тинто”-д буулт хийх үү?!

 “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д Монгол Улсыг төлөөлж байсан гурван гишүүнийг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд өгчээ.

2026-01-30
"Eguur News" мэдээллийн сайт долоон нас хүрлээ

2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр “Eguur News” агентлаг цаасан дээрх төслөөс биежиж, хэвлэл мэдээллийн салбарт өөрсдийн редакцыг бүрдүүлэн ажиллаж эхэлжээ. 

2026-01-29