Параглайдингийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай боллоо

2019-02-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.БАТДОРЖ Монголын параглайдингийн нийгэмлэг нь Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулсан “Улаанбаатарын өвлийн наадам-2019” арга хэмжээний хүрээнд Параглайдингийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг цэг онож буух төрлөөр энэ сарын 16, 17-нд Богдхан уулын Хүрхрээгийн аманд амжилттай зохион байгууллаа. Нээлтийн үеэр манай нисэгчид Монгол Улсын төрийн далбаа, НАЖГ-ын туг мөн ивээн тэтгэгч байгууллагуудын тугтай нислэг хийж сонирхуулахын зэрэгцээ, амьтны дүрс хийж нисч үзүүллээ. Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд 22 тамирчин оролцсоноос 15 эрэгтэй, долоон эмэгтэй оролцсон байна. Тэмцээний шагналт байранд: Эрэгтэйчүүдийн ангилалд: Тэргүүн байр – А. Батдаваа /175 оноо/ Дэд байр – Л. Будсүрэн /1155 оноо/ Гутгаар байр – Э. Амарсайхан /1501 оноо/ Эмэгтэйчүүдийн ангилалд: Тэргүүн байр – Т. Чулуунбат /827 оноо/ Дэд байр – Д. Оюумаа /1874 оноо/ Гутгаар байр – Б. Болормаа /1924 оноо/ нар эзэллээ. Мөн түүнчлэн АНУ-аас Doug Gilchrist хэмээх нисэгч оролцон IV байрт орсон юм. Тэмцээн хоёр өдөр өрсөлдөөнтэй, сонирхолтой, аюулгүй амжилттай болж өндөрлөлөө. Параглайдинг цаг агаарын нөхцөл, нисэгчийн ур чадвар, төлөвшил, зөв шийдвэр гаргах чадвараас их хамаардаг. 12-80 настай хэн ч байсан энэ спортоор хичээллэх боломжтой. Тус спортоор суралцахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй бөгөөд Монгол параглайдинг клуб болон манай туршлагатай нисэгчид анхан шатны сургалтыг заах юм байна. Олон улсад ParaPro 1-5 төвшинг анхан шатнаас эхлээд гүнзгий төвшинд сургах ажээ. Та нисч эхэлмэгцээ нисэгч болно. Гэхдээ та сайн суралцах хэрэгтэй. Мэргэжлийн нисэгч болоход олон жил шаардагддаг. Эх сурвалж www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05