Элэг өөхлөх нь хавар ядрах шалтгаан болдог

2019-02-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.ДАЯН Байгаль, цаг уурын хүчин зүйл, хоол, хүнсний шимт тэжээл дутагдах, өдөр тутмын амьдралын хэв маяг алдагдах шалтгаантайгаар ихэнх хүн хаврын улиралд  ядрах, нойрмоглох зовиур илэрдэг. Энэ шинж тэмдэг удаан үргэлжилбэл ажлын чадвар муудах, биеийн эсэргүүцэл сулрах, өвчин эмгэгт  өртөх магадлал их болдог.  Монголчуудын хувьд цагаан сараар өөх, тостой хоол хэтрүүлэн хэрэглэдэгтэй холбоотойгоор хаврын ядаргаанд орж элэг өөхлөх, таргалах, даралт ихсэх, цус харвах эрсдэл нэмэгдэж, эрүүл мэнд мууддаг. Тэгвэл үүнээс хамгаалж сүүлийн үед  Л-карнитин, Коэнзим Q10 хамтад нь агуулсан биологийн идэвхит нэмэлт бүтээгдэхүүнийг  дэлхийн олон оронд өргөн хэрэглэж байгаа талаар эмзүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэндээхүү зөвлөж байна. Л-карнитин нь биед хуримталсан өөхийг шатааж энерги болгон хувиргадаг бол Коэнзим Q10 нь хөгшрөлтийн эсрэг үйлдэлтэй. Л-карнитины үйлдлийг дэмжин синергист үйлдэл үзүүлдэг. Л-карнитин нь эсийн цитоплазмаас урт гинжин холбоотой идэвхжсэн өөхний хүчлийг митохондр руу зөөвөрлөх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өөх тос ялангуяа, хэвлийн өөхийг шатаах үйлдэлтэй. Л-карнитин нь  тосны хүчлийн исэлдэлт, энергийн солилцоонд чухал үүрэгтэй. Хүний биед дутагдахад липидийн солилцоо удааширч, чөлөөт өөхний хүчлүүд гепатоцит буюу элэгний эсэд хуримтлагдаж элэг өөхлөхөд хүргэдэг. 20 настай эрүүл хүнд Коэнзим Q10 нь 100 хувь байдаг бол 60-аас дээш насанд дунджаар 50 хувь болтол буурдаг байна. Коэнзим Q10 нь хүний нас ахих тутам /биед ялангуяа элэг, уушги, бөөр, зүрхэнд/ буурч байдаг тосонд уусамтгай, аминдэм төст бодис ба эсийн митохондрийн төвшинд электрон зөөвөрлөх гинжин урвалд чухал үүрэг гүйцэтгэж энергийг АТФ хэлбэрээр үүсэхэд оролцдог нэгдэл юм. Аминхүчил Л-карнитин фумарат болон Коэнзим Q-10 нь харилцан эрчимжих үйлдлийн үр дүнд АТФ ялгарч бие махбодид эрч хүч өгдөг. Коэнзим Q10 нь зүрхний архаг дутагдал үүсэхээс урьдчилан сэргийлж, зүрхний дутагдалтай өвчтөнийг удаан хугацаанд  эмчлэхэд аюулгүй, хүний бие махбодид агуулагддаг нэгдэл юм. Өмнө нь АТФ-ыг тариа хэлбэрээр өргөн хэрэглэдэг байсан бол одоо АТФ эсийн митохондрт үүсч биеийг эрч хүчээр хангахдаа уух хэлбэрээр буюу шахмал эмийн хэлбэрээр хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж олон улсын клиникийн судалгаа бүрэн баталсан байна. Мөн холестерол болон Коэнзим Q10 бие махбодид үүсэх механизм нь нэг замаар явагддаг тул холестерол бууруулагч статины бүлгийн эм хэрэглэгчдэд Коэнзим Q10-ын хэмжээ дутагддаг. Зүрхний өвчнүүд ялангуяа, зүрхний архаг дутмагшлын үед  энерги АТФ хэлбэрээр үүсэх нь багасдаг. Энэ үед Коэнзим Q10 ба Л-карнитин хамт хэрэглэх нь синергист үйлдэл үзүүлж митохондрийн бодисын солилцоог сайжруулж эрч хүчээр илүү хангадаг. Л-карнитин, фосфолипид агуулсан биологийн идэвхит бүтээгдэхүүний эрүүл мэндийг сайжруулах нөлөө нь “Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчин”-д илааршуулах нөлөөтэй байгааг олон тооны судалгаагаар нотлон харуулсаар байна. Архины бус шалтгаанаар элэг өөхлөх өвчинтэй хүний тоо сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгдсэн судалгаа бий. Элэг өөхлөх өвчлөл манай оронд нэмэгдсээр  байна. Архины бус шалтгаантай элэг өөхлөх өвчин үүсэхэд дараах  гол хүчин зүйл  нөлөөлдөг. Үүнд бодисын солилцооны хямралын хам шинж, таргалалт, чихрийн шижингийн II хэлбэр, хүнсний ислэгийн дутагдал, хооллолтын буруу хэвшил, хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг, гипотиреоз, жирэмслэлт, хүчилтөрөгчийн дутагдал нөлөөлдөг байна. Урьдчилан сэргийлэх, хамгаалах эхний арга бол биеийн жингээ хянах, хоолны дэглэм барих, амьдралын идэвхтэй хэв маяг барих, хорт зуршлаас татгалзах,  цусан дахь сахар болон өөх тосны хэмжээг хянаж байх, гэдэсний ашигтай нянг хэвийн байлгах, эмчлэх, элэг гэмтээгч эм хэрэглэхгүй байх, түүнчлэн хавсарсан өвчнийг оновчтой эмчлэх хэрэгтэй. Хоёрдогч урьдчилан сэргийлэлт нь элэгний өөхжилт, түүнээс шалтгаалсан элэгний үрэвсэл, хатуурал, хорт хавдарт шилжих зэргээр даамжирч, хүндрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор архины бус шалтгаантайгаар элэг өөхлөх өвчний үед Л-карнитин, фосфолипид, витамин Е-г өргөн хэрэглэдэг. Баяраар хэт их хоол хэрэглэсэн үед элэг өөхлөх өвчнөөс урьдчилан сэргийлэх, архаг ядаргаанаас зайлсхийх, бие махбодийг эрч хүчээр хангахад Л-карнитин 500 мг, Коэнзим Q10 100 мг агуулсан Car Q 100 бэлдмэлийг өргөн хэрэглэж архаг ядаргааг тайлах, элэг өөхлөх хүнд өвчнөөс өөрийгөө сэргийлээрэй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.28 № 41 (6008)
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

2025 оны аравдугаар сарын 17. Монголын парламентын түүхэнд мартагдах ёсгүй өдөр. Эн

2 цаг 30 мин
О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

АН-аас мэдээлэл хийж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл

2 цаг 30 мин
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр хуралдаж, Засгийн газрын сайд нарын танилцуулга, бусад асуудл

2 цаг 30 мин
С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Аргентин ДЭМБ-аас албан ёсоор гарав

Аргентин улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас гарах шийдвэр гаргасан нь албан ёсоор хэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орлоо. 2-4 сайдын суудал суларч магадгүй гэж яригдаж байсан ч энэ уда

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!

АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!

Уржигдар 14 цаг 06 мин
Б.Чойжилсүрэнгийн даагаагүй “улс төр”-ийг Б.Найдалаа даах уу?!

Б.Чойжилсүрэнгийн даагаагүй “улс төр”-ийг Б.Найдалаа даах уу?!

Уржигдар 13 цаг 47 мин
“Эмхэтгэл бэлтгэн хэвлүүлэх нь агуулгаараа төрийн хууль тогтоох үйл ажиллагааны салшгүй хэсэг юм”

Монгол Улсад хууль тогтоомжийн албан ёсны анхны эмхэтгэл хэвлэгдэн гарсны 100 жил, мөн “Төрийн мэдээлэл” эмхэ

Уржигдар 06 цаг 00 мин
"Шинэ хоршоо хөтөлбөрт хийсэн хяналт шалгалтын дүгнэлт удахгүй гарна"

Шадар сайд Х.Ганхуяг  "Шинэ хоршоо" хөтөлбөр болон “Стандартчилал, техникийн зохицуулалт,

Уржигдар 06 цаг 00 мин