Монгол түмний хайртай тамирчин О.Насанбурмаа

2019-02-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЦЭРЭННАДМИД Гавьяат тамирчин О.Насанбурмаагаас нэгэн удаа ярилцлага авч байхад тэр “Би аав ижий, ах, эгч нарынхаа үргэлжлэл нь юм шүү гэж хэлж билээ. Ижийнхээ талаас л лав удамтай гэдэг юм. Улсын начин Ч.Баянмөнхийг ижийнхээ тун ойрын хамаатан гэж байсан. Бас төрсөн эгч О.Мягмарсүрэн нь чөлөөт бөхөөр улсын шигшээ багийн анхны хэдийн нэг. Тив, дэлхийн тэмцээнээс цөөнгүй медаль хүртсэн ОУХМ хүн. Бас ах нар нь барилдах дуртай. Энэ  нь О.Насанбурмааг чөлөөт бөхөөр замнахад нөлөөлсөн гэдэг нь үнэн. Энэ тухай эгчийгээ тэмцээнд яваад медальтай ирэхэд ямар гоё юм бэ гэсэн цагаан атаархал төрдөг байлаа гэж ярьсан. Тиймээс би анх хүндийн өргөлтөөр хичээллэж бас ч чамгүй амжилт гаргаж улсын өсвөр үеийнхний тэмцээнээс хүрэл медаль зүүж байв. Гэвч эгчийгээ дагаад чөлөөт бөх рүү нэг л өдөр урвасан гэх юм билээ. Түүнээс хойш 15 жил болчихож. Тэгвэл өнөөдөр О.Насанбурмаа хэн бэ. 16-хан настайдаа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бахдам амжилт өнөөдөр дэлхийд данстай бөхийн нэг гэгдэх өндөрлөгт хүргэжээ. Үндэсний бөхөөр бол дархан аваргын энтэй л гэсэн үг. Улмаар Азийн АШТ-ээс 15, дэлхийн АШТ-ээс 16 насандаа хүрэл медаль авчирсан гээд бод доо. Алдарт бөх Х.Баянмөнх, З.Ойдов, Ж.Мөнхбат нарын амжилтын оргилд тэр хүрсэн гэж ч болно. Бас улсын найман удаагийн аварга Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, хошой мөнгө, хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай гээд цоллобол Х.Баянмөнх аваргын энтэй л санагдах юм шиг. О.Насанбурмаа бас ховорхон амжилтын эзэн. Тэр ДАШТ-ээс дөрвөн медаль авахдаа дөрвөн өөр жинд барилдаж авчээ. Бүр тодруулах юм бол хүрэл медалийн төлөө дөрвөн удаа барилдахдаа гуравт нь ялж. Тэгвэл өнгөрсөн жил Унгарын нийслэл Будапештэд болсон ДАШТ-ий 72 кг-д алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн гурван удаагийн аварга, Канадын бөх К.Жюстинад оноогоор ялагдаж дэлхийн дэд аварга болов. Энэ тухай өөрөө ярихдаа: -Уг нь миний хувьд дэлхийн дэвжээнд 10 дахиа барилдаж байгаа болохоор туршлага дутаад байх юм байгаагүй. Гэхдээ жин өгссөн. Үнэндээ санасандаа хүрч барилдаж чадаагүй. Өмнө нь ганц удаа ч болтугай хүч сорьж үзсэнсэн бол арай өөр байх байсан болов уу. Түүнийг ялчихсан бол дэлхийн дэвжээнд Монгол төрийн дууллаа эгшиглүүлэх байсан даа гэж бодохоор харамсалтай гэж билээ. Уг нь Будапешт, Токиогийн дэвжээ түүнд ээлтэй байдаг юм. Одоогоор дэлхийн АШТ-ээс дөрвөн медаль хүртсэн бөх О.Насанбурмаагаас өөр хүн байхгүй гээд бодоход бахархахаас өөрцгүй юм. О.Насанбурмаад олон содон чанар бий. Даруухан энгүүнээрээ бусдаасаа ялгарна аа. -Зарим тамирчин бэлтгэлийнхээ зэрэгцээ хувийн зохион байгуулалтдаа сүрхий анхаардаг гэдэг. Өөрөө тийм нарийн дэг журам барьдаг уу? -Надад тийм нарийн баримталдаг, бусдад гайхуулах юм байхгүй ээ. Энгийн л байхыг хичээдэг. Зарим нь илүү амжилт үзүүлсэн хүнийг нэг л тусгайгаар ойлгодог шиг санагддаг гэж байна лээ. -Бас хэтийн зорилго чинь юу вэ? -Спортын замналаа эргээд харахад оролцож амжаагүй, медаль авч чадаагүй тэмцээн бараг алга даа. Харин олимпоос медаль авахсан гэсэн ганц мөрөөдөл үлдлээ. -Одоо хүч сорьж буй 72 кг чинь олимпийн бус жин шүү дээ? -Жин уруудан 68 кг-д барилдах бодолтой. Бэлтгэлээ ч энэ зорилгодоо нийцүүлж хийх болно. Би ер нь ямар ч барилдааны өмнө ялагдах тухай огт боддоггүй, санаа зовдоггүй. Ялна, чадна гэж л өөрийгөө хурцалдаг гэж ярьдаг. Тэр нь барилдааныг нь үзэж байхад ил харагддаг юм. Нэг л тайван энгүүн хүн. Харин дэвжээн дээр гарахаараа эмнэг хангал шиг л догширч өгнө. Золбоолог гээч. Олон угсраа мэхийг тун даацтай хийнэ. Яг л дархан аварга А.Сүхбатын ид гялалзаж байх үе шиг. Тийм ээ. Монгол түмний хайртай бөхийн нэг, гавьяат тамирчин О.Насанбурмаа үнэ цэнэтэй амьдрахын утга учир, ухааныг чөлөөт бөхөөс л авсан гэдэг юм. Тэр хувь заяаныхаа цаг хугацааг өөрөө л  эзэгнэж явнам. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.26№ 39  (6006)
Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье

Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье

32 мин
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүнээс 87 нь хүрэлцэн ирэв. УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагна

4 цаг 42 мин
Т.Аубакир огцрох ёстой!

Баян-Өлгий аймгийн казах иргэдтэй холбоотой шүүмжлэл багагүй хугацаанд өрнөлөө. Үүний эхлэл нь өн

4 цаг 42 мин
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

15 цаг 27 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

16 цаг 10 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

18 цаг 27 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

18 цаг 34 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

22 цаг 20 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

22 цаг 27 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

23 цаг 14 мин