Зөвлөгөө: Саяхан мэндэлсэн бяцхан үрээ хэрхэн асрах вэ?

2019-02-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.ДАЯН Шинээр ээж аав болж байгаа залуучууд болон хоёр, гурав дахь хүүхдээ хүлээн авч байгаа эцэг эхчүүд хүртэл дөнгөж төрсөн хүүхдэд юу хэрэгтэй, өдөр тутам ямар асаргаа сувилгаа шаардлагатай байдгийг тэр бүр мэддэггүйгээс багахан сандралыг бий болгодог. Тиймээс энэ бяцхан зөвлөгөө та бүхэнд тус болно гэдэгт итгэж байна.

Нярай хүүхдийг дааруулж болохгүй

Нярай хүүхэд биеийн дулаанаа хадгалж чаддаггүйгээс амархан даардаг. Тиймээс залуу ээж аавууд хүүхдээ нүцгэнээр нь биедээ нааж тэврэхэд таниас илч дулаан авна. Мөн малгай өмсгөх, дулаан өлгийдөх, хучих хэрэгтэй. Хүнд хөнжлөөр хучиж болохгүй, 22-25 хэмийн дулаан орчинд байлгах хэрэгтэй хэмээн хүүхдийн эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.

Нярайн арьс, хүйн арчилгаа

Төрснөөс хойш 24 цагийн дараа хүйн хавчаарыг авна. Нярайн хүйг хуурай, цэвэр байлгах ба ил, боолтгүй байлгасан нөхцөлд 4-6 хоногийн дотор хатаж, хүй цөглөдөг. Хүй бохирдсон үед цэвэр бүлээн усаар савандаж угаан, даавуугаар зөөлөн дарж хатаана. Хүйнд элдэв зүйл бүү түрхээрэй. Хэрэв хүй улайх, цус, идээ гарах, эвгүй үнэр үнэртвэл эмчид яаралтай үзүүлээрэй. Нярайн арьс их эмзэг. Хүүхэддээ хүрэх, хөхүүлэх, хуурайлахын өмнө, хуурайлсны дараа гараа заавал савандаж угаах хэрэгтэй. Хүүхдийг өдөр бүр усанд оруулж, шаардлагатай бол амархан улайж нурдаг, нугалаастай хэсэгт хүүхдийн тос, цацлагыг түрхэнэ. Гар, хөлийн хумс хурууны үзүүрээс илүү гарч ургасан бол хүүхдийн хумсны хутгаар болгоомжтой аваарай. Хүүхдээ баах бүрийд бөгсийг бүлээн усаар угааж, зөөлөн арчиж, хуурай болгоно. Нярай хүүхдийн баасыг тэр дор нь хаяж байгаарай.

Нярайн шарлалт  

Нярайд төрсний дараах 2-4 хоногтойгоос шарлалт эхэлж, 7-10 хоногтойд арилах нь хэвийн үзэгдэл юм. Ангир уураг, эхийн сүүг цадтал нь хөхүүлбэл шарлалт хурдан арилдаг. Шарлалт төрсний дараах эхний 24 цагийн дотор илрэх эсвэл 14 хоногоос дээш хугацаанд үргэлжилбэл эмгэг тул эмчид яаралтай хандаарай.

Нярайд илрэх аюултай шинж

-Хөхөө хөхөхгүй байх -Хөдөлгөөнгүй болох -Халуурах суганы халуун 37.5 хэмээс дээш -Бие хөрөх суганы халуун 35.5 хэмээс доош -Хүйнээс идээрхэг ялгадас гарах -Арьсан дээр олон тооны идээт эсвэл цэврүүт тууралт гарах -Амьсгал олшрох нэг минутад 60-аас олон амьсгалах -Цээж хүчтэй хонхолзох -Татах гар, хөл чичирхийлэх -Гарын алга, хөлийн ул шарлах шинж илэрвэл эмчид яаралтай хандаарай. Эх сурвалж: www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05