Э.Содномпилжээ: Жиндээ тэргүүлэгч байх зорилго тавьсан

2019-02-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.ТУЯАЦЭЦЭГ Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 2019 оны анхны тэмцээнийг алтан медалиар эхлүүллээ. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод парапауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээнд 38 орны 250 гаруй тамирчин оролцжээ. -107 кг-д есөн орны тамирчин өрсөлдсөнөөөс “Рио 2016” паралимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ 240 кг өргөсөн амжилтаар аваргын алтан медалийг хүртлээ. Энэ жил 34 настай тамирчин дэлхийн дээд амжилтыг эзэмшиж, дөрөв дэх жилдээ амжилтаа алтан медалиар бататгаж байгаа аж. Дасгалжуулагчаар МПНХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга ажилласан байна. Дэлхийн цомоос долоон медаль хүртэж, өөрийн жиндээ Азийн болон дэлхийн аваргын алтан медалийг атгаж байгаа юм.   -Та эх орондоо хэзээ ирсэн бэ. Бэлтгэлдээ орсон уу? -Сая тав дахь өдөр ирсэн. Өнөөдрөөс эхлээд бэлтгэлдээ орж байна. Бэлтгэлээ байнга хийгээд явж байгаа. Тэмцээнээс ирээд дараагийн  бэлтгэлдээ ордог. -Одоо ямар тэмцээнд орохоор төлөвлөж байна вэ? -Оролцох тэмцээн их байна. Одоо дөрөвдүгээр сарын 25-30-ны хооронд Европын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, таван сард Токиогийн дэлхийн аварга, долдугаар сард Казахстаны Астана хотод паралимпын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Ерөнхийдөө энэ гурван тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж байна. -Дэлхийн цомын тэмцээнд хүнд өрсөлдөгч байв уу? -Сая хүнд өрсөлдөгч байсангүй. Ираны хоёр тамирчинг ирэх байх гэж харсан, ирсэнгүй. Уг нь энэ хоёртой өрсөлдөнө гэж бодож очсон. Яагаад гэвэл Арабын нэгдсэн Эмират улс Иран хоёр чинь хөрш орон. Тэгэхээр далай гатлаад л ороод ирнэ гэсэн үг. Дөрөв юм уу долдугаар сарын тэмцээний аль нэгэн дээр таарах байх. Энэ хоёртойгоо өрсөлдөнө гэж бодож байна. -Таны хувьд гол өрсөлдөгч хэн бэ? -Ираны хоёр тамирчин. Миний хувьд жиндээ эхний 10-т орж эрхээ авч байна. 2018 оноос эхлээд жиндээ тэргүүлэгч байх зорилготой байгаа. -Тэмцээнд -107 кг-д оролцох уу? -Риогийн олимп дуусаад 2017 оны аравдугаар сард болсон Мексикийн дэлхийн аваргаас эхлээд -107 кг-д орж эхэлсэн байгаа. 2020 оны Токииогийн олимпод энэ жингээрээ оролцоно. Мэдээж энгийн  төрөлд -105 кг-д өрсөлдөөд явна. Энэ хоёр холбооны тэмцээнд хоёуланд нь давхар ороод дэлхийн аваргад өрсөлдөнө. Эх сурвалж www.polit.mn
Өнөөдөр долоон байнгын хороо хуралдах товтой байна

Өнөөдөр долоон байнгын хороо хуралдах товтой байна

13 мин
Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгчээ

Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгнө

27 мин
Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье

Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье

1 цаг 25 мин
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүнээс 87 нь хүрэлцэн ирэв. УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагна

5 цаг 36 мин
Т.Аубакир огцрох ёстой!

Баян-Өлгий аймгийн казах иргэдтэй холбоотой шүүмжлэл багагүй хугацаанд өрнөлөө. Үүний эхлэл нь өн

5 цаг 36 мин
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

16 цаг 21 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

17 цаг 3 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

19 цаг 20 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

19 цаг 28 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

23 цаг 14 мин