Бага насны хүүхдийг осол, гэмтлээс хэрхэн сэргийлэх вэ?

2019-03-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.ДАЯН Хүүхэд л бол хүүхэд. Тэд учир мэдэхгүйгээсээ болж их, бага ямар нэг хэмжээгээр бэртэж гэмтдэг тул анхаарал, хамгаалал хэрэгтэй. Томчууд бид аюулгүй энгийн мэт санагдах зүйлээс болж санаанд оромгүй байдлаар хүүхэд осолдож, эндэх тохиолдол нэмэгдэж байна.

Хүүхдийг ор, тэргэнд хэвтүүлэхдээ анхаарах зүйлс

Хүүхдийг хоёр нас хүрээгүй байхад өдөн хөнжил, өдөн дэр битгий хэрэглээрэй. Мөн хүүхдийг дээш нь харуулж унтуулаарай. Хүүхдийн хөлийг орны хөл хүртэл тулгаж хэвтүүлэх нь түүнийг гулсаж, хөнжил дор орох, бүтэхээс сэргийлдэг. Хөнжлийг хүүхдийн мөрнөөс доош байхаар гудсан доогуур нь нугалж хийгээрэй.

Түлэгдсэн үед ямар арга хэмжээ авах вэ?

Цахилгаан зуух, данх, индүү, халуун тогоо нь хэдийгээр цахилгааны эх үүсвэрээс салгасан ч хөртлөө уддаг гэдгийг мартаж болохгүй. Мөн хооллох үедээ халуун хоолыг ширээний голд, хүүхэд хүрэхээргүй газар тавих хэрэгтэй. Хүүхэд ширээний бүтээлэг татаж, халуун цай, хоолыг өөр дээрээ асгах аюултайг санах хэрэгтэй. Түлэгдсэн үед түлэгдсэн зүйлээс холдуулах, урсгал хүйтэн усаар шавшина. Түлэгдсэн хэсгийн хувцсыг хурдан тайлах хэрэгтэй. Урсгал буюу хүйтэн усанд 10-20 минутын турш дүрнэ. Мөн халдвар орохоос сэргийлж гар доорх цэвэр материалаар боолт хийн эмчид яаралтай хандаарай.

Хэрэв химийн бодис, эмэнд хордсон бол

Бүх төрлийн эм, химийн бодисыг /шахмал, шингэн/ өөрийнх нь саванд байлгаж, сайн тоглож, хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалаарай. Хэрэв боломжтой бол хортой бодис агуулж буй савнуудыг хүүхэд онгойлгож чадахааргүй тагаар таглах хэрэгтэй. Хүүхэд андуурч ууж болзошгүй ахуйн хэрэглээний бодисууд бензин, шавьжны хор, угаалгын бодисыг хэзээ ч ундааны сав, лааз, жимсний чанамлын шил, аяганд хийж хадгалж болохгүй.

Хэрэв тамхи залгисан эсвэл утаанд хордсон тохиолдолд хоолойны угт нь цочрол өгөх замаар бөөлжүүлж, эмнэлэгт яаралтай очоорой. Харин эмэнд хордсон бол их хэмжээгээр ус эсвэл сүү уулгаж, бөөлжүүлнэ. Мөн ялаа, шавьжны хоронд хордсон бол их хэмжээгээр ус уулгаж бөөлжүүлж, эмнэлэгт яаралтай хандаарай. Хүчил, угаалгын бодис, төрөл бүрийн тос, маслонд хордсон бол бөөлжүүлж болохгүй, маш яаралтай эмнэлэгт хандахыг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.

Хахах үед ямар арга хэмжээ авах вэ?

Товч, шүр, шаар, балны таг, зоос, үр, самар гэсэн жижиг зүйлийг хүүхдийн гар хүрэх газарт бүү байлгаарай. Хүүхдийн хоолыг зажлах, залгихад хялбар болгох үүднээс жижиглэн хэрчиж, нухаж өгөөрэй. Хэрэв нялх хүүхэд бол нэг гар дээрээ хүүхдийн толгойг уруу нь харуулан хэвтүүлж, нөгөө гараараа хоёр далны хооронд нурууны тус газарт алганы товгор хэсгээр таван удаа алгадаж бөөлжүүлнэ.

Нэгээс дээш насны хүүхдийг өөрийнхөө гар эсвэл гуян дээрээ толгойг нь бөхийлгөн хэвтүүлж, далны хооронд алганы товгор хэсгээр таван удаа алгадана. Харин таваас дээш насны хүүхэд бол араас нь бүсэлхийгээр нь тэврэн хоёр гараа хүйснийх нь дээд талд, ходоодны орчимд нийлүүлэн атгаж, аюулхайн доороос дээш чиглэлд огцом шахна.

Өндрөөс унах

Хүүхэддээ унаж, ойчих зүйл рүү авирч болохгүй гэдгийг байнга сануулаарай. Хүүхдийг шат, тагтны ойролцоо тоглуулж болохгүй. Хэрэв тоглохоор бол хажууд нь үргэлж хамт байх хэрэгтэй. Ор, хүүхдийн ор, хөлд оруулагч, бусад зүйл дээр хүүхдээ хараа хяналтгүй бүү орхиорой. Орны ар талын хөндий зайгаар хүүхэд унаж болзошгүйг анхаараарай. Мөн гэр хороололд жорлонгийн ойролцоо хүүхдийг хараа хяналтгүй бүү орхиорой. Хүүхдийн тавилгыг цонхноос хол байлгана. Бага насны хүүхдийн анхаарлыг татах тоглоом, бусад зүйлийг өндөр тавилга дээр бүү байрлуул. Шүүгээ, тавиур гэсэн хүнд тавилгыг ханатай сайн бэхлэх хэрэгтэй. Өндрөөс унасан хүүхдийг хэсэг хугацаанд хөдөлгөөнгүй, тайван хэвтүүлнэ. Биеийн аль нэг хэсэгт халцарч, шарх үүссэн бол цэвэрлэж бооно. Тархи, толгой, дотоод эрхтэн доргисон бол тайван хэвтүүлж хамгийн ойрхон эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.

Цахилгаанд цохиулах

Гэрийнхээ цахилгааны утас, залгуурыг далдалж таглаарай. Хэрэглээгүй цахилгаан хэрэгслийг унтрааж, салга. Мөн цахилгааны утаснуудын бүрэн бүтэн байдлыг шалгаж, утас нь ил гарсан байвал соль. Цахилгааны залгуур руу хуруу, бусад зүйл хийхээс сэргийлээрэй.

Цахилгаанд цохиулсан үед цахилгааны утасыг салгаж, хүүхдийн хувцаснаас татаж цахилгааны утаснаас холдуулна. Хүүхэд ухаантай байгаа эсэхийг шалгахаас гадна хүүхдийг тайтгаруулж, эвтэйхэн байрлалд хэвтүүлнэ. Мөн түлэгдсэн эсэхийг шалгаж, эмнэлэгт яаралтай хандаарай. Цахилгаанд цохиулсан хүүхдийг газарт булах нь ямар ч ашиггүйн зэрэгцээ хортой тул болохгүй.

Эх сурвалж:  www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05